Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 18 төсөл хэрэгжүүлнэ

2024-8-27
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн системийн ажлын явц, баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлын талаар хэлэлцлээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 14 салбарт 37 байгууллагын 180 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлсэн. Ирүүлсэн төсөлтэй танилцаж, 5 салбарт найман байгууллагын 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төв байгуулах, Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төсөл, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлээр ангилан ялгасан дахивруудыг ашиглах үйлдвэр байгуулах, хүнсний хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах, хүнс хангамжийн зориулалтаар томоохон агуулах барих төслийг хэрэгжүүлж байна. Ирэх онд үнс цуглуулах, боловсруулах үйлдвэр байгуулах, "Асгат" ОНӨААТҮГ-ын сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн агуулахын барилга угсралтын ажил, “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ"-ын оффисын барилга угсралтын ажил төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг Зөвлөгөөний эхэнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Дашдэмбэрэл хэллээ.

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Энэ жил нийслэлийн зургаан байршилд 85.2 км нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө 11.8 км, Их тойруугийн гудамж 5.4 км, Бага тойруугийн гудамж 2.6 км, Олимпын гудамж, Их Монгол улсын гудамж 4 км, Чингисийн өргөн чөлөө 4.6 км, Д.Сүхбаатарын талбай орчим 1.4 км тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэхдээ ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, дулааны худгийн таг, цахилгааны шон зэргийг засварлаж шинэчилсэн. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар 24 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж ажиллаж байна” гэв.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид өнгөрсөн хугацаанд борооны ус зайлуулах хоолойг засварлаж, шинэчлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан. Цаашид хөрсний усыг соруулах, шавхах ажилд судалгаа хийж тодорхой үе шаттай арга хэмжээг зохион байгуулах шаардлага байна. Хөрсний усны асуудлаас болж зарим аж ахуйн нэгж байгууллагууд барилга байгууламжаа эхлүүлж чадахгүй асуудлууд байна. Үүнээс гадна зарим барилгын компаниуд хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж, хоолойг эвдэж буй зөрчлийг ч гаргаж байна. Тиймээс Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, УСУГ, УБЗАА, нийслэлийн Замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ, нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулж хөрсний ус зайлуулах ажлыг зохион байгуулна” гэв.

Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү ахалж, Нарийн бичгийн даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан зөвлөх Г.Батзориг ажиллахаар болсон юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, стандартыг мөрдүүлж, аюулгүй байдлыг хангуулах, ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний   аюулгүй   байдлыг  хангуулж ажиллах, борооны улмаас эвдэрч гэмтсэн авто зам, гудамж, талбай, ногоон байгууламжийг сэргээн засварлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    2 цаг 22 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    2 цаг 43 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    2 цаг 53 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    2 цаг 56 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    3 цаг 55 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    4 цаг 15 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    5 цаг 3 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    5 цаг 15 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    5 цаг 50 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    5 цаг 59 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    6 цаг 15 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    7 цаг 24 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    7 цаг 52 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    7 цаг 59 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    8 цаг 50 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    9 цаг 13 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    9 цаг 44 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    10 цаг 9 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    10 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 14 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК