
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 120 орчим хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авахдаа Баялаг бүтээгчдийн хуулийг өргөн барина гэж амалсан. Иймд бид 100 хоногийн турш уг хуулийн төсөл дээр ажилалаа. Мөн НҮБ-ийн арбитат нийцсэн хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хуультай нийцүүлнэ. Мөн хөрөнгө оруулалтад халтай байгаа 14 хуульд нэмэлт өөрлөлт оруулна. Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй. Гэтэл Монголбанк 13 журмаар үүнийг хориглосон байдаг. Үүнийг хална.
Мөн бүртгэл, зөвшөөрөл нэртэй зохицуулалтуудыг хална. Энэ нь бизнесийн орчинд маш халтай байгаа. Тэгэхээр үүнийг Зөвшөөрөл, мэдэгдэлийн тухай хуулиар зохицуулж, 98 орчим хувийг нь цахимаар авах боломжыг бүрдүүлнэ. Заавал иргэнээс цаасан баримт шаардахгүй" гэв.

























































