
Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсодном илтгэл хэлэлцүүллээ.
Тэрбээр: “Санхүүгийн түрээсийн зах зээл өнөөгийн байдал, олон улсын тэргүүн туршлага” сэдвээр итгэл танилцууллаа.
Үйлдвэржилтийг дэмжих, урт хугацаатай, өртөг багатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх зорилготой тус компани өнгөрсөн 9 жилийн хугацаанд 34 аж ахуйн нэгжид нийт 163 тэрбум төгрөгийн санхүүгийн түрээсийг олгосон юм.
“Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хуримтлагдсан ашиг өнөөдрийн байдлаар 33 тэрбум төгрөг буюу хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг 33 хувиар өсгөсөн ашигт ажиллагаатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
















































