Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2024 он: Монголын улс төрд өрнөсөн СОНДГОЙ үйл явдлууд

2024-12-30
0
ЖИРГЭХ

2025 он айсуй дор 2024 онд монголын "улс төр"-д өрнөсөн "сондгой" үйл явдлыг 24tsag.mn сайтын зүгээс нэрлэн хүргэж байна. 


МОНГОЛЫН ПАРЛАМЕНТАД ШИНЭ ТҮҮХ

Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 30 жилийн хугацаанд Монгол Улсын иргэд 9 удаа сонгууль өгч, ардчиллаа баталгаажуулж ирсэн түүхтэй. Энэ хүртэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиа таван удаа өөрчилж, гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, дөрвөн өөр сонгуулийн тогтолцоог ашигласан байдаг аж. Үүний дүнд 2024 онд холимог тогтолцоогоор 126 гишүүнийг парламентад сонгосон юм. 

Энэ парламетыг "Ард түмнийх" гэж тодорхойлоод байгаа. 126 гишүүнтэй болоод гайхалтай үр дүн гарч өгөхгүй л байна. Шинэ парламентын намрын чуулган дутуу ирцтэй, чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж, төсөвт хориг тавиулж 2025 онтой золгож байна. 


ТЭД ХӨТЛӨЛЦӨВ 

Монгол ардын нам, Ардчилсан нам, ХҮН гурав нийлж, "хамтарсан" Засгийн газар байгууллаа. Тодруулбал, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу МАН, АН, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан юм. 

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд хоёр байгаа ба Бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал хариуцсан Шадар сайдаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нар ажиллаж байна. 


БОРДЬЮР АЖИЛЛАГАА

Зуны налгар сарууд дуусаж, ажил амьдралын өрнөл хурдасмагц Улаанбаатар хотын замын бордьюрыг сольж, энд тэнд зам хааж, иргэд хэсэгтээ л үйл тамаа цайв. Монгол "бордьюрын мафи"-тай болсон тухай мэдээллүүд ар араасаа хөвөрч, хотын дарга Х.Нямбаатар шууд бичлэгээр тайлбар өгч, хугацаа дууссан бордьюруудыг эгнээ эгнээгээр мулталж хаяв. Ингээд зогсохгүй, хотын даргын хэлснээр ЕТГ-ын дарга асан З.Энхболд "үүр шөнийн заагаар алх барин очоод бордьюр хагалж суудаг" болж таарсан. 

Бордьюр сольсоноос гадна замуудыг хаа сайгүй хуулж, хучиж гарсан. Үүний үр дүнд түгжрэл ч буурна гэж байлаа шүү дээ. Гэтэл нэг зам нь долгионтой болчихсон ч дараа засчихна гэж гнүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлж байсан удаатай. Ийнхүү нийслэлийн "шинэ бордьюр, муухай сайхан замтай"-гаар 2025 оноо угтаж байна. 


ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАРЦ НЭЭГДСЭН ЖИЛ 

Манай улсад энэ онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар найман улсын төрийн тэргүүн айлчилсан байна. 

Тодруулбал, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, ШХУ-ын Ерөнхийлөгч Виола Амхерд, БНСУ-ын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар,  БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам,  БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев нар төрийн айлчлал хийв. Түүнчлэн Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 2-3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.


НАРАН СЭВСТЭЙ, ХАЛЗАН БҮРЭГТЭЙ БА ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЭЛ 

Газрын ховор элементийн орд болох "Халзан бүрэгтэй" төслийн ажил урагшлахгүй гэдгийг улс даяараа харсан билээ. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйд үйл ажиллагаа явуулж байсан компанийн үйл ажиллагааг томилогдоод удаагүй "шинэхэн" Засаг дарга М.Амарсанаа чанга яригч барьж, иргэдийн дунд зогсож байгаад зогсоочихсон. Гэтэл тус “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК зөвшөөрлийн ямар ч асуудалгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваан хэлээд буй.  Галыг түр аргацааж намжаасан М.Амарсанаа үүнээс хойш амар заяагаа үзэхгүй л болов уу. Учир нь Ц.Туваан газрын ховор элементийг чухал ашигт малтмалын жагсаалтад оруулж, ойрын хугацаанд УИХ-аар батлуулна гээд ихэд шийдэмгий байр суурийг илэрхийлсэн байв. Угаас тухайн компанийн зөвшөөрлийг М.Амарсанаа цуцлах боломжгүй нь нэг хэрэг. Харин энэ төсөл зогсох боломж, магадлал тун бага. Монгол Улсын “Алсын хараа" үүнийг чиглэж байгаа. 

Их говийн дунд "царцсан" Нарансэвстэйн түүх бол өөр. Боомтыг нээх асуудал дахин хөндөгдөж, байгаль орчныхон эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Засгийн газрын эл шийдвэр нь уур амьсгалын өөрчлөлт, монгол орны эрс тэрс байдалтай тэмцэн оршиж байгаа, цөлийн дунд орогнон үлдсэн цөөн амьтдын эсрэг үйлдэл гэгдээд байна.


УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛ ХӨНДӨГДӨВ

Хөгжлийн Банхны гэх хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн билээ. Үүний улмаас өнөөгийн зарим УИХ-ын гишүүдтэй холбогдох хэргүүд дахин сөхөгдсөн юм. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар. Түүнд холбогдох хэргийг УДШ хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Тэр бол УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорт Ардчилсан намаас нэр дэвшиж, "шинэ парламент"-д сонгогдсон гишүүн. Гэхдээ үүнээс илүүтэй цахимыг шуугиулагч АН-ын Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү гэдгээрээ танил нэгэн.

Хуулийн дагуу бол гэмт хэрэгт холбогдсон болон гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээх эсэхийг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж, холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан санал хураалтаар шийдэх зүй тогтолтой байдаг.

Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нөхцөл бүрдсэн. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5 дахь хэсэгт "Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулиар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болно" гэсэн заалт бий. 


УТААНЫ СОНСГОЛ 

Улаанбаатарын утаа улс төрийн томоохон сэдэв байсаар ирсэн. Уг нь ард түмний аминд тулсан асуудал юмсан. Энэ жилийн утаан дахь азот, хүхэр гээд бохирдуулагч бүх бодисын хэмжээ хүлцэж болох хэмжээнээс даруй хэд дахин нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Гагц энэ жил ч бус агаарын чанарын үзүүлэлтүүд ямагт л хүлцэх хэмжээнээс давсан байдалтай өдийг хүрсэн гэвэл дэгсдүүлсэн болохгүй л болов уу. 

Утаан дээр дөрөөлж зарим нь улс төр хийх янзтай, утааны эсрэг тэмцэгчийн дүрд тоглож яваад албан тушаал авчихсан хүн ч байдаг шиг. Бүр НИТХ-ын Ж.Батбаясгалан утааг бууруулсан гавьяатны тэмдэг зүүсэн шүү дээ. Саяхан Ерөнхийлөгч Засгийн газрынхан, шахмал түлшнийхэн зэргийг дуудаж уулзсан. Тэгэхдээ "Миний үед утаа буурсан" гэх утгыг хөндсөн байгаа юм. Утаагаар ташрамдуулан тоглолт хийх "тренд"-ийг БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ үргэлжлүүлсэн. 

Эцэст нь, утааны сонсголыг 2025 оны хоёрдугаар сард хийхээр төлөвлөсөн. Сонсголоор ч толгой эргэм тоонууд гарч ирэх нь тодорхой, хүлээлт дагуулж байна. 


 ИРГЭДИЙН МАШИНЫ РУЛЬТЭЙ ХИЙХ ТЭМЦЭЛ

Нийслэл Улаанбаатар хот дотроо 20 минутад зорчдог болчих гээд л зүүдэлж, мөрөөдөж явна. Гэхдээ түгжрэлд сэрүүнээрээ зүүдэлж байгаа. Түгжрэлийг бууруулах хороо хүртэл байгуулсны гавьяаг одоо хүртэл үзээгүй л явна. Өдгөө 20 минутын хот төслийн үндэсний хороог УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн ахалж байгаа. Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар ногоон автобусны хэргээр унаж, Б.Дэлгэрсайхан "түгжирч" байгаад Зам тээврийн сайдаар дэвшээд алга болсон. Харин Р.Эрдэнэбүрэн "шинэ" санаачилга гаргасан мэт, ингээд л түгжрэхээ больчих юм шиг хөөрч байсан нь саяхан. 

Монгол Улс 1999 онд анх Авто тээврийн тухай хуультай болсон түүхтэй. Хууль анх батлагдаж байх үед 70 мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэлтэй байж. Харин 25 жилийн хойно нийслэлд л гэхэд 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.

Буруу талдаа жолооны хүрдтэй машины импортыг хязгаарлах, хэрэглээнээс шахах оролдлогын тухай бүгд ярьсаар энэ хүрсэн юм. Зөвхөн Р.Эрдэнэбүрэн л толгойгоо ажиллуулаад байгаа хэрэг биш байлаа. 

М.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Д.Энхтүвшин: Монгол Улс одоогоор АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн нөөцтэй байна
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.41.51)
    Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
    4 цаг 59 мин
  • Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 22 мин
  • "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ
    5 цаг 52 мин
  • Д.Энхтүвшин: Монгол Улс одоогоор АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн нөөцтэй байна
    6 цаг 13 мин
  • Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
    6 цаг 14 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
    6 цаг 34 мин
  • Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
    6 цаг 40 мин
  • В.Зеленский: Ойрхи Дорнодоос болж АНУ-ын анхаарал биднээс холдохыг бид огт хүсэхгүй байна
    6 цаг 45 мин
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
    7 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 21 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
    7 цаг 56 мин
  • Цэргүүдээ эргэв
    8 цаг 6 мин
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
    8 цаг 9 мин
  • Израилчуудын гарт амиа алдсан Али Ларижани гэж хэн байв?
    8 цаг 44 мин
  • The MongolZ баг яагаад Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгасан бэ? 
    10 цаг 3 мин
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
    10 цаг 8 мин
  • Изриалчууд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн даргыг ХӨНӨӨЛӨӨ
    11 цаг 6 мин
  • The Guardian: Монголын улс төрчид шоронд хоригдох эрсдэлтэй нүүр тулав
    11 цаг 45 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
    11 цаг 58 мин
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
    12 цаг 0 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК