Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм

2025-5-27
0
ЖИРГЭХ

Орчин цагийн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Б.Алимаатай ярилцлаа.


-Энэ онд монгол төгрөг хэвлэгдсэний 100 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ойг тэмдэглэхийн ач холбогдол, зорилгын талаар ярилцлагаа эхэлье?  

-Тийм ээ. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг анх 1925 онд гүйлгээнд гаргасан нь манай улсын хувьд түүхэн онцгой үйл явдал болсон. Үүний хөрс суурийг 1911 онд өрнөсөн монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал хөдөлгөөн тавьсан гэдгийг чухалчлан дурдах нь зүйтэй байх. 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг үүсгэн байгуулснаар улс орны эдийн засгийг өөрчлөн шинэчлэх, банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх зэрэг олон арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлснээр үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгон гүйлгээнд гаргах үндэс тавигдсан. Ардын Засгийн газар 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банкийг байгуулсан. Улмаар эдийн засгийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн түүхэн тогтоолоор Худалдаа, аж үйлдвэрийн банканд үндэсний мөнгөн тэмдэгтийг “ТӨГРӨГ” нэртэйгээр гүйлгээнд гаргах онц эрхийг олгож байжээ. Ийнхүү 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр анхны төгрөгийг гүйлгээнд гаргаснаас хойш 100 жилийн түүхийг бүтээсэн байна. 

Монголбанк төгрөгийн 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл, эдийн засгийн бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн түүхийн талаар иргэн бүрд таниулан сурталчлах, үндэсний мөнгөн тэмдэгтээ дээдлэх ёс, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх зорилго бүхий олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, орон даяар хүүхдүүдийн дунд “ТӨГРӨГ миний нүдээр” эссэ бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаж, мөн мөнгөн тэмдэгт болон түүний үйл ажиллагааны 100 жилийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэнг гаргахаар бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна. 

Аливаа үндэстний мөнгөн тэмдэгт нь тухайн улсын ёс заншил, бахархал, хөгжлийг өгүүлсэн байдаг. Мэдээж энэ агуулгаар 100 жилийн тэртээ БНМАУ үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй байсан. Тийм ч учраас бид төгрөгийн 100 жилийн ойг утга учиртай тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй юм.

-Төгрөг анх хэвлэгдсэнээрээ тухайн цаг үедээ Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулсан гэдэг. Тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн байдалд төгрөг хэвлэгдэж, гүйлгээнд гарснаараа ямар өөрчлөлт, шинэчлэлтийг авчирсан бэ, түүнчлэн тодорхой сорилтуудтай ч тулгарч байсан байх?

-Тэр үеийн Монгол Улс нь банк санхүүгийн салбарын хөгжил ядмаг, ард иргэд гадаад орны олон тооны цаасан дэвсгэрт, алт мөнгөн зоос, ембүү, таван хошуу мал, ан амьтны үс, цай зэрэг олон төрлийн таваараар худалдаа наймаа хийж байсан ба Худалдаа, аж үйлвэрийн банкнаас үндэсний мөнгөн тэмдэгт болох 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоос болон 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын цаасан дэвсгэртийг гүйлгээнд гаргасан. Үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргаснаар төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байсан зүйлсийг гүйлгээнээс татаж авахад чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ тухайн үед хятадын янчаан нь зах зээлд төлбөрийн хэрэгслийн зонхилох үүргийг гүйцэтгэж байсан ба улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байсан. Иймд эхэн үедээ янчаан нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв. Зах зээл дээр байсан янчаан, төгрөг хоорондын тэмцлийн явцад янчааны ханш буурч, төгрөгийн худалдан авах чадвар жил ирэх тусам дээшилсээр хүмүүсийн төгрөгт итгэх итгэл сайжирсаар, гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний Төгрөгийн эзлэх жин нь түргэн өсөж, гүйлгээнд анх гарахдаа хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан нэг төгрөг нь жилийн дараа буюу 1926 оны сүүлээр нэг янчаантай тэнцэх болсон нь шинэ мөнгөн тэмдэгт зах зээлд амжилттай нэвтэрснийг харуулсан байдаг.

-Төгрөг 100 жилийн түүхэндээ олон удаагийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдсээр өнөөдрийг хүрлээ. Зөвхөн загвар дизайны хувьд өөрчлөгдөхөөс гадна нууцлал, аюулгүй байдлын хувьд ч бас шинэ тутам өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн байна. Тэгэхээр өнөөгийн гүйлгээнд буй мөнгөн тэмдэгтүүд орчин үеийн стандарттай хэрхэн нийцэж байна вэ? 

-1925 онд анхны мөнгөн тэмдэгт нь хөвөн цаасан дээр хэвлэгдэж бүх бичиг, тоо уйгуржин монгол үсгээр бичигдсэн, монгол үндэсний хэв загвар болох өлзий хээ, үелсэн хээнээс өөр хамгаалалтын элементгүй байсан. Үүнээс хойш Монгол Улсын хэмжээнд улсын сүлд, албан ёсны хэл, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргээс хамааран хэв загварын хувьд 5 удаагын, бүтцийн хувьд 4 удаагын өөрчлөлтийг тус тус хийгдсэн. Бид сүүлийн 6, 7 жил нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай байсан мөнгөн дэвсгэртүүдийн хамгаалалтын элементийг орчин үеийн дэвшилтэт технологиор шинэчлэн сайжруулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэж, хөгжингүй улс орнуудын мөнгөн дэвсгэртийн чанар, хамгаалалтын элементтэй дүйцэхүйц болгож чадсан. Тухайлбал 2018 онд 5000-тын дэвсгэртийн, 2019 онд 50, 20000-тын дэвсгэртүүдийн, 2020 онд 100, 500, 1000-тын дэвсгэртүүдийн, 2021 онд 10000-тын дэвсгэртийн, 2024 онд 5000-тын дэвсгэртийн хамгаалалтын элементийг сүүлийн үеийн дэвшилтэд технологиор шинэчлэн, сайжруулалт хийсэн. Тухайлбал 50-тын дэвсгэртээс 20000-тын дэвсгэрт хүртлэх 7 мөнгөн тэмдэгтүүд дээр солонгорч харагдах хөдөлгөөнт бэхэн элемент бүхий морьтон баатар болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ташуу зураасан элементийг оруулж өгсөн. 5000-тын дэсвгэртийн ард талд 3 хэмжээст хөдөлгөөнт туузан хамгаалалтын элемент, 10000-ын дэвсгэртийн нүүрэн талд байх Соёмбыг олон өнгөөр солигдож харагдах мөнгөлөг дардастай болгосон.

Дашрамд хэлэхэд хамгийн том дэвсгэрт 20000-тын нүүрэн талд байгаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий сайжруулсан хамгаалалтын элемент болох гурван хэмжээст хөдөлгөөнт 8 мм өргөнтэй ногоон өнгийн туузан элемент нь доллар дээрх хамгаалалтын туузан элементийн гурав дахь үеийн сайжруулсан загвар юм. Ингэснээр Монгол Улс өөрийн хэв маягийг хамгаалалтын туузан дээр гаргасан анхны улс болсон. Бид мөнгөн дэвсгэртүүдийн хамгаалалтын элементүүдийг сайжруулахдаа олон нийтэд энгийн нүдээр танихад хялбар хөдөлгөөнт дэвшилтэд технологийг сонгож, мөнгөн тэмдэгтийн түүхий эд болох хөвөн цаасны сүүлийн үеийн бат бэх сайжруулсан материалаар хэвлүүлж байна. Түүнчлэн бүх 11 мөнгөн дэвсгэрт нян вирусын бохирдол, мөөгөнцрөөс хамгаалсан бүрэлттэй болсон нь мөнгөн тэмдэгтийн дундаж насжилтыг 2 жилээр уртасгаад байна.

-Орчин цагт иргэд цаасан мөнгөн дэвсгэрт гэхээсээ илүү цахим төлбөр, тооцоо руу хошуурч байна. Энэ цаг үед цаасан дэвсгэртийн ач холбогдол, үнэ цэнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улс дэлхийн бусад оронтай харьцуулбал бэлэн мөнгө хэрэглэгч орон юм. Гэсэн хэдий ч цахим төлбөр тооцоо маш хурдацтайгаар хөгжиж байна. 2024 онд хийсэн судалгаагаар бүх төлбөр тооцооны 70-аад хувийг цахим төлбөр тооцоо эзэлж байна. Гэхдээ байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цахим төлбөр тооцооны дэд бүтэц алдагдах тохиолдолд бэлэн мөнгө хамгийн аюулгүй, ямар ч дэд бүтэц шаардагдахгүй хялбар төлбөрийн хэрэгсэл болохыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө дэлхий нийтээр цар тахлын аюулд өртөхөд, мөн үймээн самууны үед бэлэн мөнгө хэрэглэх нь ямар давуу талтай болохыг дэлхий нийтээр мэдэрлээ. Үүнээс үзэхэд бэлэн мөнгөний төлбөр тооцоо нь ямар ч үед найдвартай, цорын ганц төлбөр тооцооны хэрэгсэл болохыг үгүйсгэх аргагүй. 

Манай орны хувьд хэдийгээр цахим төлбөр тооцоо маш эрчимтэйгээр хөгжиж байгаа боловч 2024 оны эцсийн байдлаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ мөнгөн дүнгээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар буюу 70.5 тэрбум төгрөгөөр өсжээ. Харин гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний тоо ширхэг өмнөх оноос 4.6 хувиар буюу 26.1 сая ширхгээр  нэмэгдэж, 590.4 сая ширхэгт хүрсэн байна. Улс орны эдийн засаг томрохын хэрээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байдаг. 

-Цаасан мөнгөн дэвсгэртийн хэрэглээний талаар та дурдлаа. Манай улсын хувьд одоогоор 11 төрлийн цаасан дэвсгэрт хэрэглээнд байна. Гэвч бага мөнгөн дэвсгэртүүдийн хэрэглээ жилээс жилд багасаж, том дүнтэй мөнгөн дэвсгэртүүд илүү их хэрэглэгдэж байна. Энэхүү өөрчлөлтийг Монголбанк үргэлж ажиглаж, тодорхой арга хэмжээ авдаг байх? 

-Одоогийн мөнгөн дэвсгэртүүдийг анх гүйлгээнд гаргаснаас хойш 32 жилийн хугацаанд мөнгөн тэмдэгтийн бүтэц, худалдан авах чадварт маш их өөрчлөлтүүд гарсан. Монгол Улсын эдийн засаг өсөн томорч, 1993 онд 227 тэрбум төгрөг байсан нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2024 оны эцэст 80.0 их наяд төгрөгт хүрч, 352 дахин өссөн. Бид гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний бүтцийг мөнгөн дүнгээр нь авч үзвэл өндөр нэрлэсэн дүнтэй дэвсгэртүүд дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Тодруулбал, 2024 онд 10000 болон 20000 төгрөгийн дэвсгэртүүд мөнгөн дүнгийн 89.5 хувийг, үүнээс 71 хувийг нь 20000-тын дэвсгэрт дангаараа бүрдүүлжээ. 2024 оны эцсийн байдлаар 1-тээс 100-т хүртэлх бага нэрлэсэн дүнтэй мөнгөн дэвсгэртүүд тоо ширхгээрээ гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 78.2 хувийг, үлдсэн дэвсгэртүүд нийлээд 21.8 хувийг эзлэж байна. Энэ нь  бага дүнтэй дэвсгэртүүд төлбөр тооцоонд хэрэглэгдэх нь багасаж, улмаар банкнаас гадуур иргэдийн гар дээр үлдэж, гүйлгээнээс эргэн татагдахгүй байгаатай холбоотой юм. Том нэрлэсэн дүнтэй дэвсгэртийн эрэлт ачаалал ихсэж байгаа боловч бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ, хүртээмж нэмэгдэх нь том нэрлэсэн дүнтэй дэвсгэрт шаардагдах хэрэгцээг бага ч болов хязгаарлаж, том дүнтэй гүйлгээг цахим төлбөр тооцооны хэлбэрээр хийх нь иргэдэд хялбар, түргэн шуурхай, таатай нөхцөлийг бий болгож байна. 

-Иргэдийн дунд мөнгөн тэмдэгтийн зохистой бус хэрэглээний асуудал бий. Зохистой бус хэрэглээг багасгаж, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд Монголбанк тодорхой ажлууд хийж байсан. Эдгээр ажлын үр дүнг танилцуулна уу.  

-Тийм. Бусад орны иргэдтэй харьцуулбал манай иргэдийн мөнгөн тэмдэгттэй харьцах соёл, ойлголт бага, бэлэн мөнгийг ихэвчлэн хүнсний зах, дэлгүүр, таксинд  хэрэглэж байгаагаас харахад нугалах бохирдуулах нь түгээмэл ажиглагддаг. Хэдийгээр бид мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор цаасны чанарыг сайжруулж, бохирдолт нян бактериас хамгаалсан бүрэлттэй болгосон ч насжилтад нөлөөлөх бас нэг хүчин зүйл бол мөнгөн тэмдэгттэй харьцах иргэдийн соёл. Бид 2017 онд “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аян, 2020 онд “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аянуудыг тус тус хэрэгжүүлж байсан. Дээрх аянуудын хүрээнд иргэдийн мөнгөн тэмдэгттэй харьцах соёлыг нэмэгдүүлэх, зохисгүй хэрэглээ буюу овоо тахил, зан үйлд ашиглах, газарт булах зэргийг бууруулах зорилготой олон ажлыг улс орон даяар өрнүүлсэн. 

Мөнгөн тэмдэгт нь аливаа улсын тусгаар тогтнол, түүх, соёл, зан заншлын бэлгэдэл, нүүр царайг илэрхийлдэг үнэт зүйл байдаг тул түүнийг уул овоонд тахих, олон дахин нугалж, халаасандаа хийх зэрэг нь зохисгүй үйлдэл юм. Тухайн үед иргэдийн дунд мөнгөн тэмдэгтийн зохисгүй хэрэглээ их байсан. Тухайлбал, мөнгийг бохир гараараа барих, халтартуулах, дээр нь элдэв зүйл эрээчих, уул овоонд тахих, байшин барилга барихдаа сууринд нь булах зэрэг үйлдэл зонхилж байлаа.  Бэлэн мөнгөтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа өндөр зардалтай. Хэвлэх, тээвэрлэх, хадгалах, хамгаалах гээд. Гэтэл ингэж зардал гаргаж, нийлүүлсэн бэлэн мөнгө нь зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй дахин зах зээлд эргэлдэх боломжгүй болж, насжилт нь богиносож байсан тул дээрх аянуудыг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд ард иргэдийн дундах бэлэн мөнгөний зохисгүй хэрэглээ эрчимтэй буурсан гэж бид дүгнэдэг. 

-Цаашид Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн шинэчлэлт, өөрчлөлт, бүтцийн талаар ямар бодлого баримталж ажиллаж байна вэ? 

-Мэдээж дээр хэлсэнчлэн одоогийн ашиглаж буй төгрөгийн бүтцийг гүйлгээнд гаргаснаас хойш 32 жилийн хугацаанд 2006 онд 20000-тын дэвсгэрт нэмэгдэн бүтцийн өөрчлөлт хийснээс өөрөөр шинэчлэлт өөрчлөлт хийгдээгүй байна. Бид бусад орны төв банкнуудын туршлагыг судлан, олон улсын түгээмэл мөнгөн тэмдэгтийн бүтцийн судалгаа болон Монгол Улстай орлогын түвшин төстэй орнуудын мөнгөн дэвсгэртүүдийн бүтцийн судалгааг хийн үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг бий болгох талаар бодлогын саналыг боловсруулан, Төв банкны тухай хуулийн дагуу УИХ-д хүргүүлсэн. 

Олон улсын туршлагаас харахад мөнгөн дэвсгэртийн бүтцийн өөрчлөлт хийхийн тулд олон жилийн судалгаа, тооцооллыг зөв зохистой хийн бэлтгэл ажлыг сайн гүйцэтгэх шаардлагатай байдаг. Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргийнхээ дагуу мөнгөн тэмдэгтийн бүтцийн өөрчлөлтийн талаар бодлогын санал боловсруулах эрх байгаа ч хэрэгжүүлэхэд олон байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг шаарддаг. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Англи vs Хорват: Европын хүчирхэг багуудын халз тулаан ДАШТ-ий тайзнаа өрнөнө
    3 цаг 23 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    6 цаг 52 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    8 цаг 12 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    8 цаг 13 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    8 цаг 43 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    8 цаг 45 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 50 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    8 цаг 53 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    8 цаг 55 мин
  • “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчиллөө
    9 цаг 39 мин
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    10 цаг 13 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    10 цаг 37 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    10 цаг 50 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 5 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    11 цаг 8 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    11 цаг 50 мин
  • Иорданы шигшээ баг ДАШТ-ий анхны гоолоо оруулсан ч Австрийн шигшээд хожигдов
    11 цаг 57 мин
  • Ц.Сандаг-Очир: Эвдэрсэн 54 мянган га газар нутгийг нөхөн сэргээнэ
    12 цаг 3 мин
  • ФОТО: Австри, Иорданы шигшээ багууд яг одоо тоглож байна
    12 цаг 53 мин
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 
    13 цаг 20 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК