
Хугацаат цэргийн албанд татах 2026 оны I ээлжийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.5.1/эхэлж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Иргэд цэрэг татлагын товчоонд ирэхдээ иргэний үнэмлэх болон цэргийн үүрэгтний үнэмлэхээ заавал авчрах шаардлагатайг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Цэрэг татлагыг дараах байршлуудад зохион байгуулж байна. Үүнд:
- Баянгол дүүрэг -96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг – 14 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэг – Гуравдугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг – Тавдугаар сургууль
- Хан-Уул дүүрэг – 34 дугаар сургууль дээр тус тус зохион байгуулагдана.
Иргэдийг товлосон хугацаанд харьяа дүүргийнхээ цэрэг татлагын байранд очиж, үзлэгт хамрагдахыг цэрэг татлагын комиссынхон уриаллаа.
























































