Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТБХ: 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

2024-11-05
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга төсвийн төслөөс 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг малчны амьжиргааг дэмжих улмаар “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт”-д шилжүүлэх боломжтой эсэхийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төсвийн зарлагыг бууруулах талаар үг хэллээ.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээс Соёлын сайдын багцаас 18 тэрбум төгрөгийг хасах зарчмын зөрүүтэй саналыг оруулсан ч чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд энэ саналыг босгож, дэмжсэн хэмээн тайлбарлав.  

Харин Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариултдаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, шаардлагатай бол гишүүнээс гаргасан саналын дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулгыг хийж, төсвийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасныг дурдлаа. Ингээд энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

  

Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийн тодорхой асуудлаар анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төсөлд олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасны дагуу санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн таван хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 22.14 дэх хэсгийг “Энэ хуулийн 22.5.22-т заасан төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батална” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  69.2 хувь нь дэмжлээ.

Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн 38.4-т хамаарах боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг Улсын Их Хурал батална.” гэсэн 38.6 дахь хэсэг нэмэх, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1дэх заалтын “2025 онд” гэсний дараа “4 их наяд хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив.

Хуралдаан Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнхөө хэмжээгээр төрийн үнэ төлбөргүй эзэмших хувиа дүйцүүлэх асуудлыг төсөлд хэрхэн зохицуулсан талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд Монгол Улсад үлдэх бодитой бүтээн байгуулалтын ажлыг нэмж тусгах боломжтой талаар лавлаж байлаа. Мөн  Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин хуулийн төсөлд давхар татварын асуудлыг хэрхэн тусгасан, тогтворжуулах эсэхийг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн баялгаа хэрхэн үнэлж, зардлаа яаж хянах талаар тодруулж байлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувиас дээш гаргахгүй гэж заасан. Харин францын талтай хийсэн хэлэлцээрийн үеэр АМНАТ-ийн хувиа өсгөж болгохоор тохирсон. Асуудлыг хатуу хуульчлах гэхээсээ уян хатан зохицуулалтыг тусгаж,  цаашдаа ийм гэрээ, хэлцэл хийхэд харилцан тохиролцоод хийх боломж, бололцоог бүрдүүлэх нь чухал. Ашигт малтмалын тухай хуульд улсын төсвөөс нөөцийг нь тодорхойлсон бол 50 хүртэлх хувийг нь үнэ төлбөргүйгээр эзэмших, харин  хувийн хэвшил өөрсдөө санхүүжилт гаргаад нөөцийг нь тодорхойлсон бол 34 хүртэлх хувийг нь эзэмших гэсэн ийм 2 заалттай. Энэ заалт Ашигт малтмалын тухай хуульд төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-өөр эсвэл, бүтээгдэхүүн хуваахаар орлуулах нь нээлттэй байдаг. Гэтэл Цөмийн энергийн тухай хуульд төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах эрх зүйн орчин байхгүй. Иймд Цөмийн энергийн хуулийг л өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын хуультай адил нийцүүлж байна гэлээ.

Мөн тэрбээр бид баялгаа үнэлж, тэд хөрөнгө оруулалтаа хийж байж хөрөнгө оруулалтын гэрээ амилна гээд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулаад, цаашлаад  энгийн хувьцаагаа давуу эрхийн хувьцаа болгоод санхүүгийн хариуцлагаас холдох нь зөв. Гэхдээ төр ноогдол ашгаа ч, АМНАТ-ийнхөө орлогоо ч авна. Энэ хууль батлагдсанаар гэрээ, хэлэлцээрээ хуульд нийцүүлэн үргэлжлүүлнэ. АМНАТ-ийн хэмжээг хэрхэн, яаж тогтоохыг Улсын Их Хурал шийднэ. Харин зардал хянах асуудал нь хувьцаатай шууд холбоотой хэмээв.

  

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, "Цөмийн энергийн тухай, Татварын ерөнхий хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль хооронд зөрүү байдаг. Энэхүү гурван хуулийн нийцлийг хангуулж, жигдрүүлэх шаардлагатай байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулиар татварын орчинг тогтворжуулна гэж заасан байдаг. Хуулийн 3.1.7-д “татварын орчин гэдэг нь хуульд заасан татварын төрөл тэдгээрийн хэмжээг тодорхойлох, ноогдуулах төлөх эрх зүйн зохицуулалтын бүрдэл" гээд маш өргөн хүрээтэй заасан. Энэ талаар нэлээдгүй судалсан. Олон улсын туршлагад аль болох тогтворжуулахгүй байх гэдэг зөвлөмж байдаг. Бид зөвхөн санхүүгийн үр ашгийн тооцоонд шууд нөлөөлдөг хувь хэмжээ, алдагдал шилжүүлэх хугацаа, элэгдлийн хугацааг тогтворжилтод ойлгоно гэж үзэж байгаа. Түүнчлэн Франц болон бусад улстай байгуулсан давхар татварын гэрээг тогтворжуулахгүй гэдэг байр сууриа хатуу илэрхийлж байгаа" гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 201.3 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг "5" хувь гэснийг "9" хувь болгон  өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3  хувь нь дэмжлээ.

Тогтоолын төсөлд Байнгын хороо энэ сард Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 төсвийн тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэхээр тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Д.Энхтүвшин: Монгол Улс одоогоор АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн нөөцтэй байна
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
    15 цаг 34 мин
  • Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    15 цаг 57 мин
  • "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ
    16 цаг 26 мин
  • Д.Энхтүвшин: Монгол Улс одоогоор АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн нөөцтэй байна
    16 цаг 47 мин
  • Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
    16 цаг 48 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
    17 цаг 8 мин
  • Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
    17 цаг 14 мин
  • В.Зеленский: Ойрхи Дорнодоос болж АНУ-ын анхаарал биднээс холдохыг бид огт хүсэхгүй байна
    17 цаг 20 мин
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
    17 цаг 36 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    17 цаг 55 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
    18 цаг 31 мин
  • Цэргүүдээ эргэв
    18 цаг 40 мин
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
    18 цаг 44 мин
  • Израилчуудын гарт амиа алдсан Али Ларижани гэж хэн байв?
    19 цаг 18 мин
  • The MongolZ баг яагаад Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгасан бэ? 
    20 цаг 37 мин
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
    20 цаг 43 мин
  • Изриалчууд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн даргыг ХӨНӨӨЛӨӨ
    21 цаг 40 мин
  • The Guardian: Монголын улс төрчид шоронд хоригдох эрсдэлтэй нүүр тулав
    22 цаг 19 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
    22 цаг 32 мин
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
    22 цаг 34 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК