
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд гадаад паспортын загвар өөрчлөгдсөн тухай мэдээлэл гарч эхэлсэн.
Энэ талаар УБЕГ-аас тодруулахад "Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл ТАШАА, ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ" болохыг албан ёсоор мэдэгдэв.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар “Үндэсний гадаад паспортын загвар, тодорхойлолт”-ыг шинэчлэн баталсан. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жил, 16 хүртэлх насны иргэнд 5 жилээр олгож байна.
Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй болно.














































