Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын төгсгөлийн баримт бичиг ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ

2024-8-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын оролцогчид бид:

Олон улсын хууль болон НҮБ-ын Дүрэм, түүний зорилго, зарчмууд, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг мөрдөхөө нотолж,

1995 оны Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, түүний дотор 5 дахь зорилгын хэрэгжилт, бүх салбарт жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавжуулахын төлөөх хүчин чармайлтаа эрчимжүүлэхээ тус тус нотолж байна.

Бид:

Үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшинд улс төр, иргэний, эдийн засгийн, соёлын амьдрал дахь эмэгтэйчүүдийн бүрэн, тэгш, утга учир бүхий оролцоог хангах болон эмэгтэйчүүд охидын эсрэг бүх төрлийн ялгаварлал, хүчирхийллийг устгах нь жендэрийн тэгш байдал, хүний эрхийн талбар дахь олон улсын хамтын нийгэмлэгийн тэргүүлэх зорилгууд болохыг санаж,

Геополитикийн хурцадмал байдал, зөрчлийн таагүй нөлөөнүүд, тухайлбал, хүмүүнлэгийн үр дагаврууд, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд болон хүнсний аюулгүй байдалд үзүүлж буй таагүй үр дагаврыг сэтгэл зовинон тэмдэглэж,

Эмэгтэйчүүд, охид нь тэдний хүйс, арьсны өнгө, нас, хэл, үндэс угсаа, соёл, шашин, хөгжлийн бэрхшээл зэргээс, мөн бүтцийн тэгш бус байдал, тэдний нийгэм-соёлын байр сууриас хамааралтай тодорхой саад тотгорын улмаас жендэрийн хувьд бүрэн тэгш байдалд хүрэхэд бэрхшээл тулгарч байгааг хүлээн зөвшөөрч,

Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг асуудал бөгөөд эмэгтэйчүүд, охид, түүний дотор хөгжиж буй болон арлын жижиг орнууд дахь эмэгтэйчүүд, охид нь уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол, гамшгийн сөрөг нөлөөнд асар их өртөж, улмаар эдгээрийн үр дагавар нь хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, өлсгөлөнг эцэс болгох зэрэг асуудалд нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч,

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон бүх нийтийн хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлыг хангахын төлөөх үйлсэд эмэгтэйчүүд өөрчлөлтийн маш чухал агент болохыг хүлээн зөвшөөрч,

Цахим орчин дахь эмэгтэйчүүд, охидын бүрэн, тэгш, утга учир бүхий оролцоо нь цахим орчны жендэрийн тэгш бус байдлыг арилгах, бүх нийтийг татан оролцуулсан тогтвортой хөгжлийг урагшлуулахад асар их үүрэгтэй болохыг цохон дурдаж,

Спорт, урлаг, соёлын нийгэм-соёл, энх тайвны соёл, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандлагын хөгжилд оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэхийн хэрээр тогтвортой хөгжлийг урагшлуулан залуурдагч чухал хүчин зүйл болж байгааг хүлээн зөвшөөрөхийн хамт спорт, урлаг, соёлын эмэгтэйчүүд, охидын чадавхжуулалт, нийгмийн оролцоог хангахад гүйцэтгэж буй чухал үүргийг цохон тэмдэглэж байна.

Бид дараах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээ амлаж байна. Үүнд:

  • Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хөгжлийн зорилгууд, түүний дотор Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд эмэгтэйчүүдийг илүүтэй татан оролцуулах замаар дэлхий нийтийн олон талт хамтын ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн үүрэг ролийг бэхжүүлэх,
  • Олон улсын энх тайван, аюулгүй байдал болон хүнсний аюулгүй байдалд эмэгтэйчүүдийн оруулж буй дорвитой хувь нэмрийг хүлээн зөвшөөрөхийн сацуу зөрчлийг шийдвэрлэх, энхийг цогцлоох үйлсэд эмэгтэйчүүдийн тэгш бөгөөд бүрэн оролцоог дэмжих,
  • Тогтвортой хөгжлийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны гурван тулгуурыг цогцоор хэрэгжүүлэхийн тулд жендэрийн тэгш байдлын асуудлыг бүх бодлого, хөтөлбөртөө тусгах,
  • Бүх түвшинд эмэгтэйчүүд, охидын улс төрийн оролцоо, төлөөллийг хангах, түүнчлэн байгаль орчны зэрэг бүх асуудлын удирдлага, шийдвэр гаргах түвшинд тэдэнд тэгш оролцоо, төлөөлөлтэй байх боломжийг олгох,
  • Эмэгтэйчүүд, охидын эдийн засгийн чадавхжуулалтыг сайжруулах, түүний дотор эдийн засгийн нөөц, санхүүгийн үйлчилгээг авч, захиран зарцуулах, зохистой ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох, бизнесийн удирдлагын сургалтад хамруулах зэрэг арга замаар чадавхжуулж, тэдний албан бус, цахим эдийн засагт оролцох боломжийг нэмэгдүүлэх, мөн эмэгтэйчүүд, охидын хөдөө аж ахуйн орц, дэмжих үйлчилгээ, газар, ус, ариун цэвэр болон усжуулалтын байгууламж, дэлхийн зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ, шинэлэг технологиос хүртэх боломжийг дэмжиж өгөх,
  • Хүний эрхийг бүрэн хүндэтгэхийн хамт жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхжуулалт болон өнөө ба ирээдүй үеийн ашиг сонирхлыг харгалзсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
  • Байгаль, экосистемийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн иж бүрэн, салбар дундын тогтолцоог шинжлэх ухааны шилдэг ололт, баримт нотолгоо, уугуул иргэд болон орон нутгийн хүмүүсийн хуримтлуулсан мэдлэг дээр үндэслэн хөгжүүлэх асуудлыг улс орны онцлог бүхий жендэрийн мэдрэмжтэй, оролцооны аргыг ашиглан хэрэгжүүлэх,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн талаас уян хатан хөдөө аж ахуйн бодлого, практик үйл ажиллагаанд жендэрийн асуудлыг харгалзсан арга барил нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжих, эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өрхийн аж ахуй эрхлэгчид, малчид, загасчид зэрэг хүнсний жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний ядуурлыг бууруулах, өлсгөлөнг эцэс болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол тэжээлийн дутагдлыг арилгахад үр дүнтэй хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлж өгөх зэрэг арга замаар тогтвортой хөдөө аж ахуйн хүнсний тогтолцоог хөгжүүлэх,
  • Бүх талбарт жендэрийн зөрүүг арилгахын тулд хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлэхийг зорих, мөн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хангах, чадавхжуулах чиглэлээр ажилладаг бүх түвшний институцуудэд үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлэх,
  • Боловсрол, сургалтын талбар дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгах, эмэгтэйчүүд, охидод бүх түвшин, бүх салбарт чанартай боловсрол, сургалт, түүний дотор шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн боловсролыг тэгш хүртээх нөхцөлийг бүрдүүлэх,
  • Жендэрийн цахим хэрэглээний ялгаа, ялангуяа хөдөө, хотын эмэгтэйчүүд, охид, залуу ба ахмад настай эмэгтэйчүүдийн дундах цахим хэрэглээний ялгааг арилгах, инновац болон бизнес эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх, түүний дотор хөгжиж буй орнууд дахь эмэгтэй удирдлага, эмэгтэй эзэнтэй цахим старт-ап, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх, тэдний цахим технологи ашиглан зах зээлд нэвтрэх үйл ажиллагааг дэмжих,
  • Спорт, урлаг, соёлын салбаруудын эмэгтэйчүүд, охидын чадавхжуулалтад оруулж байгаа улам бүр өсөн нэмэгдэж буй хувь нэмэрт үндэслэсэн, тэдэнд тэгш боломж олгоход чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
  • Жендэрийн тэгш байдлыг бүрэн хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах, улмаар Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийн тулд НҮБ-ын систем болон бүс нутаг, олон улсын бусад байгууллагын хурал чуулган, санаачилгын хүрээний хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, чингэхдээ нөөц бололцоо, мэдлэг, туршлага, технологи, санхүүгийн нөөцөө эл үйлсэд зарцуулдаг Өмнөд-Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагаа, иргэний нийгэм, олон нийтийн үүсгэл санаачилга, хувийн хэвшил, судлаачид зэрэг бүх талын төлөөлөлтэй хамтран ажиллах зэрэг болно.

Бид дараах асуудлыг дэмжихээ нотолж байна:

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн хүрээний санаачилгууд болон 2024 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо дэлхийн удирдагчид хуран чуулж, өнөөгийн болон ирээдүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх олон улсын зөвшилцлийг баталгаажуулах  “Ирээдүйн суудлаарх дээд түвшний уулзалт”-ыг дэмжихээ нотолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    3 цаг 51 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    4 цаг 12 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    4 цаг 22 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    4 цаг 25 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    5 цаг 24 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    5 цаг 44 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    6 цаг 32 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    6 цаг 44 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    7 цаг 19 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    7 цаг 29 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    7 цаг 44 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    8 цаг 53 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 21 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    9 цаг 28 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    10 цаг 19 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    10 цаг 42 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    11 цаг 13 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    11 цаг 38 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    11 цаг 39 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 44 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК