
Дэлхийн шинжлэх ухааны салбарт хачирхалтай атлаа сонирхол татам нээлтүүдийн нэг нь “Ясан цуглуулагч” (Bone Collector) нэртэй шинэ төрлийн авгалдай байлаа. Судлаачид энэ авгалдай олзоо барьж идсэний дараа үлдэгдэл яс, биеийн хэсгүүдийг өөрийн биед нааж, “хуяг” болгон ашигладаг болохыг тогтоожээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү өвөрмөц авгалдай өөрийгөө махчин амьтдаас хамгаалах зорилгоор ийм аргыг ашигладаг байна. Шавжны ертөнцөд ийм төрлийн хамгаалалтын арга тун ховор бөгөөд судлаачдыг гайхшруулж байгаа аж.
Мөн энэ амьтан махан идэшт эрвээхэй, эрвээхэйн төрлийн 0.1 хувьд ч хүрэхгүй ховор төрөлд багтаж байгаа нь онцлог юм. Судлаачид энэхүү нээлтийг байгалийн дасан зохицол, хувьслын сонирхолтой жишээ гэж үзэж байна.
Т.Зузу

















































