
Энержи Ресурс ХХК нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 40 сая мод тарьж ургуулахаар зорьж байна. Тус компани Ухаа худагт мод үржүүлгийн талбай байгуулан 20 гаруй төрлийн 150–200 мянга гаруй мод тарьж ургуулжээ. Үүнд хайлаас, тоорой, буйлс, жигд зэрэг говьд ургах чадвартай моддыг мөчрөөр үржүүлж байна.
Мөн тус мод үржүүлгийн талбайд гүйлс мод цэцэглэж, энэ үеэр “Hello Spring” өдөрлөг зохион байгуулагдсан байна.
Гүйлс нь дулаан уур амьсгалд дуртай ч усалгаа, арчилгаа их шаарддаг ургамал бөгөөд тохирсон орчин бүрдүүлснээр говийн бүсэд ч амжилттай ургаж, цэцэглэж байна.


















































