Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баярбаатар: Ажлын хэсэг мэргэжилтнүүдийг урьж улаанбуудайн үр гурил болон хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна

2024-10-02
0
ЖИРГЭХ

 Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг асууж, тодрууллаа.


-Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлснөөс хойш хагас жил болж байна. Ажлын хэсэг байгуулах болсон гол шалтгаан нөхцөл юу байсан бэ?

-Юун түрүүн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлах болсон шалтгаан, нөхцөл юу байв гэдгээс яриагаа эхлэх хэрэгтэй. Өнгөрсөн хавар стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудайн гурилын хомсдолоос үүдэн үнэ өссөн. Иргэд чанартай гурилыг зохистой үнээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай.

Гэтэл Монгол Улс улаанбуудайгаа тариалж, гурил үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээгээ боломжоороо хангадаг орон. Харамсалтай нь импортоос 100 хувь хамааралтай бензин, шатахууны үнэ 60 хувиар өссөн байхад 2022 оноос хойш гурилын үнэ 89 хувиар өссөн гэх судалгааны дүн гарсан. Тэгэхээр үүнд төрийн зохицуулалт хийх шаардлага үүссэн хэрэг. Иймд уг хуулийг баталж, тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн.  

Нийгмийн нэг хэсэг нь төр, чөлөөт зах зээлийн системд хөндлөнгөөс оролцож, үнэ зохицуулах нь зохимжгүй гэж үздэг. Нэг талаас тэдний зөв. Гэвч гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдрал, өрхийн орлоготой шууд хамааралтай  байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр боорцог, гамбир хайрч өл залгуулдаг олон мянган өрх байна. Гэр хорооллын хүнсний талон авдаг айлуудаар ороод үзээрэй. 10 кг гурилаар долоо л хонодог айлууд олон.

Тэгэхээр төр, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, "Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, бид ажиллаж байна. Улсын Их Хурлын 31 дүгээр тогтоолд найман арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дурдсан байдаг. Тиймээс хууль, тогтоолын хэрэгжилт үр дүнг судлан тогтоохоор ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хэр үр дүнтэй, бүтээмжтэй ажиллаж байна вэ?

-Ажлын хэсэг байгуулагдаад удаагүй байна. Өнгөрсөн хугацаанд тариалангийн бүс нутгаар явж, тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэр, тоног төхөөрөмж импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзахын зэрэгцээ нийслэлийн зах худалдааны төвүүдэд очиж бизнес эрхлэгчид, хэрэглэгчидтэй санал солилцож, нөхцөл байдлыг олон талаас судлахаар өргөн хүрээнд ажилласан.

Өнөөдрийн байдлаар гурилын үнэ буураагүй ч бас өсөөгүй, тогтвортой байна. Төрөөс газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл, урамшууллыг багагүй олгосон байдаг. Тухайлбал, үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд тариалан эрхлэгчдийн улаанбуудайг худалдаж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх жишээтэй.

Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ килограмм нь 5000 төгрөгт хүрсэн байхад тариалангийн салбар нь дагаад зүй ёсоор хөгжих ёстой. Гэтэл эл салбар уналтад ороод байгааг манай ажлын хэсэг тогтоогоод байна. Тэгэхээр нэн түрүүнд тариалан эрхлэгчдээ төрөөс бодлогоор дэмжих ёстой гэдэг дээр ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. 

Гурил стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нэг тул дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чадахуйц энэ салбарт цаашдаа ямар бодлого барьж, төрийн дэмжлэгийг хаана үзүүлж, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь чухал. Ажлын хэсэг үүнд анхаарч ажиллаж байна.

-Ажлыг хэсгийн ажлын үр дүн нь хууль эрх зүйн орчин, цаашлаад иргэд, нийгэмдээ хэр эерэг нөлөө үзүүлсэн бэ гэдгээр хэмжигдэх нь дамжиггүй. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэр нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна вэ?

-Цагаан сар дөхөхөөр гурилын үнэ өсдөг. Тэр үед л үнийн өөрчлөлтгүй байвал төр зөв бодлого барьсан нь харагдана.

Ажлын хэсгийн зүгээс мэргэжлийн экспертүүдийг урьж ажиллуулаад улаанбуудайн үрийг газарт суулгахаас эхлээд ургацаа хураан гурил болгон хэрэглэгчийн гарт хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, бодитой судалгаатай хандаж асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    8 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    57 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    1 цаг 9 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    1 цаг 44 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    1 цаг 53 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    2 цаг 8 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    3 цаг 18 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    3 цаг 46 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    3 цаг 53 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    4 цаг 44 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    5 цаг 7 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    5 цаг 38 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    6 цаг 3 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    6 цаг 3 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 8 мин
  • Үйл явдал: Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” уулзалт болно
    6 цаг 23 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    6 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
    6 цаг 50 мин
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
    22 цаг 34 мин
  • Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    22 цаг 56 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК