
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны төрсөн өдөр тохиож байна. Жил бүр түүний төрсөн өдөр болон амь насаа алдсан өдөр үе үеийн ардчиллын төлөөлөгчид түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг билээ. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын гишүүд болон АН-ын удирдлагууд цэцэг өргөнө.
С.Зориг нь одоогоос 28 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт онц хэргийгээр алагдаж, амь насаа алдсан байдаг.
















































