Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэн өнгөрүүллээ

2024-12-09
0
ЖИРГЭХ

БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд С.Сүхболдын хувьд энэ сарын эхний өдрүүд бол тус улсад суралцагч монгол оюутан залуус, ажиллаж хөдөлмөрлөгч иргэд тэдний хүүхэд, багачуудад Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн ойн ач холбогдлыг танилцуулсан долоо хоног байлаа.

Амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний ням гаригт ч БНСУ дахь хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн “НАМҮ” төвийн үсэглэлийн баярыг Элчин сайдын яамны байрнаа зохион байгуулжээ.

2023 онд байгуулагдсан “НАМҮ” төв бол тус улсад амьдарч буй монгол хүүхэд, залуус, гэр бүлд боловсрол, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг ТББ. Элчин сайд С.Сүхболд “Үсэглэлийн баяр бол хүн бүрийн мартагдашгүй дурсамж байдаг…” гээд тус улсад амьдарч буй монгол хүүхдүүддээ эх хэлээрээ сурч, боловсрох үүд нээх зорилгоор Монгол сургууль шинээр байгуулах судалгаа, санаачилга эхлүүлсэнээ танилцуулан, хүүхдүүдийн аав ээж гэр бүл болох иргэдэд тулгамдаж буй бусад асуудалд анхаарч, ажиллаж буйгаа мэдээлэв.

Үсэглэлийн баярт 50 орчим монгол хүүхэд, багачууд эцэг, эхийнхээ хамт оролцож, төрийн дууллаа эгшиглүүлэн, цагаан толгойн 35 үсгээ дуудаж, “Есөн эрдэнийн орон” шүлэг уншиж, хөгжилдөн баярлалаа. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн ойн талаар Ёнсэй их сургуульд 12 дугаар сарын 2-нд, Сөүлийн Үндэсний Их сургуульд 3-нд, Кореа Их сургуульд 4-нд, Конгүг Их сургуулийн Монгол оюутнууддаа 5-нд цуврал лекц сонсгон, залуусын санал бодлыг сонссон юм. Лекцийн арга хэмжээ болон оюутнуудтай уулзахынхаа өмнө тухайлбал Конгүг Их сургуулийн Ерөнхийлөгч Пил Вон Жон-той уулзаж, хэлний бэлтгэлээс эхлээд үндсэн ангид суралцаж буй 400 орчим монгол оюутныхаа сургалтын хөтөлбөр, сурах орчин, Монгол Улсын их, дээд сургууль хооронд харилцаа тогтоох, хамтран ажиллах, хөдөө, аж ахуйн чиглэлээр хамтарсан судалгааны боломжын талаар харилцан санал солилцлоо.

Конгүг Их сургууль бол 1931 онд байгуулагдсан, хөдөө, аж ахуйн чиглэлийн тэргүүлэх сургууль юм. Элчин сайд С.Сүхболд Кореа их сургуульд зочлох үеэрээ тус сургуулийн Ерөнхийлөгч Ким Дон-Ун-тай уулзсан. Ким Ерөнхийлөгч монгол оюутнуудын мэдлэг, хичээл зүтгэл, хариуцлагатай чанарыг сайшааж, Солонгос улсын төрийн байгуулалт, иргэдийн оролцоо, хяналттай ардчилсан тогтолцоо, боловсрол, сургалтын салбарт хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, сургалтын орчинтойгоо танилцууллаа. Кореа Их сургууль нь 1905 онд байгуулагдсан, 119 жилийн түүхтэй хувийн их сургууль бөгөөд одоо 300 орчим монгол оюутан хэлний бэлтгэл болон бакалавр, магистр, докторт суралцаж байна.

1885 онд байгуулагдсан, Солонгосын шилдэг Их сургуулийн нэг Ёнсэйн Төрийн удирдлагын сургуулийн захирал Чой Ён Жүн-тэй уулзаж, төрийн албаны шинэчлэлээр туршлага судлах төрийн болон судалгааны байгууллага хооронд уулзалт, сургалтыг ирэх жил зохион байгуулах талаар санал солилцлоо. Энд 130 орчим монгол оюутан олон улсын харилцаа, төрийн удирдлага, Хот төлөвлөлт-барилга чиглэлээр суралцаж байна. 1946 онд байгуулагдсан Сөүлийн Үндэсний Их сургуулийн хэлний бэлтгэл болон Ухаалаг хот төлөвлөлт, түүх, археологи, хууль, эдийн засаг, бизнесийн удирдлага, ойн инженерийн чиглэлээр бакалавр, магистр, докторт 170 орчим оюутан суралцаж байна.

Танилцуулгын дараа оюутан, залуус өөрсдийн сурч буй чиглэлээ товч танилцуулж, сургуулиа төгсөж, эх орондоо буцан сурч мэдсэнээ хэрэгжүүлэх, мэргэжлээрээ ажиллах хүсэлтэйгээ хэлж, гадаадад байх хугацаандаа хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахтай холбоотой зөвлөмж авлаа.

Оюутан, залуус сонирхсон сэдвээрээ тухайлбал, Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, улс төр дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, суугаа улсад саяны арванхоёрдугаар сарын 3-ны шөнө шиг Онц байдал үүссэн тохиолдолд гадаад иргэдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх, үйлчлэх эрх зүйн зохицуулалт, цаашид анхаарах зүйл зэргээр асууж, санал солилцлоо. ЭСЯ-ны зүгээс Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн үйл явц, улс төр, нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө, ач холбогдолыг танилцуулан Солонгосын бусад их, дээд сургууль дахь монгол оюутнуудтайгаа зориулан үргэлжлүүлэн уулзахаар төлөвлөж байгаа аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    5 цаг 48 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    6 цаг 28 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    6 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    6 цаг 54 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    7 цаг 24 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    7 цаг 34 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    8 цаг 21 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    9 цаг 35 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    9 цаг 36 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    9 цаг 58 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    10 цаг 8 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    10 цаг 51 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    11 цаг 4 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    11 цаг 5 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    11 цаг 47 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    12 цаг 49 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    12 цаг 51 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    12 цаг 53 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    13 цаг 12 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    13 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК