
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын V багийн төвлөрсөн хогийн цэгээс гал алдаж хээрийн гал түймэр гарсан дуудлага өнөөдөр (2026.04.19) 15:20 цагт бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Жаргалтхаан сумын Мэргэжлийн ангийн нийт 40 хүн, 9 автомашинтайгаар унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.19) 16:00 цагт бүрэн унтраалаа.













































