Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ

2013-6-23
0
ЖИРГЭХ
Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо
Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны хаалт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Наран ургах Дорнын их талаас эхэлсэн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сурталчилгааны ажил Монгол Улсаа нар зөв тойрон үргэлжилж, иргэд сонгогчидтойгоо 160 гаруй уулзалт хийгээдэх орныхоо зүрхэн тольт болсон Сүхийн талбайд ийнхүү өндөрлөлөө. Түүний сонгуулийн сурталчилгааны хаалтад оролцогчид Сүхбаатарын талбай дүүрэн цугларсан байв. Тэртээ 1990 онд хуучин нийгмийг халж, ардчиллын салхийг Монгол орондоо сэвэлзүүлэх гэсэн олон түмэн нийслэлийн төв талбайг хальтал цуглаж байсан бол өнөөдөр ч ардчиллын алтан хараацайнуудын нэг, Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгчөө сонгуульд дахин дэмжихээр Сүхийн талбайг бүрхсэн юм. Барагцаалсан тоогоор Сүхийн талбайд 110 гаруй мянган хүн ирсэн байлаа. 1990 оны цагаан морин жилийн дүн өвлөөр ардчиллын төлөөх жагсаал цуглаан өрнөж байснаас хойш ингэж нэгэн дор улстөрийн сонгуулийн сурталчилгааны хаалтад ийм олноороо цугларсан нь анхных байлаа.
 сүх
 
Төрийн ордны өмнө Монгол Улсын төрийн далбаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжин сонгуульд нэгэн баг болж оролцож буй Ардчилсан нам, ИЗНН, МҮАН, БНН, Эх орон намуудын тугийг залсан байв. Чингисийн хөшөөний өмнө зассан суудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, ИЗНН-ын дарга С.Оюун, Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, ардын уран зохиолч П.Бадарч нар Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжин үг хэллээ. Түүнчлэн АН-тай сонгуульд хамтарч буй намуудын төлөөлөл, ахмадууд индэрт суусан байв.
 
Авлигачид орох газаргүй боллоо

Сурталчилгааны хаалтын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Ардчилсан хувьсгал ялснаас хойш 24 жилийн дараа Сүхбаатарын талбай маань олон хүнээр дахин дүүрснийг хараад баярлаж бахархаж байна. Эзэн Чингис богдынхоо сүрлэг хөшөөний өмнө олон мянган сонгогчоо цугларсныг хараад бахархаж байна. 1990 онд өвлийн хүйтнийг үл ажран ардчиллын төлөө иргэд ингэж Сүхбаатарын талбайд цуглардаг байсан. 24 жилийн дараа ардчилсан Ерөнхийлөгчөө сонгуульд дахин дэмжихээр дүүрэн цуглараад байна. Сайхан эх орондоо хүн шиг амьдарч, улсаа улс шиг хөгжүүлэхийн төлөө ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжье. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрвөн жилд улс орондоо шударга ёс тогтоох, архидалт, авлигатай тэмцэх, шүүхийг нээлттэй, шударга болгохын төлөө амжилттай ажилласан. Энэ ажлыг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө түүнийг дахин сонгож ажиллуулах ёстой. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг зүгт харж ажилласан өнгөрсөн аравхан сарын хугацаанд хийсэн ажлын анхны үр дүн гарч байна” гээд гурван зүйлийг жишээ болгон хэллээ.
сүх
“Өнгөрсөн 10 сарын хугацаанд ард түмнийхээ ахуй амьжиргааг өөд татахаар ажиллаж юмны үнэ өсдөг биш тогтвортой байдаг, бүр буурдгийг харууллаа. Хээл хахууль, авлигатай хийх тэмцэл өнөөдөр ч үргэлжилж байна. Ард түмний халааснаас мөнгө завшсан авлигачид орох газаргүй болж байна. Ганц авлигачийн халааснаас 20 цэцэрлэг барих мөнгө гарч байна. Төрийн түшмэдээс үл хамаардаг төрийн үйлчилгээний цахим машин 14-ийг суурилууллаа. Намар гэхэд 120-ийг суурилуулна. Том бүтээн байгуулалт эхэлж байна. Монгол Улс өөрийн гэсэн онгоц, бензинтэй болж байна. Өөрийн юмтай болох цаг ирж байна. Аймаг бүрийг эмчилгээ, оношлогооны төвтэй болгоно. Бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно. Цахилгаан станцууд босгоно. Төмөр замаа шинэчилнэ.
Бид “Өрсөлдөгчөө муулахгүй, өөрийгөө өмөөрөхгүй” гэсэн уриагаа хэрэгжүүлж ажилласан. Сонгуульдаа ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжье” гэлээ.
 
2040 онд Улаанбаатарт олимпийн наадам болно
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн сонгуулийн штабын дарга Э.Бат-Үүл1990 оноос хойш Сүхийн талбай иргэдээр дахин дүүрснийг хараад самсаа шархирч байна гэсэн юм. Түүнийг Нийслэлийн Засаг дарга болмогц Монгол Улсын Ерөнхийлөгч өрөөндөө дуудаж аваачаад өгсөн үүрэг дааалгаврын хамгийн том нь газрын наймаа, авлигаар авлигачдын халаасанд орсон мөнгийг эргүүлэн олж авах тухай байжээ. Тооцож үзэхэд нэг жилд 290 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө авлигачдын халаасанд орсон байсныг тогтоосон байна. 180 гаруй цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барих мөнгө авлигачдад алдагдсан байсныг эргүүлэн авч байгаа шүү гэдгийг тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид дуулгалаа.
 

сүх

Төсөв хөрөнгө авлигачдын гарт орохоо больсноор монголчууд асар богино хугацаанд маш их ажил амжуулж байгааг гадныхан хүртэл гайхах болжээ. 2040 он гэхэд Улаанбаатарт олимпийн наадам зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурж Улаанбаатар хөгжиж дэвжин олимпод хүрэх хүсэл мөрөөдөлтэй болсныг Э.Бат-Үүл дарга иргэд сонгогчдод ам бардам хэлж байлаа.
 
Би ард түмний өсгөсөн хүү
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгааныхаа хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ “Би аав, ээжийнхээ өврөөс гараад ард түмнийхээ өвөрт орсон юм. 1990 онд цэрэг шинелээ тайлаад Сүхбаатарын талбай дээр ард түмнийхээ дунд ардчилсан хувьсгал руу орсон. 1990 онд ард түмэнтэйгээ хамтдаа цуглаж, жагсч, 1990-1992 онд картын бараанд хамтдаа дугаарлаж явсан. Би та бүхний өсгөсөн хүү. Та бүхний өсгөсөн хүүгийн ёсоор та бүхний төлөө зүтгэнэ. Хийж амжаагүй ажлаа гүйцээж хийх боломж тохиож байна. Энэ сайхан боломжийг алдах ёсгүй.

сүх
 
Богд хаан 100 жилийн өмнө автомашин оруулж ирээд шатахуунаа гаднаас авч байсан. Одоо ч гаднаас авч байна. Саяхнаас Монголоос олборлосон газрын тосоор гадаадад үйлдвэрлэсэн шатахуун оруулж ирдэг боллоо. Одоо тэгвэл шатахуунаа өөрсдөө хийнэ. Гадаад орнуудад нүүрснээс бензин гаргаж авч байна. Монгол Улс нүүрсний асар их баялагтай. Үүнээсээ шатахуун гаргадаг болъё. Монгол Улс өөрийгөө хямд цахилгаанаар хангах боломжтой. Гаднынхан Монголыг эрчим хүчний диваажин байж болох газар гэдэг.
 
Төмөр замаа шинэчилнэ. Жараад жилийн өмнө байгуулагдсан өвгөн төмөр зам жилд 19 сая тонн ачаа тээж байна. Үүнийг 100-200 сая тонн болтол нэмэгдүүлэх шинэ төмөр замтай болно. Монголын гадаад нэр хүнд өссөний ачаар өнгөрсөн оны сүүлээр 1,5 тэрбум ам.долларын “Чингис бонд” босгож, бүтээн байгуулалтад зарцуулах мөнгөтэй боллоо. Мөнгө зээлүүлнэ гэдэг хамгийн том итгэл байдаг” гээд ирэх дөрвөн жилд ард иргэддээ эрхийг нь өгч, авлигатай тэмцэж, Монголын нэрийг олон улсад сайнаар гаргахын төлөө үргэлжлүүлэн ажиллаж Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. Иргэдээ ядарч явахад нь хажууд нь байдаг Ерөнхийлөгч байх болно гэдгээ хэлэв.
Авлигатай цаашид тэмцэж эхчүүд, хүүхдүүд, залуус, ахмадуудаа төрд төлөөлөн ажиллаж тэдний төлөө хийх мөрийн хөтөлбөрийн амлалтуудаасаа танилцууллаа.Тэрээр орон нутагт шууд ардчилал хөгжүүлж төсвийн хөрөнгийг зарцуулах эрх мэдлийг иргэдэд олгосныг, орон сууцны зээлд ажил хийж, цалин авч байгаа хүн бүр хамрагдах боломж нээгдсэнийг, ахмадууд, залуу гэр бүлүүд төрийн мэдлийн орон сууцанд аж төрөх боломж бүрдэж буйг танилцуулаад ойрын үед 80 бага сургууль нэмж байгуулах, хүүхдээ харж буй ээжүүдээс бололцоотой нь хөршүүдийнхээ хүүхдийг давхар харж цалинжих, үүгээрээ бас цэцэрлэгийн асуудлыг шийдэх, залуу ээж нарт хүүхдийг нь хоёр ой хүртэл тэтгэмж олгох, гурав дахь, дөрөв дэх хүүхдээ төрүүлбэл энэ тэтгэмжийг 40 хувь нэмж олгох зэрэг олон асуудлыг хөндөн ярилаа.
“Та бүхэн намайг зургадугаар сарын 26-ны өдөр дэмжээрэй. Би та бүхнийг дараагийн дөрвөн жилийн турш дэмжих болно. Зургадугаар сарын 27-ны морин цагт та бүхний ялалт, амжилтыг хуваалцах болно. Сайхан Монгол орныхоо төлөө хамтдаа зүтгэе” гэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны хаалтын ёслол өндөрлөв.

Сүхбаатарын талбай дүүрэн цугларсан сонгогчид сонгуулийн өдөр түүнийг дэмжин саналаа өгөхөө илэрхийлэн уухайн түрлэг хадааж байлаа. Хаалтын арга хэмжээтэй давхцан бороо зөөлөн шивэрч эхэлсэнд цугласан олон "Хуртай хүн хур борооноор, тэнгэр хангай хүртэл хураа хайрлаж байна" хэмээн ихэд бэлэгшээж байсан юм.
Өнөөдрөөс сайхан маргааш ирнэ, өнгөрснөөс илүү сайхан зун болж байна...

сүх

сүх

сүх

сүх

сүх

сүх

сүх

сүх
сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • Зочин (202.21.115.170)
    TSERGYN ANGUAD BOLON SURGUULIUDIIN BURELDEHUUNII TOOG AVAAD DEER NI IRSEN HUNEE BAGCAAGAAR NEMSEN TOO BNA HA HA
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ! (202.179.26.93)
    БИД Ч ТУН ОЛУУЛАА ЮМ АА! ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . БИ Ч ОЧИХ БАЙЛАА. ХАРАМСАЛТАЙ НЬ ЗАВ ГАРСАНГҮЙ. ГЭХДЭЭ ЭНЭ ИХ ДАЛАЙД ДУСАЛ ТӨДИЙ БАЙХ БАЙЖ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ БАХАРХАЖ БАЙНА!
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.7.177)
    сугалаа өгч цуглуулсан . элбэгээ одоо гэртээ харьж номоо бич. одоо хангалттай
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.7.211)
    МАН-гаруудаа өөрсөд шигээ битгий бодоо 100 хүнийг яаж автобусаар зөөх гээд байна даа, ядаж талыг нь л зөөх боломжтой байх
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
    • МАН-ГАРУУД ОЙЛГОХГҮЙ!
      МАН-ГАРУУД ӨӨРСДӨӨ МИКРОГООР ЗӨӨЖ БУЛХАЙЦДАГТАЙГАА ДҮЙЦҮҮЛЭН ЮМ БОДОХ ЮМ ХА ХА ХА . . . . . . . . . . . НЭЭРЭЭ СҮХИЙН ТАЛБАЙ ДҮҮРЭН ХҮНИЙГ ЦҮЛ ПАЛ ГЭЭД НЭГ ДООР ЗӨӨЛӨӨ ЮУ? ХА ХА ХА . . . . . . . . СЭТГЭЛИЙН ДУУДЛАГААР ХОЁР ЗЭЭРДЭЭРЭЭ САЙН ДУРААРАА ИРДЭГИЙГ ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ . . . . . . НӨГӨӨ ЗӨӨЛӨН БУЙДАН, ЖИЙП МЭТЭЭР Л СЭТГЭНЭ ДЭЭ ХЭ ХЭ ХЭ
      2013 оны 06 сарын 24
  • АЛТАНХУЙ (122.201.18.34)
    ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ШОУ.ХҮМҮҮСИЙГ ХҮЧЭЭР ТОМ АВТОБУСААР ЗӨӨГӨӨД БАЙСАН
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
    • ЧИ СОНИН НЭРТЭЙ ЮМ ХА ХА ХА
      ХҮЧЭЭР БОРООХОЙДОН АВТОБУС РУУ ЧИХЭЭД БАЙЖ УУ? ХА ХА ХА
      2013 оны 06 сарын 24
  • Irgen (122.201.18.50)
    Har mashind l naidhaas uur garts alga daa Elbeg mine. Naad humuusiig chine ajil albaar ni baritsaalj tsugluulsan gedgee medhiin deedeer medej baigaa shtee ta.
    2013 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.106.104)
    Удвалыг дэмжицгээе.Эмэгтэй хүн гарах цаг нь болсон юм шиг байна.Эрчүүдийн шоуг цэглэж,цэгцэлье.
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • Kaddafi (210.123.136.172)
    Hutcaa ta nar naadah chine udahgvi shuumar enkheegiin bandi elbegee b.no
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.12.39)
    ЦДҮС ТӨХК-ийн захиргаа аж ахуйн дарга Оюунцэцэг ажилчдаасаа АН-с гэр дэвшигч Элбэгдоржийг дэмж хэмээж хүн бүрээс 1000 төгрөг хурааж авлаа. Ингэж болох уу? Энэ албан газар төрийн өмчит компани шүү
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • МОНГОЛ (49.0.128.101)
    МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАХН БОЛОН МАН ХЭМЭЭГДЭХ ХОЁР ХУВААГДАЖ ХООРОНДОО АЛАЛЦАЖ БАЙГАА АЛУУРЧИД ЛУЙВАРЧДЫГ ҮНЭН ГОЛООСОО ҮЗЭН ЯДАЖ АРДЧИЛЛАА ДЭЭДЛЭН ИНГЭЖ ДЭМЖИЖ БАЙГАА НЬ САЙХАН ЮМАА ҮҮНЭЭС ӨӨР ЯМАР ЗАМ БАЙНАА ЭНЭ ЗАМААРАА ЗӨВ ХӨГЖИЖ АМЬДРАЛАА ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ КОММУНИСТУУД БОЛ МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭХ ДУРГҮЙ АРД ИРГЭДЭЭ АЖИЛГҮЙ ЯДУУ ДОРОЙ БАЙЛГАХ СОНИРХОЛТОЙ НӨХДҮҮД ШҮҮ ДЭЭ, ТИЙМ САЙН ХҮМҮҮС БОЛ ӨДИЙД ХӨГЖҮҮЛЭЭД АМЬДРАЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭЭД ӨГӨХ НЬ ЯАСАН ЮМ БЭ ТИЙ БИЗ
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • Zochin (182.160.4.96)
    Togs shou xiij bna daa. Ogloojin tugtai mashinaar xun zoox shig bolloo. Elbeg shou bolloo doo
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • Анхаа (202.55.191.35)
    МАНамыхны шээс нь гоожихнээ Гэхдээ яалт ч байхгүй100 гаад мянган хүн цугласан байхаа
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • bid (122.201.18.22)
    24.24.24.110 000 gej hudlaa, 10 000 ardchilsan namiinhan l bna , tegeed heden hulsnii oyutnuud l bna, ard tumen gerteeen bna
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН 10 (202.9.47.132)
    21 АЙМГИЙН АРД ИРГЭДЭЭ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ТӨЛӨӨ САНАА ӨГХИЙГ УРАЙЛАЖ БАЙНА ШҮҮ АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШАТАБ
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН 09 (202.9.47.132)
    НИЙСЛИЙН 7 ДҮҮРЭГ ОЧСОН ШҮҮ
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • ганганаа (112.217.228.212)
    Утга төгс болж өндөрлөсөн хийж бүтээсэн юмтай хүн цаанаа л өөр ярьдым байнлээ.. хэнээс ч санаа зовхов хийж бүтээсэн зүйлтэй, үнэнчээр явж байгаа хүн..
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (203.194.114.39)
    Дээр үед улс задарч бутрах үед эмэгтэй хүн гарч зангидсан гарт нэгтгэж байсан эцэг өвгөдийн түүх эргэж ирж байна Улсаа боддоггүй ардаа хаясан авилгачин түшмэдүүдээс ард олон залхаж байгааг мэдүүштэй одоо бидэнд шударга тууштай эх оронч элгэн халуун нутгаа бусдад худалдахгүй хүн хэрэгтэй тэр нь Удвал байна
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • TENGER (203.194.114.168)
    TENGER HUCHTEI!!!! TENGERIIN HUULI MASH HATUU!!!! HUULI ZORCHVOL YMARCH ORSHOOL BAIHGUI !!!! TS.ELBEGDORJ N.ALTANHUYAG NI OWOG DEEDESIINHEE ITGELIIG ALDSAN, MONGOL ULSIIN HUULIIG ZORCHSON, ARD TUMENDEE AMLASAN AMLALTUUDAA HIIJ CHADAAGUI TENGER ETSEG ELBEGDORJ ALTANHUYAGIIG MASH HATUU SHUUNE!!!! TEDNII UDAM 9-UEDEE TENGERIIN GESGEEL HURTENE !!!!
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • Badarch (121.88.212.227)
    Bi ardchilalig demjdeg, Bi ardchilsan namig demjdeggui ee. Minii Mongolin ard tumen bitgii hoorondoo muu ug helj talts dotroo l songoltoo "ZOV"/"ЗӨВ"/ hiih heregtei shuu. Ene jil avragalah hun saihaan...
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (110.174.43.132)
    Talbai 90ond l ingej duurch baisiin. Tuux sanagduulj bnshuu
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • zochin (202.9.47.133)
    uneheer ih hun bsan avilgachid unguruu odoo umdunduu dusaaj bgaa
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • Zochin (49.0.146.67)
    Ertei saindaa humuus tsugluulsan ch yum shig soliorch baih yum aa. Toriin albanii heden alban haagchdiig hucheer avaachij zogsoochihood. Ichdeg boloosoi balai muu ovgon.
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
    • Chi uuruu ich erguu ***** mini
      2013 оны 06 сарын 23
  • цэнэг (202.72.247.249)
    энэ олон малгай. энэ олон бөмбөлөгийг хэний мөнгөөр авч, аймаг аймгаас ирсэн намын гишүүдээ хэний мөнгөөр авч ирсэн болоо . ер нь бид чинь татвараараа сонгуулийн мөнгө босгодог юм биш үү.
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
    • дандаа БҮҮ ХАРДАЖ БАЙ. АН ЧИНЬ ХУ НАМ ШИГ ЖУДАГГҮЙ БИШ. ХАНДИВИЙН МӨНГӨӨР АВСАН БАЙХАА. БИ ЛАВ ХЭДЭН ТӨГРӨГ ХАНДИВ ӨГСӨН. ИЙМ САЙХАН БОЛЖ БАЙГАА ХОТЫН ТӨРХ, БАЯНХОНГОРТ ЖЕНКОГИЙН БАРИЛГУУДЫГ ХАР ДАА. БАЯРЛАХГҮЙ ЯАХ ВЭ. ТОРОЙНО ТОРОЙНО
      2013 оны 06 сарын 23
    • М.ХҮН
      дандаа БҮҮ ХАРДАЖ БАЙ. АН ЧИНЬ ХУ НАМ ШИГ ЖУДАГГҮЙ БИШ. ХАНДИВИЙН МӨНГӨӨР АВСАН БАЙХАА. БИ ЛАВ ХЭДЭН ТӨГРӨГ ХАНДИВ ӨГСӨН. ИЙМ САЙХАН БОЛЖ БАЙГАА ХОТЫН ТӨРХ, БАЯНХОНГОРТ ЖЕНКОГИЙН БАРИЛГУУДЫГ ХАР ДАА. БАЯРЛАХГҮЙ ЯАХ ВЭ. ТОРОЙНО ТОРОЙНО
      2013 оны 06 сарын 23
    • дандаа БҮҮ ХАРДАЖ БАЙ. АН ЧИНЬ ХУ НАМ ШИГ ЖУДАГГҮЙ БИШ. ХАНДИВИЙН МӨНГӨӨР АВСАН БАЙХАА. БИ ЛАВ ХЭДЭН ТӨГРӨГ ХАНДИВ ӨГСӨН. ИЙМ САЙХАН БОЛЖ БАЙГАА ХОТЫН ТӨРХ, БАЯНХОНГОРТ ЖЕНКОГИЙН БАРИЛГУУДЫГ ХАР ДАА. БАЯРЛАХГҮЙ ЯАХ ВЭ. ТОРОЙНО ТОРОЙНО
      2013 оны 06 сарын 23
    • М.ХҮН
      дандаа БҮҮ ХАРДАЖ БАЙ. АН ЧИНЬ ХУ НАМ ШИГ ЖУДАГГҮЙ БИШ. ХАНДИВИЙН МӨНГӨӨР АВСАН БАЙХАА. БИ ЛАВ ХЭДЭН ТӨГРӨГ ХАНДИВ ӨГСӨН. ИЙМ САЙХАН БОЛЖ БАЙГАА ХОТЫН ТӨРХ, БАЯНХОНГОРТ ЖЕНКОГИЙН БАРИЛГУУДЫГ ХАР ДАА. БАЯРЛАХГҮЙ ЯАХ ВЭ. ТОРОЙНО ТОРОЙНО
      2013 оны 06 сарын 23
    • дандаа БҮҮ ХАРДАЖ БАЙ. АН ЧИНЬ ХУ НАМ ШИГ ЖУДАГГҮЙ БИШ. ХАНДИВИЙН МӨНГӨӨР АВСАН БАЙХАА. БИ ЛАВ ХЭДЭН ТӨГРӨГ ХАНДИВ ӨГСӨН. ИЙМ САЙХАН БОЛЖ БАЙГАА ХОТЫН ТӨРХ, БАЯНХОНГОРТ ЖЕНКОГИЙН БАРИЛГУУДЫГ ХАР ДАА. БАЯРЛАХГҮЙ ЯАХ ВЭ. ТОРОЙНО ТОРОЙНО
      2013 оны 06 сарын 23
    • М.ХҮН
      дандаа БҮҮ ХАРДАЖ БАЙ. АН ЧИНЬ ХУ НАМ ШИГ ЖУДАГГҮЙ БИШ. ХАНДИВИЙН МӨНГӨӨР АВСАН БАЙХАА. БИ ЛАВ ХЭДЭН ТӨГРӨГ ХАНДИВ ӨГСӨН. ИЙМ САЙХАН БОЛЖ БАЙГАА ХОТЫН ТӨРХ, БАЯНХОНГОРТ ЖЕНКОГИЙН БАРИЛГУУДЫГ ХАР ДАА. БАЯРЛАХГҮЙ ЯАХ ВЭ. ТОРОЙНО ТОРОЙНО
      2013 оны 06 сарын 23
    • М.ХҮН
      дандаа БҮҮ ХАРДАЖ БАЙ. АН ЧИНЬ ХУ НАМ ШИГ ЖУДАГГҮЙ БИШ. ХАНДИВИЙН МӨНГӨӨР АВСАН БАЙХАА. БИ ЛАВ ХЭДЭН ТӨГРӨГ ХАНДИВ ӨГСӨН. ИЙМ САЙХАН БОЛЖ БАЙГАА ХОТЫН ТӨРХ, БАЯНХОНГОРТ ЖЕНКОГИЙН БАРИЛГУУДЫГ ХАР ДАА. БАЯРЛАХГҮЙ ЯАХ ВЭ. ТОРОЙНО ТОРОЙНО
      2013 оны 06 сарын 23
  • Гээрэг (122.201.18.233)
    Элбэгээ их зүйл хийсэн. Хийж амжаагүй нь сэтгэлд нь бий. Тэр бол Монголоо ядарсан ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн шүү.
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (202.9.47.132)
    Авлигчид тэдний гар хөл бологсод хаалтын цуглааныг хараад айж байна уу?Та нарт гишгэх газаргүй олдохгүй цаг ирж байгааг хараад гадаадруу зугтах бэлтгэлээ хийж байгаа байх даа.
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • zochin (182.160.11.179)
    hudlaa soud suuh sandal ch oldohgui nastai huniig hundlehgui bilettei humuus geed suudal tavij uguhgui 2 tsag bosoo bailaa
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
    • зочин
      110000 гаруй хүмүүсийг бүгдийг нь халамжлана гэж байхгүй шүү дээ. хэцүү хэцүү
      2013 оны 06 сарын 23
  • монгол (202.179.23.189)
    БАХАРХАЖ БАЙНА. НЭЭРЭЭ 90 ОНООС ХОЙШ ЭНЭ ТАЛБАЙ ИНГЭЖ ДҮҮРЭЭГҮЙ БАЙХАА. ЯМАР Ч ТОМ ТОГЛЛОЛТ ШОУ БОЛЖ БАЙСАН Ч. ЭЛБЭГЭЭ МИНЬ 4 ЖИЛ 40 ЖИЛИЙН АЖИЛ ХИЙ ДЭЭ
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • g***** (202.126.89.177)
    110 000 genvv za boliod ugulduu kkkk
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
    • очсон
      очиж хараагүй болохоор мэдэхгүй байх шиг байна. би лав ийм олон хүн цугласан байхыг анх удаагаа харсан. аймаар олон хүн 110000-аас ч их байсан байх
      2013 оны 06 сарын 23
  • баатар (103.29.144.27)
    бадарч гуай ямар үг хэлсэн бол
    2013 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Лхагва гарагт болно
    19 цаг 20 мин
  • Хүйтэнд гадаа хоносон машиныг хэрхэн асаах вэ?
    19 цаг 24 мин
  • Нийслэлийн ЕБС-ийн ахлан ангийнхан ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ
    19 цаг 28 мин
  • Улаанбаатарт 29 градус хүйтэн байна
    19 цаг 41 мин
  • Сингапурт цахилгаан тамхи татвал шоронд орно
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Доналд Трамп: Грийнландыг АНУ-д нэгтгэхийг эсэргүүцсэн улс орнуудад гаалийн тариф ногдуулна
    Уржигдар 16 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Ц.Бямба-Отгон VS Улсын заан Б.Серик
    Уржигдар 10 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Бат-Өлзий
    Уржигдар 10 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын харцага Б.Зоригтбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын заан Б.Пүрэвсайхан
    Уржигдар 10 цаг 00 мин
  • ТОЙМ: Өнгөрч буй долоо хоногийн дэлхийн амьдралыг 24 гэрэл зурагт багтаав
    Уржигдар 09 цаг 40 мин
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 5 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв
    2026-01-16
  • О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
    2026-01-16
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2026-01-16
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
    2026-01-16
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
    2026-01-16
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
    2026-01-16
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    2026-01-16
  • БАЙР СУУРЬ: Аймгийн засаг дарга нар юу хэлэв?
    2026-01-16
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
  • "Бөхбилэгт" дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагч болсон Р.Пүрэвдагвын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Э.Бат-Амгалан: Хотын дарга болох санаа оноо, яриа хөөрөө байхгүй
  • Тайландад төмөр замын барилгын кран галт тэрэг дээр унаж, олон хүний амь эрсэджээ
  • Доналд Трампын визийг нь түдгэлзүүлсэн 75 улсын тоонд Монгол багтжээ
  • Чөлөөт бөхийн УАШТ-д зодоглосон бөх аавтай, удамтай хүүхдүүд
  • Б.Жавхлан: "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэхэд анхаарч байна
  • БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль-д цаазын ял оноохыг шүүхээс хүсчээ
  • Иргэний эрх, ардчиллын зарчмыг хамгаалсан түүхэн шийдвэр
  • Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ
  • Газар тариалан эрхлэгчид төрийн бодлого тогтвортой үргэлжлэх хэрэгтэй байна гэв
  • "Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр..." арга хэмжээ эхэллээ
  • А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Тайландад төмөр замын барилгын кран галт тэрэг дээр унаж, олон хүний амь эрсэджээ
  • Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • Э.Бат-Амгалан: Хотын дарга болох санаа оноо, яриа хөөрөө байхгүй
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • "Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр..." арга хэмжээ эхэллээ
  • БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль-д цаазын ял оноохыг шүүхээс хүсчээ
  • Б.Жавхлан: "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэхэд анхаарч байна
  • Иргэний эрх, ардчиллын зарчмыг хамгаалсан түүхэн шийдвэр
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
  • МСБХ-ны эмэгтэй лигийн улирлын ШИЛДЭГҮҮД
  • Монгол багш нарын бүтээсэн чипийг есөн дүүрэгт хэрэгжүүлэх чиглэлээр IT компаниудтай уулзлаа
  • Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
  • “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
24 баримт
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
  • "Бөхбилэгт" дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагч болсон Р.Пүрэвдагвын тухай сонирхолтой 24 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК