
МСБХ-ны М Хөгжлийн лигийн Бүх Оддын тоглолт 2026 оны 01 сарын 04-ны Ням гарагт Спортын төв ордонд болно. Тус лигийн хувьд сүүлийн 3 жилийн турш зохион явагдаж байгаа бөгөөд лигийн аварга баг энэ жилээс Үндэсний дээд лигрүү шууд дэвшин ордог юм. Энэ жилийн Бүх оддын тоглолтын хамгийн онцлог нэг зүйл нь лигт оролцож буй бүх легионер тамирчид М лигийн шилдэг тамирчдын эсрэг өрсөлдөх юм.






















































