Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тонн нүүрсний олборлолтын зардлыг энэ онд 5.3 ам.доллараар бууруулна гэлээ

2013-5-01
0
ЖИРГЭХ
Тонн нүүрсний олборлолтын зардлыг 2013 онд 5.3 ам.доллараар бууруулна гэлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.05.01/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар Уул, уурхайн сайд Д.Ганхуяг мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” 2011 онд 900 мянган тонн, 2012 онд 2.5 сая тонн нүүрс олборлож, 2011 оны наймдугаар сараас 2013 оны эхний улирлын байдлаар нийт 2.7 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортлоод байна.

Цанхийн зүүн уурхайгаас 2013 онд 6 сая тонн, 2014 онд 10 сая тонн, 2015, 2016 онд 15 сая тонн, 2017 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлосноор төслийн хүчин чадалдаа хүрнэ. Тус уурхайд 2012 оны 2 дугаар сараас Австралийн “Сакмахон” компани гэрээт олборлогчоор ажиллаж эхэлсэн хэмээн сайд мэдээлсэн.

Түүний мэдээлснээр, 2013 онд Цанхийн зүүн уурхайгаас 1 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ хэсэгт үндэсний компани болох “Хишиг арвин индустриаль” ХХК хөрс хуулалтын ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлжээ.

Одоогоор өмнөд хөрш уруу экспортолж байгаа нүүрсийг автомашинаар тээвэрлэж буй нь нүүрсний өртөг зардлыг асар ихээр нэмэгдүүлж байгаа аж. 2012 он, 2013 оны эхний улирлын байдлаар тээврийн зардал нь бүтээгдэхүүний өөрийн бүрэн өртгийн 40 орчим хувьд хүрсэн байна. Тиймээс Тавантолгойн ордоос олборлосон коксжих нүүрсийг гол хэрэглэгч болох Хятадаас гадна Япон, БНСУ-ын төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэхэд дэд бүтцийг бий болгох шаардлагатай байна гэж сайд хэлж байлаа.

Засгийн газраас төмөр замын суурь бүтцийн эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.доллар, Тавантолгойн уурхайг түшиглэн барих 450МВт-ын цахилгаан станцад шаардагдах 50 сая ам.долларын хөрөнгийг 2013 онд “Чингис” бондын эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэжээ.

тонн нүүрс

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж Голомт, “Худалдаа хөгжлийн банкнаас 131 сая ам.долларын зээл, БНХАУ-ын “Чалко трейдинг Хонконг лимитед” компаниас 350 сая ам.долларын зээлийг нүүрсний урьдчилгаа төлбөрийн хэлбэрээр авснаас 418 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн нь компани 2012 онд санхүүгийн хүндрэлд орох гол шалтгаан болсон талаар сайд мэдээлэлдээ дурдаж байлаа. Одоогийн байдлаар тус компани “Чалко трейдинг Хонконг лимитед” компанид 186 сая ам.доллар, Голомт банкинд 34 сая ам.доллар, туслан гүйцэтгэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд 37 сая ам.доллар, нийт 257 сая ам.долларын өртэй байгаа ажээ.

2012 онд нэг тонн нүүрсний олборлолтын зардал 25.3, тээвэрлэлтийн зардал 23.9, татварын зардал 7.2, санхүүгийн зардал 4.3, удирдлагын зардал 1.6, нийт 62.4 ам.доллар байжээ. Тэгвэл 2013 онд нийт зардлыг 5.3 ам.доллараар бууруулна гэж Д.Ганхуяг сайд хэлсэн.

Олборлолтын зардлын үндсэн хэсгийг бүрдүүлдэг түлшний зарцуулалтад тавих хяналтыг сайжруулснаар нэг куб метр уулын цулд 1.04 литр түлш зарцуулж байсан бол 0.7 литр болж буурчээ. Уурхайн ээлжийн горимд өөрчлөлт оруулан, ажилчдын онгоцоор бус автобусаар тээвэрлэх болсноор жилд нэг тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт гарах боломж бүрдсэн ажээ. Мөн компанид ажиллаж байсан гадаадын хоёр захирлыг ажлаас чөлөөлснөөр жилд 1 тэрбум гаруй төгрөг, оффиссын гурван байр түрээсэлж байсныг цэгцэлж, нэг байранд төвлөрүүлснээр жилд 600 сая төгрөг хэмнэх болсон байна. 2013 онд нүүрс тээврийн автомашины 30 хувийг чиргүүлтэй явуулснаар тээврийн зардлыг тонн тутамд 1-1.5 ам.доллараар бууруулах нь.

“Эрдэнэс Тавантолгой”ХК одоогоор зөвхөн нэг худалдан авагч буюу БНХАУ-ын “Чалко трейдинг Хонконг лимитед” компанид нүүрсээ борлуулж байгаа бөгөөд тус компанитай байгуулсан гэрээний дагуу 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж дуустал нүүрсээ 100 хувь уг компанид нийлүүлэх үүрэгтэй. Гэрээнд нэг тонн нүүрсний суурь үнийг 70 ам.доллараар тогтоож, борлуулах үнийг Хятадын дотоод үнийн дөрвөн индекст тулгуурлан улирал тутам шинэчлэн тогтоож байхаар тусгасан юм байна. Энэ аргачлалаар тогтоосон тонн нүүрсний үнэ өмнөх улиралд 53.6 ам.доллар, өнөөдрийн байдлаар 55.9 ам.доллар байгаа ажээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх нэг хувилбар нь Цанхийн баруун хэсэгт олборлолтыг эхлүүлж, бүтээгдэхүүн борлуулах явдал гэж Д.Ганхуяг сайд гишүүдэд мэдээлсэн. Түүнчлэн төмөр зам, цахилгаан станцййн төслийн асуудлыг шийдсэний дараа оператор компанийн асуудлыг шийдвэрлэж улмаар дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ тогтвортой болж ирмэгц IPO хийх бэлтгэл хангах, гуравдагч зах зээлд нүүрсээ гаргах боломж бүрдэнэ гэж тэрбээр хэллээ. Эдгээр үйл ажиллагааны дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн болон иргэдийн 1072 хувьцааны үнэ цэнэ нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

Дээрх үндсэн зорилтоос гадна компанийн өртөг зардлыг бууруулахын тулд зарим арга хэмжээг авахаар төлөвлөжээ. Нүүрс тээвэрлэх автозамын түрээсийн үнийг багасгаснаар тонн нүүрсний тээврийн зардлыг 2-2.5 ам.доллараар, уурхай дээр гүний гааль байгуулж, тээвэр, ложистикийн зардлыг та орчим хувиар бууруулах боломжтой юм байна. Төмөр зам ашиглалтад орвол тээврийн зардал 60 хувиар буурах юм байна.

Энэхүү мэдээллийн дараа гишүүдийн сайдаас асуух асуулт, түүнд өгөх хариулт, компанийн үйл ажиллагааны зарим мэдээлэл нууцын зэрэглэлд хамаарах учир хуралдааныг хаалттай горимд шилжүүлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
    5 цаг 53 мин
  • Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
    6 цаг 25 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 48 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    21 цаг 5 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    Өчигдөр 01 цаг 05 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    Өчигдөр 01 цаг 01 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    Уржигдар 11 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Уржигдар 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    2026-06-19
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    2026-06-19
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    2026-06-19
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    2026-06-19
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    2026-06-19
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2026-06-19
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    2026-06-19
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК