
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн-хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцсон байна.

Ногдол ашиг 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63242 төгрөгийн ногдол ашиг авах юм. Ногдол ашгийн олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Иргэдэд өмнө нь 2019 онд 96000 төгрөг, 2022 онд 116000 төгрөг, 2023 онд 285000, 2024 онд 350000 төгрөг, 2025 онд 70000 төгрөг олгосон бол 2026 онд 63000 төгрөг олгох гэж байна.





















































