Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын ажил хаялттай холбоотой асуудлыг танилцууллаа. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмнэ. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж 2026 ондоо багтааж 3 сая төгрөгт, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр танилцууллаа.
Та бүхэн мэдэж байгаа 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгохоор зарласан байгаа. Эх үүсвэрийг зардлаа танах, ЭДС-ийн орлогыг нэмэгдүүлэх байдлаар тооцсон байгаа. Сахилга батын ажлуудыг хийж 157 тэрбумыг гаргаж, цалинг нэмэгдүүлнэ. Төсвөөс 191 тэрбумыг даатгалын сан руу гаргаж, Даатгалын сангийн зардал 2.1 их наяд болно. Ингээд үргүй зардлаа хэмнэж 157 тэрбумыг цалингийн нэмэгдэлд зарцуулах юм. Дээр дурдсан 30 хувийн нэмэгдэл үндсэн цалин, үлдсэн 45 хувь цалин байна.
Одоо байгаа 1.1 саяын үндсэн цалин нэмэгдэж 2 сая 40 мянга, залуу эмч нарын цалин 1.4 сая байгааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ээс 1.9 сая болно. Харин 75 хувиар нэмсэний дараа 2.5 сая болж, хамгийн дээд ангилалд одоо байгаа 1.8 саяын цалин 2.3 сая болж, 75 хувь нэмсэний дараа 3.1 сая төгрөг болох юм.
Бидний зүгээс Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн зүгээс гаргасан саналаар ийнхүү ярьж тохирсон. Үүнийгээ одоо Үйлдвэрчний эвлэл рүү явуулах гэж байна" гэлээ.

























































Сэтгэгдэл (1)