
09:00 цагт Сэтгүүлчдэд зориулсан “Дижитал аюулгүй байдал ба хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлэх нь” сэдэвт сургалт Пума зочид буудлын хурлын танхимд болно.
- УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
11:00 цагт Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Хүн төвтэй тусламж, үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй болгох, лавлагаа шатлалын ачааллыг бууруулж, ЭМДС-гийн мөнгийг хэмнэх боломжтой талаар мөн өрхийн эмчийг дунд шатны дарамт, хяналт шалгалт, элдэв тайлан, мэдээ бэлдэх ажлаас чөлөөлье гэсэн сэдвээр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болно.



























































