Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль батлагдлаа

2024-8-30
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ хуралдаанаар 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу хуралдааны эхэнд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар эхэллээ. Ингээд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдах Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг эцэслэн батлах санал хураалтыг тус бүрд нь явуулж, шийдвэрлэв.   

Түүний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн  эцэслэн баталлаа.  Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрээр нь уншиж, бүхэлд нь батлах санал хураалт явуулснаар хуулийн төсөл батлагдлаа.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Д.Батбаяр танилцууллаа.

Тэрбээр, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд аудит хийж Улсын Их Хуралд ирүүлсэн дүгнэлтээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого болон тусламжийн дүнг 23 их наяд 294.9 тэрбум төгрөг, нийт зарлагыг 22 их наяд 509.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 785.9 тэрбум төгрөгийн ашигтай буюу эерэг үзүүлэлттэй байгааг баталгаажуулсан. Түүнчлэн, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд тусгасан эдийн засгийн үзүүлэлтүүдийг тухайн жилийн төсвийг батлахдаа өөрчлөлт оруулж байгаад анхаарал хандуулахыг толилуулсан байна. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг татвар төлөгчөөс татварыг үл маргах журмаар хураан авч бүрдүүлсэн төсвийн орлогыг нөгөө талдаа улсын төсвөөс үр ашигтай захиран зарцуулж байгаа эсэх, төсвийн зардал нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаа эсэх, үр ашиггүй урсгал зардлыг үе шаттай бууруулах арга хэмжээний талаар, зогсонги байгаа төсөл хөтөлбөрийг дуусгах арга хэмжээний талаар, Монголбанкны болон төрийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тодорхой тусгах, хэрхэн оновчтой удирдах талаар,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Байнгын хороодын санал, дүгнэлтэд тусгасан саналыг нэгтгэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, Ирээдүйн өв санд төвлөрүүлэх орлогыг дутуу төвлөрүүлсэн эсэх талаар, гадаад зээл, тусламжийн санхүүжилт 80 хувьтай байтал явц нь 40 хувьтай байгаа шалтгааны талаар, төсвийн байгууллагын болон төрийн өмчит компаниудын өр, авлага нэмэгдсэн шалтгааны талаар, Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалтай байтал өглөг нэмэгдсэн шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал уул уурхайн биржийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж байгаа эсэх, төсвийн байгууллагуудын чиг үүрэг оновчтой байгаа эсэх, төсвийн нийт зардлын өсөлт нь Төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төлөвлөлт зөв эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад илэрсэн зөрчлийн талаар, төрийн албан хаагчийн цалингийн тогтолцоог олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх талаар, ажлын байр нэмэгдүүлэх татварын бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах талаар баримталсан бодлогын талаар, аудитын “Хязгаарлалттай” дүгнэлт авсан төсвийн ерөнхийлөн захирагчдад тооцсон хариуцлагын талаар, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Чингис хаан, Капитал банканд байршуулсан асуудлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хариуцлагын талаар; Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа аудитын байгууллагын гаргасан дүгнэлтээр төсвийн сахилга бат алдагдсан эсэх, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулсан асуудлын талаар, гадаадын зээл, тусламжийг ашигласан төсвийн ерөнхийлөн захирагчид үр дүнгээ тайлагнадаггүй талаар, концессын эргэн төлөлт, хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан албан бичгээр Монгол Улсын 2022 оны гүйцэтгэлтэй холбогдуулан сөрөг буюу хязгаарлалттай төсвийн ерөнхийлөн захирагч нарт зохих арга хэмжээ авсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Дэд хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа төсвийн захирагч нар дахин алдаа дутагдал гаргахгүй байхыг анхаарах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулсан асуудлыг түргэн шийдвэрлэх, активын удирдлагын болон дотоод аудитын хуулийг бий болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улсын болон орон нутгийн төсвөөр баригдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төсөл, хөтөлбөрийг улсын төсөвтэй уялдуулан хэрэгжилтийг бүрэн хангах, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хүрэх үр дүн бодитой хэрэгжсэн эсэхэд анхаарч хөгжлийн төлөө хамтран ажиллах шаардлагатай талаар үг хэлсэн болно. “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, аудитын дүгнэлтээр томоохон төрийн өмчит компаниуд, их, дээд сургуулиудад “Хязгаарлалтай” гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс Монголын их, дээд сургуулиудад менежментын шинэчлэл хийх цаг болсныг харуулж байгаа тухай сануулаад асуулт асуусан. Тэрбээр "Засгийн газрын тусгай сан буюу хамгийн их зөрчилтэй Боловсролын зээлийн сангийн 120 тэрбум төгрөгийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн аудитын дүгнэлт гарсан байна. Ямар учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Гадаадад суралцахаар авсан зээлээ төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад ордоггүй, зөвхөн дотоодод суралцаад зээлээ төлөөгүй бол хар жагсаалтад ордог хэмээн аудитын дүгнэлтэд дурдсан байна. Яагаад ийм шударга бус байна вэ" гэж асуусан.

Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлтийн талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас энэ талаар арга хэмжээ авч чадахгүй өдий хүрсэн. Тиймээс Ажлын хэсэг гарч ажиллаж, зээлүүдийг эргэн төлүүлэхээр ажиллана. Өнөөдрийн байдлаар 10-аас дээш жил төлөөгүй 502 зээлдэгчийн 48 тэрбум төгрөгийн авлага байна. Цаашид Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй, шударга байхад чиглэсэн реформын шинжтэй шинэчлэл хийнэ, нэн тэргүүнд зээлийн төлүүлэх арга хэмжээг авна” гэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, “Авлига” гэх хорооллын асуудал сүүлийн үед олны анхааралд орсоор удлаа. Энэ барилгыг нураахаар захиргааны эрх зүйн акт тавьсан боловч хэрэгжихгүй байна гэсэн тайлбар тавьж байна. Хууль бус техникийн нөхцөлтэй байсаар байтал яагаад хэрэгжихгүй байна вэ хэмээн асуусан. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Г.Дамдинням гишүүний асуултыг дэмжиж, энэхүү барилгын асуудлыг холбогдох байгууллагууд шалгаад 14 хоногийн дараа эргэж мэдээллэхийг үүрэг болгов. Мөн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулах болно гээд салбарын сайд, хотын удирдлагууд хууль бус энэ үйлдэлд анхаарал хандуулах чиглэл өгөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Энэ хорооллын барих зөвшөөрөл олгосон нь албан тушаалын асуудал болж хувирч байна. АТГ-аас бас оролцох ёстой. Захиргааны хэргийн шүүх дээр шийдвэрлэгдэхгүй удаж байна. Гагцхүү хуулийн процессийн саатлаас болж, иргэд хууль ёс гэж хаана байна, шүүхийн шийдвэр биелэхгүй байна гэсэн бухимдлыг үүсгээд байгаа хэрэг.  Захиргааны хэргийн шүүхэд ганц “Аква гарден” хороололтой холбоотой хэрэг шийдэгдэхгүй байгаа бус олон хэрэг гацсан байна. Энэ талд зохих судалгаа хийж ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын хэлснээр Ажлын хэсэг гаргаад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллая” гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Ундрам, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг нарын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул холбогдох тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    2 цаг 33 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    2 цаг 54 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    3 цаг 4 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    3 цаг 8 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    4 цаг 6 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    4 цаг 26 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    5 цаг 15 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    5 цаг 26 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    6 цаг 1 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    6 цаг 11 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    6 цаг 26 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    7 цаг 36 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    8 цаг 3 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    8 цаг 11 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    9 цаг 2 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    9 цаг 25 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    9 цаг 56 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    10 цаг 21 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    10 цаг 21 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 26 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК