
Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт өнөөдөр болов. Уулзалтад ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого захицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны дарга Э.Билэгт болон аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, САУЭШТ-ийн дарга нар оролцлоо. Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан биеийн тамир, спортын салбарын бодлого, стратеги, тус салбарт төрөөс баримтлах бодлого, түүнд чиглэх хөрөнгө оруулалтын талаар ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, асуултад хариулт өгөв.
Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого захицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд хэлэлцүүлэг, санал авлаа. Мөн тэрбээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа спортын барилга байгууламжийн талаар мэдээлэл өгснөөс онцолбол, Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит 19 спортоор нэгэн зэрэг хичээллэх боломжтой “Президент” спорт цогцолборын талаар танилцуулсан ба энэхүү 58,247 метр квадрат талбай бүхий барилга байгууламж нь 2026-2030 онд баригдаж ашиглалтад орох юм байна.
БТСУХ-ны дарга Э.Билэгт 2026 онд үндэсний хэмжээнд зохион байгуулсан Монголын үндэсний спортын өвөл, зуны наадам, Монголын оюутны спортын наадмын талаар товч танилцуулж, Олон улсын хүүхдийн спортын наадам, Дэлхийн нүүдэлчдийн фестиваль, Азийн наадамд оролцох баг тамирчид, тэднийг хэрхэн бэлтгэл хангаж буйг танилцууллаа.
Монгол улсад 2026 онд:
таеквондогийн насанд хүрэгчдийн Азийн АШТ тавдугаар сарын 19-25-нд,
шатрын Азийн АШТ тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 6-нд,
чөлөөт бөхийн олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээн зургаадугаар сарын 4-7-нд,
жүдо бөхийн Улаанбаатар их дуулга зургаадугаар сарын 19-21-нд,
сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн цуврал тэмцээн зургаадугаар сарын 19-20-нд,
волейболын Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-9-нд,
и-спортын контр-страйкийн олон улсын тэмцээн арванхоёрдугаар сард болох юм.






















































