
Европын олон оронд түүхэн дээд хэмжээнд хүрсэн халалтын давалгаа үргэлжилж, Франц, Их Британи, Итали, Испани, Герман зэрэг улсад онцгой анхааруулга зарлажээ. Зарим бүс нутагт агаарын температур 40–44 хэмд хүрч, сургуулиуд хаагдан, тээврийн хөдөлгөөн саатаж, эрчим хүчний хэрэглээ огцом өссөн байна.
Францад хэт халалтын улмаас цахилгаан тасалдаж, мянга мянган хүн хүндрэлтэй нөхцөлд оржээ. Мөн халуунаас зугтан гол мөрөн, нуурт сэлсэн хүмүүсийн дунд осол нэмэгдэж, хэд хэдэн улс хүний амь нас хохирсон тохиолдлуудыг мэдээлсэн байна.
Цаг уурчдын мэдээлснээр энэхүү халалтыг "heat dome" буюу өндөр даралтын тогтолцоо удаан хугацаанд тогтож, халуун агаарыг бүс нутагт барьж байгаатай холбон тайлбарлажээ. Судлаачид уур амьсгалын өөрчлөлт ийм төрлийн халалтын давтамж, эрчмийг нэмэгдүүлж байгааг анхааруулж байна.
Л.Баяр






















































