Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

2024-10-03
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 53 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэхээр товлолоо. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Д.Амарбаясгалан дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн талаар мэдээлсний дараа “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжсэнээр батлагдав. Иймд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эцсийн найруулгыг танилцуулсан. Энэхүү тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалааг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалааг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр баталлаа.

Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.

Төслийг хуулийн хугацаанд нь холбогдох баримт бичигт нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлсэн гэдгийг тэрбээр дурдаад “Хүнсний хувьсгал” хөтөлбөр, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Монголд зочлох жил”, “Залуучуудын жил”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлогын төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан гэлээ.

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай  хөгжлийн төлөөх зориг” гэрээг удирдлага болгон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн 4 үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурийг бэхжүүлэх” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эдийн засгийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр төсөлд тусгасан байна. Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засагт төрийн оролцоог бууруулах, салбаруудад бодлогын цогц реформ хийх ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх реформыг ирэх онд үргэлжлүүлэхийн зэрэгцээ олон улсын нэр хүнд бүхий банкны салбарыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, иргэд, хувийн хэвшилд олгох зээлийн хүүг бууруулах, зээл хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан.

Эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарт бодлогын цогц шинэчлэл, реформ хийж, бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бол уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлүүдийг ил тод болгож, биржээр арилжаалдаг уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, ил тод тогтолцоог бэхжүүлэх зорилт тавьсан байна.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн баялаг, нөөц, байршлын давуу талд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, бүс бүрд ач холбогдолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна гэлээ. Бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ. Орон нутгийн төвлөрлийг дэмжих хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшиж буй иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотыг “20 минутын хот” буюу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг зохистой түвшинд хүргэх бодлогын баримт бичгийг боловсруулж, түүнд суурилсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” болон бусад хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар төсөлд тусгажээ. Дагуул хотуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх юм байна. Мөн шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжин төвлөрлийг сааруулна. Улсын зэрэглэлтэй хотын дэд бүтцийг эрчимжүүлж, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Л.Гантөмөр сайд танилцуулав.

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд иргэн бүр нийгмийн суурь үйлчилгээнд тэгш хамрагдах, орлого олох, хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлсэн бодлогыг хэрэгжүүлэх бол хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд төрийн албаны реформыг хэрэгжүүлж, үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэн, чадварлаг, ухаалаг төрийн албаны тогтолцоог төлөвшүүлнэ. Төрийн үйлчилгээний цахимжилт, процессын дахин инженерчлэлийг үргэлжлүүлж, шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгох юм байна.

Бодлогын тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд төлөвлөсөн төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр улсын эдийн засаг 2025 онд 8 хувиар өсөж, экспорт 19.0 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, инфляц зорилтот түвшинд хадгалагдана хэмээн тооцжээ.

Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд нийт 314 төсөл, арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5.2 их наяд төгрөг, гадаадын зээл, тусламжаар 4.2 их наяд төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.5 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц танилцуулав. Тус Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн байна. Тогтоолын төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авч байгааг тэрбээр дурдсан.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Тухайлбал, макро эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц Оюутолгойн бүтээн байгуулалт ирэх онд дуусах, мөн Монгол Улс хүн ам зүйн цонх үе дуусч байгааг улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа харгалзсан эсэхийг лавласан. Холбогдох тооцооллуудад үндэслэн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогын хүрээнд 5.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай Монгол, Францын хамтарсан Ураны төсөл тэргүүтэй 14 мега төслийг эхлүүлэх, эрчимжүүлэхээр тусгасан гэдгийг Л.Гантөмөр сайд онцлов. Эдгээрийн тал бүрийн үр өгөөж, ач холбогдлыг нийтээрээ ухамсарлаж, дэмжих шаардлага бий гэдэг тайлбарыг өгсөн. Ирээдүйн өв сан, Үндэсний баялгийн сан зэрэг нь Монгол Улс хүн ам зүйн өөрчлөлттэй уялдуулан хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ гэдэг хариултыг өгөв. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт ирэх оноос эхлэх бөгөөд энэ дагуу аймгийн төвүүд хотын статустай болох тул холбогдох бэлтгэлийг хангах, холбогдох төлөвлөлтийг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг лавласан.

Ипотекийн зээлийн талаарх арга хэмжээний төлөвлөлтийг тодруулсан гишүүдийн асуултад хариулахдаа “Орлогод нийцсэн орон сууц худалдан авах иргэдийг дэмжих хүрээнд “Хуримтлалын сан” байгуулсан бөгөөд Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороо бодлогын түвшинд ажиллаж, энэ чиглэлийн тогтолцоог бий болгох юм. Хуримтлалын санд энэ онд 490 тэрбум төгрөг, ирэх жил 524 тэрбум төгрөгийн эх үүсвэр хуримтлагдана. Үүн дээр арилжааны банкууд болон Монголбанкнаас эх үүсвэр нэмснээр 2025 онд ипотекийн зээлийн 1.3 их наяд төгрөгийн эх үүсвэр бий болно” гэлээ. Амины орон сууцад ипотекийн зээл олгох боломжийг нээсэн хэдий ч холбогдох гэрчилгээжүүлэлт, стандартыг батлаагүй байгаа нь сорилт болоод байгаа, түүнчлэн зорилтот бүлэгтээ оновчтойгоор хуваарилах зэрэг асуудал байгаа бөгөөд эдгээрийг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан гэдэг хариултыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өгсөн. Ипотекийн зээл олголтын 50 хувийг нийслэлд, гэхдээ төвөөс алслагдсан орон сууцуудад олгох, үлдсэн 50 хувийг орон нутагт олгох бодлого баримтална гэлээ. Мөн тэрбээр дотоодын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний нөхцөл байдалтай холбогдуулан төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Гишүүд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулсан. Ирэх оны төсвийн төслийг дагалдуулан төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ил тод байдлыг хангах чиглэлээрх бүх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг тавьж, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх болно хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулсан. 

Ийнхүү “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийн явцад чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    5 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    54 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    1 цаг 5 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    1 цаг 41 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    1 цаг 50 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    2 цаг 5 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    3 цаг 15 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    3 цаг 42 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    3 цаг 50 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    4 цаг 41 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    5 цаг 4 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    5 цаг 35 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    6 цаг 0 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    6 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 5 мин
  • Үйл явдал: Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” уулзалт болно
    6 цаг 20 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    6 цаг 21 мин
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
    6 цаг 47 мин
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
    22 цаг 30 мин
  • Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    22 цаг 53 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК