Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төв аймагт дэд бүтэц хөгжихгүй байна

2013-2-22
0
ЖИРГЭХ

 УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ  тэргүүтэй Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны шийдвэр гаргах эрх бүхий төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр /2013.02.22/ Төв аймагт ажиллалаа. УИХ-ын 2012 оны намрын чуулган завсарласан энэ хугацаанд З.Баянсэлэнгэ гишүүн , Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэгдэж байтлагдсан хууль, тогтоолыг сурталчлах, шинэчлэлийн Засгийн газрын мөр


төв аймагт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ  тэргүүтэй Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны шийдвэр гаргах эрх бүхий төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр /2013.02.22/ Төв аймагт ажиллалаа. УИХ-ын 2012 оны намрын чуулган завсарласан энэ хугацаанд З.Баянсэлэнгэ гишүүн , Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэгдэж байтлагдсан хууль, тогтоолыг сурталчлах, шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зарим биелэлттэй танилцах зорилгоор Зуунмод хотод ажилласан юм.

Тэрбээр эхлээд аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нартай уулзаж хийж хэрэгжүүлж байгаа ажил байдалтай нь танилцахын зэрэгцээ улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажил болоод дараа дараагийн төсөвт нэн даруй тусгуулах шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын талаар санал солилцлоо.  

 Намрын чуулганаар хэлэлцэж батлагдсан гол хуулиудын нэг нь Ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөж тооцох тухай хууль. Энэ хууль батлагдсанд Төв аймгийн иргэд баяртай байгаагийн зэрэгцээ ажилласан жил, нийгмийн даатгалаа нөхөж тооцуулахаар одоогийн байдлаар 400-гаад иргэн бүртгүүлээд байгаа талаар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ү.Батчулуун ярьж байсан. Аймгийн хэмжээнд нийтдээ 17 мянга гаруй иргэн энэ хуулийн үйлчлэлийг хүртэнэ гэсэн судалгаа гаргажээ. Гэхдээ хуулийн хүрээнд ажилласан жил, нийгмийн даатгалаа нөхөж тооцуулах иргэдэд баримт бичгээ бүрдүүлэх зэрэгт хугацаа шаардлагатай байна гэдгийг Ү.Батчулуун дарга дурдаж улмаар хуулийн хугацааг сунгуулах боломж байгаа эсэх хүсэлтийг УИХ-ын гишүүнд тавьж байлаа.

 Төв аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд өсч байгагийн хэрээр цэцэрлэгийн насны хүүхдийн тоо ч  өсөх болсон байна. Тиймээс аймгийн хэмжээнд 3 цэцэрлэгийн байр шинээр барих шаардлагатай байгааг боловсролын салбар хариуцсан хэлтсийн дарга мөн ярьж байв. Түүнчлэн сурагчдын үдийн цай бэлтгэх тоног төхөөрөмж бүхий гал тогооны асуудал сургуулиудад хүндрэлтэй байгааг З.Баянсэлэнгэ гишүүнд дуулгалаа. Одоогоор сурагчдын дотуур байранд үдийн цайг бэлтгэдэг ч байрны хүүхдүүдийн өдрийн хоолыг бэлтгэх ажилтай давхацдаг нь үдийн цай чанаргүйдхэд хүрдэг байна.

 Төв аймагт энэ сарын байдлаар 2600 гаруй ажил хайгч, 1000-аад ажил олгогч Хөдөлмөрийн төв биржийн нэгдсэн баазад бүртгэгджээ. Ажил хайгчдын 1000-аад нь идэвхитэй ажил хайдаг байна.  Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай орлоготой-Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  зорилгоор  ажил олгогч, ажил хайгч иргэдийн хоорондын холбоо, цаг хугацааг хэмнэсэн хөдөлмөрийн электрон биржийг Иргэний танхим болон Зуунмод сумын Тамгын газрын байранд байрлуулан ажиллуулж эхэлжээ. Иргэний танхимыг шинээр байгуулсан Зуунмод хотын удирдлагууд удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байгаагаа УИХ-ын гишүүнд мөн ярьж байлаа. Түүнчлэн шинийн найманд ноос,  утас ээрэх шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан байна. Мал аж ахуйн түүхий эдээр баялаг Төваймагт энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор давууны үйлдвэр мөн нээн ажиллуулахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ орон нутгийн 500-гаад иргэнийг ажлын байраар хангах бололцоо бүрдсэн гэдгийг Аймгийн Засаг дарга Б.Баярбат ярьж байв.

  Төв аймаг энэ жил үүсэн байгуулагдсаныхаа 90 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. Гэвч ойгоо тэмдэглэх олигтой театргүй болсон  талаар орон нутгийн удирдлагууд болоод “Монгол Туургатан” театрын захирал Д.Хишигбаяр ярилаа. “Монгол туургатан” театрын  барилга 1952 онд анх ашиглалтад оржээ. 2006 онд уг театрын барилгыг акталсан боловч өнөөг хүртэл шинэ театрын барилгын ажил баригдахгүй байгаагаас уран бүтээлчид өмөрч унасан шал, таазтай театртаа уран бүтээлээ туурвисаар байгаа юм байна. Уран бүтээлчдийн хувьд цалин бага, тоглолт хийх гэхээр Улаанбаатартай ойрхон учир нутгийн иргэд үздэггүй, тоглолт хийлээ гэхэд тасалбарын үнэ хямд байх шаардлагатай болдог гээд бэрхшээл олон байгааг З.Баянсэлэнгэ гишүүнийг “Монгол туургатан” театрын барилгын байдалтай танилцах үеэр ярьж байсан. Тус аймгаас төрсөн МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн гээд цөөнгүй гавъяат аймгийн театртаа ажилласаар байна. Ахмад уран бүтээлчид “Тэтгэвэрт гарахад 36 сая төгрөгийн тэтгэмж өгдөг байсан уламжлалыг үргэлжлүүлэх, холбогдох хуульд өөрчлөлт оруулах асууудалд анхаарал хандуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд тавьж байлаа.

 Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд мөн л  барилга, эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлууд хүндрэлтэй байгаа талаар парламентын гишүүнд ярилаа. 1984 онд анх хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригдсан барилга нэгдсэн эмнэлгийн өргөтөл болсон юм байна. Үүнээс болж хүүхдийн эмчилгээний өрөө, тасаг хүрэлцдэггүй. Нярайн эрчимт эмчилгээний тасгаар З.Баянсэлэнгэ гишүүнийг ороход хүүхэд хэвтэх 5 орноос өөр олигтой тоног төхөөрөмж байхгүй байлаа.  Ер нь Төв аймаг Улаанбаатарт ойр гэдгээр дэд бүтэц, төсөвт байгууллагын шинэ барилгын асуудал дандаа орхигдож ирсэн талаар аймгийн удирдлагууд ярьж байсан юм. Хамгийн наад захын жишээ гэхэд аймгийн театр, эмнэлгийн шинэ барилгын асуудал шийдэгдэхгүй, шаардлагатай хөрөнгө төсөвт тусгагдахгүй, зөвхөн засварын мөнгө төсөвлөгдсөөр ирсэн байна. Түүнчлэн эмнэлэгт ирдэг зарим тоног төхөөрөмж ажиллагаагүй, ажилласан ч хэдхэн сарын дараа эргэж засал авахааргүй эвдэрдэг муу төхөөрөмж ирж байгаа талаар эмч мэргэжилтнүүд ярьж байсан юм.

 Ийнхүү Зуунмод хотод бүтэн өдөр ажилласан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ тэргүүтэй ажлын хэсэг нутгийн удирдлагуудаас тавьсан санал, хүсэлтийг анхааралдаа авсны зэрэгцээ шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгуулах талаар ажиллана гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (124.158.70.68)
    man nam tuv aimagig sunuusun gej blno.ene nam bainga ylj bsan
    2013 оны 02 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
    5 цаг 56 мин
  • Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
    6 цаг 28 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 51 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    21 цаг 8 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    Өчигдөр 01 цаг 05 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    Өчигдөр 01 цаг 01 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    Уржигдар 11 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Уржигдар 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    2026-06-19
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    2026-06-19
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    2026-06-19
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    2026-06-19
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    2026-06-19
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2026-06-19
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    2026-06-19
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК