Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна

2026-6-08
0
ЖИРГЭХ

Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн талаар Сургалтын газрын сургалтын менежер, цагдаагийн хошууч Д.Баттөртэй ярилцлаа.


-Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд хэдэн мэргэжлээр элсэлт авах вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох Цагдаа, Дотоодын цэрэг, Хил хамгаалах, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүхийн шинжилгээ чиглэлийн 14, Эрх зүйн чиглэлийн 1 нийт 15 хөтөлбөрт элсэлт авна.

-Элсэгчдэд ямар шалгуур тавьдаг вэ?

-Манай сургууль нь их, дээд сургуульд элсэгчдэд тавьдаг дээд боловсролын нийтлэг шаардлага, шалгуураас гадна сургалтын хэлбэр, хөтөлбөрийн онцлогоос хамаарч төрийн тусгай албанд анх орох, суралцах иргэдэд тавьдаг тусгай шалгуурыг хангасан байхыг шаарддаг. Нийтлэг шаардлагад эзэмшсэн боловсролын түвшинг илэрхийлэх гэрчилгээ, дипломын баталгаажилт, элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо, сурлагын голч дүн зэрэг оюутны ерөнхий суурь чадамжийг тогтоох үзүүлэлтүүд хамаарна.

Тусгай шаардлагад захиалагч агентлаг, байгууллагуудын мэргэжлийн онцлог буюу иргэдийн амар, тайван, аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, гамшиг, осол, болзошгүй аюулаас аврах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, шинжлэн оношлох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд үнэнчээр хүчин зүтгэх эх оронч үзэл, сэтгэлгээ бүхий ёс зүй, хандлага, төлөвшил, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг тогтоох үзүүлэлтүүд хамаарна.

Тухайлбал, бие эрхтний зөв хөгжилтэй, биеийн өндөр, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх, ял шийтгүүлж байгаагүй байх зэрэг шаардлагыг тавьдаг. Энэ жилээс тусгай шаардлагад орсон өөрчлөлт бол элсэгчийн биеийн өндрийг захиалагч байгууллагын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын барим бичгүүдэд заасан харьцааг баримжаалан хөтөлбөр бүрээр ялгамжтай тогтоосон. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолоор баталсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журам”-д заасны дагуу цэргийн сургуулийн сонсогч биеийн гадаргуугийн 25 хувиас бага хэсэгт шивээстэй бол тэнцэхээр заасан. Гэхдээ шивээсний өгүүлэмжийг харахаас гадна богино ханцуйтай цамц өмсөхөд ил харагдахааргүй байх шаардлагыг тавьж байгаа.

-Элсэлтийн журмын талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

-Бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар баталж, Их сургуулийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс олон нийтэд хүргэсэн.

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн жилд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэхэд баримтлах үндэсний хэмжээний босго оноог тогтоодог. Бид тус босго оноонд баримжаалан хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго оноо хөтөлбөрийн онцлогоос хамаарч 450-500 байхаар ялгамжтай тогтоосон. “Цагдаа судлал”, “Дотоодын цэрэг судлал”, “Мөрдөх алба”, “Кибер гэмт хэрэг судлал”, “Хил судлал”, “Шалган нэвтрүүлэх алба”, “Хил хамгаалалтын инженерийн байгууламж, техник хэрэгслийн ашиглалт”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Аюулгүй байдал”, “Онцгой байдал-гамшиг судлал”, “Шинжлэн магадлах ухаан” хөтөлбөрт хавсарга шалгалтыг Ур чадвараар буюу Бие бялдрын шалгалтаар авна. Элсэгчийг суурь хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, ур чадварын оноогоор эрэмбэлнэ. Ур чадварын шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг элсэлтийн журмаас харах боломжтой. “Нийгмийн ажил”, “Эдийн засаг”, “Сэтгэл судлал”, “Эрх зүй” хөтөлбөрт хавсарга шалгалт нь журмаар тогтоосон хичээл байна. Элсэгчийг 2 шалгалтын нийлбэрээр эрэмбэлнэ. Элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж нь 2024, 2025, 2026 оных байна.

-Дотоод хэргийн их сургуульд элсэх сонирхолтой охид их байдаг. Шинэ хичээлийн жилд эмэгтэй элсэгчдийг элсүүлэх үү?

-Дотоод хэргийн их сургууль зөвхөн захиалагчаас ирүүлсэн тоо, хүйсийн харьцааны дагуу элсэлтийн хяналтын тоогоо тогтоодог. Энэ хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх бакалаврын 9 хөтөлбөрт 95 эмэгтэй элсэгч авна. Харин “Хил судлал”, Шалган нэвтрүүлэх алба, “Хил хамгаалалтйн инженерийн байгууламж, техник хэрэгслийн ашиглалт”, “Аюулгүй байдал”, “Онцгой байдал-гамшиг судлал” хөтөлбөрүүдэд эмэгтэй элсэгч авахгүй. Өөрөөр хэлбэл 2026-2027 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг 15 хөтөлбөрийн 9 хөтөлбөрт нь эмэгтэй элсэгч авна гэсэн үг. Харин Эрх зүйн хөтөлбөрт хүйс харгалзахгүй элсүүлэн авна. Тус хөтөлбөрт элсүүлэх хяналтын тоог Дотоод хэргийн их сургууль тогтоодог тул хүйс заагаагүй.

-Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны элсэгчээр тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулах юм.

Энэ жилийн нэг онцлог нь бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж тэнцсэн тухай мэдэгдэл авснаас хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна.

Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд элсэгчийг ДХИС-д элсэхээс татгалзсан гэж үзэж, жагсаалтад байгаа дараагийн бүртгүүлэгчдэд элсэх эрхийг шилжүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл тогтоосон хугацаанд элсэх эрхээ баталгаажуулсан элсэлгч нэмэлт шалгалтад хамрагдах эрхтэй болно гэсэн үг.

Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтууд багтдаг. Нэмэлт шалгалтуудыг авах хугацаа, норматив, шалгуур үзүүлэлтийг Дотоод хэргийн их сургуулийн пэйж хуудсанд болон элсэлтийн цахим бүртгэлийн системийн журам, элсэгчдэд зориулсан зөвлөмж гэсэн хэсгүүдэд байршуулсан байгаа. Иймд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцахаар бэлтгэж буй шалгуулагчид элсэлтийн шалгалтын журамтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Иргэд элсэлтийн цахим бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?

-Элсэлтийн цахим бүртгэл 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд элсэгчид Их сургуулийн elselt.uia.gov.mn цахим хуудасны “Бүртгүүлэх” хэсэгт хандаж бүртгүүлэх боломжтой.

-Цахим бүртгэл бүртгүүлэхэд иргэн юуг анхаарах вэ?

-Иргэн зөвхөн нэг л хөтөлбөрийг сонгож бүртгүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо гарч элсэгчдийг эрэмбэлэхээс өмнө бүртгүүлсэн хөтөлбөрөө солих боломжтой. Оноо гарсны дараа хөтөлбөр солих боломжгүй. Харин хяналтын тоо гүйцээгүй хөтөлбөрт нэмэлтээр хөтөлбөр хамаарахгүй дахин эрэмбэлэх зохицуулалтыг тусгасан байгаа. Бүртгэлийн системд бүртгүүлэхийн өмнө журам болон заавартай маш сайн танилцаж мэдээллээ үнэн зөв оруулах ёстой. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн байгууллагуудын мэдээллийн санд байгаа өөрийн хувийн мэдээллийг төрийн байгууллагын мэдээллийн системд хооронд дамжуулан ашиглах болон элсэлтийн журамд заасан дараах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

-Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр; /ТТАХНЭ-д шинжилгээ, үзлэгт ороход/

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх сорилын хураамж; /тухайн бодисын тест/

- Гэнэтийн ослын даатгалын төлбөр;

- Сургалтын удирдлага, мэдээллийн систем ашиглалтын төлбөр;

- Aнгли хэлний хичээлийн хэрэглэгдэхүүний төлбөр;

-Цэргийн хэргийн бэлтгэл сургалттай холбоотой зардал; /хээрийн дүрэмт хувцас, аранз, ор хөнжлийн даавуу зэрэг бусад эд зүйл/

-Элсэгчдэд хөнгөлөлт үзүүлэх нөхцөл, болзол шалгуурын талаар мэдээлэл өгнө үү.

-Тус их сургууль нь нийгмийн хариуцлага, хүний нөөцийн бодлого болон боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд сурлагын амжилттай болон зорилтот бүлгийн элсэгчдэд тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр элсэлтийн журамд тусгасан. Тухайлбал:

-Төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэж байгаад нас барсан, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан алба хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд

-ДХИС болон захиалагч байгууллагад ажиллаж байгаа алба хаагчийн энэ журмын 2 дугаар бүлэгт заасан нийтлэг болон тусгай шаардлага хангасан хүүхдийг

-Эрх зүйн хөтөлбөрт элсэгч суурь хичээлд 800 оноотой бол сургалтын төлбөрөөс 1 жил чөлөөлөх

-ДХИС-ийн харъяа Ахлагч мэргэжлийн боловсролын сургуулийн мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн хөтөлбөрт амжилттай суралцсан төгсөгчийг тухайн мэргэжлийн хөтөлбөрт нэмэлт шалгалтгүйгээр шууд элсүүлэх

-Боловсролын яамнаас тогтоосон “Математик”, “Нийгэм судлал”, “Англи хэл”, “Монгол хэл”-ний олон улсын болон улсын олимпиад болон спортоор тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1-ээс 3-р байр эзэлсэн бүртгүүлэгчдэд тус тус хөнгөлөлт үзүүлэхж болохоор тусгасан байна.

Хөнгөлөлтөд хамрагдах элсэгчид нь элсэлтийн журмын 2 дугаар бүлгийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх ёстой.

-2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн талаар тодорхой хариулт өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Suzan Leo (135.136.5.76)
    HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER TO RECOVER YOUR LOST / STOLEN CRYPTO / BITCOIN / USDT / ETH I want to quickly tell you all about an Authorized hacker that can help you recover your lost cryptocurrency. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their goal is to help victims of bitcoin and cryptocurrency scam/fraud recover their digital funds from scammers operating offshore. I recommend them to anyone who has fallen victim to a crypto scam. For more info. You can reach them via Email: Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thank you so much WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for assisting me in recovering my stolen cryptocurrency funds. I was devastated and couldn’t grasp what had happened to me when I was locked out of my account but I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER.
    2026 оны 06 сарын 15 | Хариулах
  • Steve Ice (173.209.63.146)
    THE PAIN AFTER LOSING A HARD EARNED MONEY TO A FAKE ONLINE INVESTMENT. // THANKS TO GEO COORDINATES RECOVERY HACKER These Days. There Are a lot of Hackers Online, You Just Have to Be Careful about who you meet for help, because many people now don't know who to ask for help anymore but there's actually a solution to that which I am giving you for free, Don't go out there seeking for Hackers Yourself, Because the probability of getting a Real Hacker Out there Is Very Slim .If you are a victim of losing your hard earned money to a fake online investment. Or you have placed your hard-earned money into virtual currencies such as Ethereum and Bitcoin, putting your faith in the security of the passwords and private keys safeguarding your money. But what occurs if a passcode is forgotten or a hard drive fails? Your cryptocurrency wallet, which may contain hundreds or even millions of dollars worth of cryptocurrency, vanishes out of sight overnight. It happened to me when I lost $894,000 pounds to a fake Crypto fraudulent company. I was really in disbelief and had to look for a means to recover my funds back. But fear not, for GEO COORDINATES RECOVERY HACKER has arrived as a beacon of hope for those who have had their hard-earned crypto stolen. This service is like a superhero for tracking down lost or stolen cryptocurrency. I provided what they required to the experts and all my funds were recovered back by the Hackers. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER they are the best ever, God Bless GEO COORDINATES RECOVERY HACKER I’m forever grateful to God for the successful recovery. I’m so happy I got all my lost money back. For those who have been robbed of their digital fortunes now have a crypto guardian to call upon in their time of need. GEO COORDINATES RECOVERY HACKER gives victims the hope that all is not lost. You can also reach them on via Email: Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 )
    2026 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    31 мин
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
    2 цаг 8 мин
  • Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
    2 цаг 36 мин
  • Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
    2 цаг 43 мин
  • Хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироожээ
    3 цаг 1 мин
  • Ирэх сараас зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын машин 5000, ачааны машин 20000 төгрөг төлнө
    3 цаг 56 мин
  • Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    4 цаг 3 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    4 цаг 34 мин
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
    5 цаг 28 мин
  • Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг "Манго" жимсний өдөр
    5 цаг 32 мин
  • Зеленский Украины армийн ерөнхий командлагчийг халж, оронд нь шинэ үеийн генералыг томиллоо
    5 цаг 56 мин
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
    5 цаг 58 мин
  • Ганц нүдтэй нисгэгчийн дэлхийг ганцаараа тойроод ирсэн түүхэн өдөр
    6 цаг 1 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    6 цаг 9 мин
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    6 цаг 15 мин
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
    6 цаг 34 мин
  • Дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудыг нэрлэв: Сингапур тэргүүлж, АНУ 10 дугаарт оржээ
    6 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна
    6 цаг 38 мин
  • Өнөөдөр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    7 цаг 5 мин
  • Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ
    22 цаг 49 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Япон улсын Мацумото хотоос Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэг "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК