
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
11:00 цагт: Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахтай холбоотой Биеийн тамир, спортын хороонд мэдээлэл өгнө.
11:00 цагт: “Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар 2026” үйл ажиллагаа Монгол-Японы төвд болно.
11:30 цагт: Уул уурхайн мэргэжлийн холбооноос Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, өр авлагын талаар доктор Владимир Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Үзэсгэлэн:
“Алтан бийр-17” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн 6 дугаар сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд гарна.
Хилийн чанадад:
- Африкийн өдөр тохиож байна.
- Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотуудад энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
- Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 6 дугаар сарын 7 хүртэл болно
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.






















































