Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Утааны эсрэг сантай, хороотой, зуухтай байж үзсэн 10 гаруй жил хангалтгүй юу?

2024-12-17
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч хэдэн сайд нарыг дуудаж, зандарлаа. Үнэндээ хэнд ч хэрэггүй уулзалт гэвэл энэ л болов бололтой. Утаа тартагтаа тулсан болохоор буух эзэн буцах хаяг нэхээд буй аж. Ерөнхийлөгчийн хаяагаа манаж байгаа л нэг хэлбэр л дээ. Уг нь нийслэлийн хариуцах ажил болчихоогүй билүү.

Өнөөдрийн Улаанбаатарын иргэдэд, монголчуудад өвлийг өвлөөр нь мэдэрч, уужим амьсгаа авч, эрүүл саруул аж төрөх ч эрх алга.

Эргэн сануулъя... 

Агаарын бохирдолтой тэмцэх сан болоод үндэсний хороо татан буугдаж, агаарын бохирдол үлддэг нь жам ёс шиг зүйл болоод удсан. Манай улсын иргэд 2011-2015 он хүртэлх хугацаанд "Цэвэр агаар" гэх гоё нэр бүхий сантай байлаа. Тухайн үед агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсан авч хангалттай үр дүнд хүрээгүй гэдэг. 

Тэд нийслэлийн зарим өрхөд цахилгаан болон шалны халаагуур нийлүүлэх, аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулах, нам даралтын зуухыг татан буулгаж төвлөрсөн дулаанд холбох зэрэг ардаа том тоотой, үл үзэгдэгч төлөвлөгөө гаргаж суусан нь тайлангаас харагдана. 

2011-2012 онд хэрэгжүүлсэн Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж, түлшний хэмнэлттэй, утаа бага ялгаруулах зуухны эхлэлийг тавьж байжээ. Ингээд “Өлзий”  “Хас” “Голомт”, “Дөл” гэх мэт зуухнуудын алдар түгсэн гэх. 

Дараа нь, "Улаанбаатар хотын цэвэр агаар" төслийг НЗДТГ 2012 оноос Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байж. Нэмэлт санхүүжилтээр олгогдох 12.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын 5,000 орчим айлын халаалтыг цахилгаанаар шийдэх болон нийслэлийн өмчит халаалтын зуухнуудаас ялгарах утааг бууруулснаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна хэмээн тодорхойлж байж.

Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гэр хороололд 175 мянган зуух тарааж, нийт гэр хорооллын өрхийн 97.6 хувьд нь утаагүй зуух ашиглаж эхэлсэн гэх өөдрөг үзүүлэлтийг тэр цагт дурдаж байжээ. Дээвэр туурга хүртэл айлуудад тараасан түүхтэй. Энэ бүх ажил утааг тодорхой хувиар бууруулсан гэх ч "утааны сэргэн мандалт"-ын үе эцэслэсэнгүй. 

Тэгвэл 2023 онд Нийслэл дахин "зуух"-тай тэмцэж, арав гаруй жилийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэхээр болж байсан юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч байхдаа "Гэр хорооллын 198 мянга орчим өрх байгаагийн 82 мянга гаруй айл стандартын бус зуухтай байна. Асуудалтай байгаа айл өрхүүдэд давхар шатлалтай зуухыг ашиглуулах төсөл хөтөлбөрийн гаргаад, хэрэгжүүлэлтийн шатанд явж байна" гэж л байлаа. 

Чухам, нийслэл бус Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо утаатай тэмцэх учиртай байсан ч татан буугдсан. Тухайлбал "агаарын бохирдлыг бууруулах зардал буюу 25.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байсан. Гэвч агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасан учраас энэ асуудал нийслэл рүү шилжсэн" гэж тэр үеийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлж л байлаа шүү дээ. Үүнтэй холбогдуулан 25 тэрбум төгрөгийг БОАЖЯ-ны сайдын багц дээр "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зардал" гэж тусгаж, сайд эрхийг нь шилжүүлэхэд нийслэл ажлаа хийх болоод л.

Гэтэл 2024 онд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын орлогч А.Амартүвшин бас л зуух тараана гэж ярив. Тэрбээр "91 мянга гаруй өрх буюу 300 мянга гаруй иргэн ядуу амьдарч байна. Тэр иргэд зуух авах чадваргүй. Тиймээс зээлд хамруулна" гэв. 

Утааны эсрэг  арга хэмжээ авах хүмүүс нь "зуух тойрч гороолсон хэвээр" л байна.  Зуух солилоо гээд гайхалтай, бодитой үр дүн гарахгүй ч тэд хийнэ л гэсэн бол хийнэ. 

Дорвитой арга хэмжээ авах учиртай гэж ам хуурайгүй ярих боловч өдгөөг хүртэл утаан дундаа "зуух"-тайгаа зууралдсан хэвээр. Цаг хугацаа урсан өнгөрч, 10 гаруй жил хөө тортогтоо баригдсан улсын нийслэл яг л янзаараа. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Д.Энхтүвшин: Монгол Улс одоогоор АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн нөөцтэй байна
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
    7 цаг 54 мин
  • Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    8 цаг 16 мин
  • "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ
    8 цаг 46 мин
  • Д.Энхтүвшин: Монгол Улс одоогоор АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн нөөцтэй байна
    9 цаг 7 мин
  • Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
    9 цаг 8 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
    9 цаг 28 мин
  • Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
    9 цаг 34 мин
  • В.Зеленский: Ойрхи Дорнодоос болж АНУ-ын анхаарал биднээс холдохыг бид огт хүсэхгүй байна
    9 цаг 39 мин
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
    9 цаг 56 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 15 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
    10 цаг 50 мин
  • Цэргүүдээ эргэв
    11 цаг 0 мин
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
    11 цаг 4 мин
  • Израилчуудын гарт амиа алдсан Али Ларижани гэж хэн байв?
    11 цаг 38 мин
  • The MongolZ баг яагаад Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгасан бэ? 
    12 цаг 57 мин
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
    13 цаг 3 мин
  • Изриалчууд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн даргыг ХӨНӨӨЛӨӨ
    14 цаг 0 мин
  • The Guardian: Монголын улс төрчид шоронд хоригдох эрсдэлтэй нүүр тулав
    14 цаг 39 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
    14 цаг 52 мин
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
    14 цаг 54 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК