зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зуржээ

2024-11-21
0
ЖИРГЭХ

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, “Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли нар Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээр хангахыг зорин, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Иймд тус үйлдвэрийг түүхий тосоор хангах, нөөцийг нэмэгдүүлэхэд “Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн Хэрлэнтохой XXVIII талбайн хайгуулын ажил маш чухал үүрэгтэй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрбээр “Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх зорилтыг тусгаж, эдийн засгийн үр өгөөж өндөртэй төслүүдэд хөрөнгө оруулагчдыг урьж, эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч, олон шинэчлэл хийсэн энэ цаг үед та бид энэхүү гэрээг үзэглэж байна. Тиймээс газрын тосны салбарын төр засгийн бодлого, хууль тогтоомжтой уялдаж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлж, орон нутагтайгаа харилцан ойлголцож, сум, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг харгалзах, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ сайтар биелүүлж ажиллах”-ыг “Монголиа Фойсон Энержи” компанийн удирдлагуудад сануулж, эрэл хайгуулын ажилд нь амжилт хүссэн юм.

“Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли хэлсэн үгэндээ “Монгол Улсын холбогдох бүх л хууль тогтоомжийг чанд мөрдөж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Тус компани хайгуулын 8 жилийн хугацаанд нийт 49,7 сая ам.долларын хөрөнгийг хайгуулын талбайн геологийн мэдээлэл цуглуулах, тайлал хийх, соронзон болон хүндийн хүчний судалгаа 20,000км2, 2 хэмжээст чичирхийллийн судалгаа 2000 тууш/км, 3 хэмжээст чичирхийллийн судалгаа 400 км2 талбайд тус тус хийж, хайгуулын 13 цооног өрөмдөх, дээжлэлт, цооногийн иж бүрэн судалгаа, туршилт, шингэн хагалбар, хайгуул, судалгаа, нөөцийн тайлан боловсруулах зэрэг ажилд зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд 575,000 ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ.
“Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” ХХК нь 2007 оноос хойш газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн олон улсын туршлагатай компани бөгөөд тус талбайд өрөмдлөг, шингэн хагалбар болон каротажийн ажлыг гүйцэтгэх юм.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар тогтоолоор  Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой 18 дугаар талбайд “Монголиа Фойсон энержи” ХХК- тай бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах  эрхийг АМГТГ-т олгожээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Ганхуяг, Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Э.Мөнх-Ирээдүй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын Газрын тосны бодлого хариуцсан ахлах шинжээч А.Пүрэв болон яам, агентлагийн холбогдох газрын удирдлагуудаас гадна “Фойсон Энержи Холдингс Лимитед” компанийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” компанийн захирал Луй Күн нарын бусад зочид төлөөлөгч дээрх ёслолд оролцов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Ариунзаяа: Төсвөө эргүүлэн тат, үгүй бол төсвийн үе шатыг нэг шатаар ухраа
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
УИХ: “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
    15 цаг 50 мин
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
    16 цаг 19 мин
  • А.Ариунзаяа: Төсвөө эргүүлэн тат, үгүй бол төсвийн үе шатыг нэг шатаар ухраа
    16 цаг 38 мин
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
    16 цаг 50 мин
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
    17 цаг 15 мин
  • Манай улс жүдо бөхийн ахмадын ДАШТ-аас найман медаль хүртээд байна
    17 цаг 24 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
    17 цаг 38 мин
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
    18 цаг 34 мин
  • Tesla-ийн нисдэг машины хувилбарыг гаргана
    18 цаг 51 мин
  • Хасын Хүлэгүүд баг "EASL"-д нэг ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж байна
    19 цаг 1 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
    19 цаг 27 мин
  • Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
    19 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
    19 цаг 44 мин
  • Өнөөдөр 54 вагон АИ-92 шатахуун бууна
    20 цаг 0 мин
  • "The MongolZ" багийн шинэ гишүүн contorlez өөрийгөө батлан харуулсаар байна
    20 цаг 19 мин
  • Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ
    20 цаг 47 мин
  • Яармаг орчмын хэрэглэгчийн ундны усыг хэсэгчилэн хязгаарлана
    21 цаг 8 мин
  • Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ
    21 цаг 15 мин
  • “Монгол ардын суут” драмын жүжиг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дахин тайзнаа амилна
    21 цаг 43 мин
  • Дэлхийн улсууд эмчдээ хэр хэмжээний цалин өгдөг вэ?
    21 цаг 52 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
  • Аймшгийн баяраар үзвэл зохих ТАВАН монгол кино
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК