
Дэлхийн 50 гаруй орны 1 сая гаруй хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг эгнээндээ нэгтгэсэн олон улсад нэр хүндтэй «ENJOY AI» тэмцээний Монгол Улсын аварга шалгаруулах бүртгэл албан ёсоор эхэллээ. Ирээдүйн технологийн салбарын түүчээлэгч инженерүүдийг тодруулах “ENJOY AI 2026” робот, кодчиллын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр UG EXPO-д зохион байгуулагдана.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнд Монгол орны 21 аймаг, нийслэл хотын 500 гаруй сурагчид ирж оюун ухаан, бүтээлч сэтгэлгээгээрээ уралдсан бөгөөд энэ жил тэмцээний цар хүрээ, чансаа улам бүр өргөжиж байна.
ОНЦЛОХ ШИНЭЧЛЭЛ: Анх удаа цэцэрлэгийн насны ангилал нэмэгдлээ
«ENJOY AI 2026» Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил цар хүрээгээ тэлж, 4–18 насны хүүхдүүдийг хамруулж байгаа бөгөөд үүний дотор анх удаа ЦЭЦЭРЛЭГИЙН насны ангиллыг нэмсэн нь хамгийн том онцлог юм. 4–5 настнууд буюу цэцэрлэгийн Ахлах, Бэлтгэл бүлгийн бяцхан инженерүүд энэ жил "Дэлгэцгүй кодчилол" төрлөөр өрсөлдөнө. Энэ нь хүүхдийг ухаалаг утас, дэлгэцнээс хол байлгаж, тоглоомын аргаар логик сэтгэлгээг нь хөгжүүлэх хамгийн зөв суурь болох юм.
Дэлхийн тавцанд эх орноо төлөөлөх алтан боломж

Тэмцээн робот болон дрон кодчиллын үндсэн 4 төрлөөр явагдах бөгөөд Улсын аваргад амжилттай оролцож, шилдгээр шалгарсан багууд 2026 оны 12 дугаар сард болох «ENJOY AI 2026” Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, олон орны шилдгээр шалгасан үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх эрхийг гардан авах болно.
Тэмцээний хураангуй мэдээлэл:
Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Хаана: UG EXPO
Насны ангилал: 4–18 нас (Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгээс ахлах ангийн сурагчид)
Төрөл: Робот болон Дрон кодчиллын 4 төрөл
1.Дэлгэцгүй кодчилол (4-5 нас): Бяцхан хүүхдүүдийг ухаалаг утас, дэлгэцнээс хол байлгаж, тоглоомын аргаар логик сэтгэлгээг нь хөгжүүлэх анхны суурь төрөл.
2.Робот кодчилол: Оролцогчдын инженерчлэл, алгоритм болон асуудал шийдвэрлэх чадварыг сорих үндсэн төрөл.
3.Дрон кодчилол: Агаарын тээвэр, робот техникийн хослол болсон дроныг кодчилж, даалгавар биелүүлэх чадварыг шалгах төрөл.
4.Дрон хөлбөмбөг: Технологи болон спортыг нэгтгэсэн, багаар ажиллах ажиллагаа, хурд хүч, тактик шаардсан хамгийн сонирхолтой шинэ үеийн спорт.

-
Зохион байгуулагч: https://www.facebook.com/steam.mn
-
Холбогдох утас: 86330066
-
Бүртгүүлэх линк: https://enjoyai.steam.mn/
-
Ивээн тэтгэгчид: ЮНИТЕЛ ГРУПП, М БАНК, САЯ МӨНХ ХХК | UG EXPO





















































