
Тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбай-д Үндэсний номын баяр зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн баяраар уншигчдыг сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахыг уриалж, “Сэтгэл тэжээх 50 ном”-ын жагсаалтыг танилцуулах юм.
Баярын үеэр зохиолч, орчуулагчид уншигчидтай уулзах, шинэ номын нээлт хийх, гарын үсэг зурах өдөрлөг, мөн номын хямдралтай худалдаа зэрэг олон арга хэмжээ уламжлал ёсоор зохион байгуулагдана.
Үндэсний номын баярыг орчин үеийн хэлбэрээр 2007 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө жил бүр хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулагддаг уламжлал тогтжээ. Энэхүү баяр нь уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдыг ойртуулах, номын хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой соёлын томоохон арга хэмжээ юм.

















































