
Ерөнхийлөгчийн өргөн барьсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Энэ үеэр ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын түүхэнд анх удаа ёс зүйтэй холбоотой хариуцлагын асуудлыг УИХ дэмжлээ. УИХ-ын босго давууллаа гэж ойлгож болно. Ерөнхийлөгч саналаа гаргасан, хуулиа өргөн барьсан. Одоо УИХ-ын бүрэн эрх шүү дээ. УИХ-ын гишүүд өөрсдөө тодорхойлоод, өөрсдөө хэрхэхийг шийдээд явна. Дэмжсэн санал гаргасан УИХ-ын гишүүддээ талархалтай хандаж байгаагаа илэрхийлье" гэв.



























































