
Өнөөдөр болох үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: “Баянзүрх, Хан-уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт зохион байгуулах” нээлтийн үйл ажиллагаа АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт болно.
10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
14:00 цагт: “Монгол-Оросын бизнес уулзалт” Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Уран бүтээлч Ө.Гандуламын бие даасан “Нуугдсан цэцэгс” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл “Б контемпорари арт галерей”-д гарна.














































