Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олуулаа биш бүгдээрээ хямралыг давна

2013-8-19
0
ЖИРГЭХ
Монголд сэтэхүйн хувьд эдийн засгийн хямрал ч эхэлчих шиг боллоо. Тавантолгой хэцүүдсэнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээсэн нь олон  хүнд хямрал хаяанд ирчихлээ гэж итгэхэд хүргэлээ. Оюутолгой ч хүндэрлээ гэцгээх юм.
олуулаа1. Монголд сэтэхүйн хувьд эдийн засгийн хямрал ч эхэлчих шиг боллоо. Тавантолгой хэцүүдсэнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээсэн нь олон  хүнд хямрал хаяанд ирчихлээ гэж итгэхэд хүргэлээ. Оюутолгой ч хүндэрлээ гэцгээх юм. Уг нь энэ хоёр проект хүндрэхгүй байвал сэтгэхүйн хувьд эдийн засгийн хямрал үргэлжлэхгүй байх сайн талтай юмсан. Хямрал гэдэг үг хятад ханзаар “аюул, шинэ боломж” гэсэн хоёр агуулгын холбоос юм гэнэ лээ. Түмэн жилийн амьдралын туршлага нь хятад ханзанд шингэсэн байдаг учир энэ бол амьдралын том аксиомыг хэлдэг байж таараа.

“Тарваганы боодогтой ч боодоггүй ч үүр цайна” гэж боодогноос хүртэж чадаагүй эр тунирхаж хэлсэн юм гэнэ лээ. Түүн шиг хямрал болсон ч, болоогүй ч монголчууд амьдрах л ёстой. Өөр арга үгүй. Үнэхээр, хямрал хаалга тогшоод байгаа юм бол “аюул” ирчихлээ гэсэн үг. Тэгвэл одоо “шинэ боломж” хайх цаг иржээ. “Орос орны эдийн засгийг инновацижуулахад жижиг, дунд үйлдвэр дээр түшиглэх хэрэгтэй. Тэгээд, прадокс /хачин гаж/ маягтай сонсдож байж магадгүй л дээ. Юу гэхээр цэргийн үйлдвэрлэлийн цогцолборуудыг дэмжиж, түүнийг бүх эдийн засгийн хөгжлийн инновацийн чухал хөшүүрэг болгох хэрэгтэй…Өнөөдөр Оросын эдийн засгийн хямралын өмнөх модель руу эргэх шугамыг дэмжиж байгааг үгүйсгэхгүй” гэсэн утгатай үгийг ОХУ-ын Худалдаа үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр 2011 онд ажиллаж байсан, академич Е.Примаков хэлсэн байна. Е.Примаков гуай насаараа эдийн засаг судалж байгаа хүн /84 настай/ бөгөөд ОХУ-ын Ерөнхий сайд, Гадаад сайдын албыг хашиж байсан хүн гэдгийг уншигч та юу эс андах билээ. Иймд энэ хүн ор үндэсгүй санаа санаачилга гаргахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Постсоциалист орнуудын зовлон манайд ч байгаа, ОХУ-д ч байгаа. Молхи миний бодлоор Оросын цэргийн үйлдвэрлэл техник, технологийн хувьд ч өнөөдөр тэргүүлэх төвшинд байдаг. Үүнийгээ бүх эдийн засгийн эргэлтэд оруулбал сул талаа давуу тал болгох гэсэн эрмэлзэл бололтой. Тэгээд дээр нь хямралын өмнөх ба хямралын үеийн гэсэн хоёр өөр модель нөхцөл байдлаасаа хамаарч эдийн засагт үйлчилдэг юм шиг байна. Харин жижиг дунд үйлдвэрийг эдийн засгийн хөгжлийн тулгуур болгоно гэдгийг монголчууд аль Д.Бямбасүрэн, П.Жасрай сайдын үеэс ярьж ирсэн. Анх н.Ханой гэдэг даргатай жижиг дунд үйлдвэрийг дэмжих байгууллага бий болсноос хойш чамгүй олон жилийг үджээ. Харин Вьетнамд, ялангуяа Ханой хотод жижиг, дунд үйлдвэр санаа авахуйц маш дажгүй хөгжиж байгаа гэнэ лээ. Манайд сайн хөгжсөн үү гэвэл сайн биш. Бас муу хөгжсөн үү гэвэл муу биш.

Ийм л байх шиг. Харин өнөөдөр Х.Баттулга сайд хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр хоёрын хөгжлийг аль зэрэг тэнцүүлэх бол доо гэдгээс манай нийгэм, эдийн засгийн амьдарлын нүүр царай тодорхойлогдох юм. Хүнд үйлдвэр эдийн засгийн хөгжилд үлэмж их тустай ч жижиг дунд үйлдвэр нийгмийн амьдралд өгөх өгөөж өндөртэй гэнэ. Өнөөдөр бид эдийн засгийн сэтгэхүйн хямралд орчихсон байгаа юм бол хямралын үеийн моделио больё гэхэд хөтөлбөр, чиг хандлагаа тогтоохгүй бол хэвлэл мэдээллээр зөрж солбилцсон юм ч их ярих юм даа, дарга цэрэггүй. Гуравдахт Ерөнхийлөгч Н.Энхбаяр: “Эвтэй бол хүчтэй” гэсэн сүрхий уриаг хэлж билээ. Эв эетэй байна гэдэг нэгдмэл бодолтой, тэр бодолдоо тууштай байж аливааг бүтээж, хүчтэй байхыг хэлдэг байх. Түүнээс энэ бол сонгуулийн үеэр хэрэглэгдэх үг төдий байж үл болно.

2. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 85 орчим хувийг хувийн сектор бүрдүүлдэг гэсэн статистик тоо бий. Тэгвэл Монгол орны баялаг бол энэ хувийн хэвшлийнхэн болж таарах нь ээ. Хямралыг дагаж явдаг хамгийн том аюул бол ажилгүйдэл юм. Энэ онд топ 150 аж ахуйн нэгжийг Худалдаа үйлдвэрлэлийн танхим зарласан. Түүнд Улаанбаатар Төмөр зам 15560 ажиллагсадтайгаараа толгой цохиж байв. Гадаадын хөрөнгө оруулалттай Оюутолгой 11151 ажиллагсадтайгаар удаалсан юм. “М-Си-Эс” групп 9000 ажиллагсадтай. Гуравт оров. 2012 оны бүтээн байгуулалтын жилд энэ хувийн компани 1000 ажлын байр шинээр бий болгожээ. Эрин зууны Эрдэнэт үйлдвэр гэхэд 6000 ажиллагсадтай байна. Энэ нь тэднийг муутгах гэсэн хэрэг огт биш. Тэдний уул уурхайн үйлдвэрийн онцлогтой холбоотой. Энэ үйлдвэр бүхэл бүтэн Эрдэнэт хотыг авч явж ирсэн. Улс орныг ч чирж явдаг нь нууц биш. Зүгээр л “М-Си-Эс”-ийн улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд оруулж буй хувь нэмрийг тодруулах үүднээс үүнийг бичив. Одоогоос 23 жилийн өмнө хувийн нэг компани ийм олон хүний ажил амьдралыг зохицуулна гэвэл тэр үеийн Ерөнхий сайд Д.Содном гуайн санаанд багтах байсан болов уу?! Тухайн үед шударга ёсны эрэлд хатаж явсан Ардчилсан холбооныхоны санаанд ч буухгүй байсан болов уу?! Тэгтэл энэ компани дам ажлын байрыг нь оруулбал 20000 хүний ажил амьдралыг авч явж байгаа аж. Тэдний гэр бүл, үр хүүхдийг тооцвол лав 100000 хүнд өгөөжөө өгч байгаа хэрэг. Энэ компани олон улсын хөрөнгийн биржийн төвд нь биш юм аа гэхэд голд нь, биш юм аа гэхэд дунд нь тууж явна. Тэгэхээр манай нэг компанийн дотоодын нэр хүнд гадаадын нэр хүндтэй, тэдний эрх ашиг орлоготой шууд холбогдож ирэх нь байна. Эн юу вэ гэхээр 100000 монгол хүний амин зуулгатай нэг компани холбоотойгоос гадна гадаадаас орж ирэх хөрөнгийн урсгалтай холбоотой болж ирэх нь. Тавантолгойд ёстой өнөө “повер критикал” нь болов уу гэмээр Цахилгаан станц барьсныг үзэж байв. Миний бие энергетик мэргэжлийн хүн тул монгол хүмүүс цахилгаан станц барьсныг үзээд тэднээр бахархахын дээдээр бахархаж өөртөө гутарч билээ. Ёстой өнөө трагикомеди гэдэг л юм даа. Саяхан “Хадгаламж” банк тойрсон сүхсэлзсэн юм боллоо. Гэтэл энд 3000 гаруй хүний ажил амьдрал яригдах хэмжээнд байдаг. Шуугиан бол Ш.Батхүү, Ц.Мянганбаяр, Монголбанк, Засгийн газар гээд л яваад байдаг. Жирийн иргэд бидэнд Ш.Батхүү, Ц.Мянганбаяр нарын яриа ярилцлага чухал биш л дээ. Эцэстээ бидэнд ажлын байр, амгалан амьдрал л чухал. Миний авсан мэдээгээр “Номин холдинг” 4349, “Хаан” 3000 гаруй, “Петровис” 2500 гаруй, “Бодь” интенэшнл 2000, “Моннис” 1800, “МАК” 1400, “Шунхлай” 700 гаруй, “Сод Монгол” 550 гаруй гээд жагсаалт цааш үргэлжлэнэ. Эдгээр компани хувийн эздийн өмч боловч нийгмийн өмнө оруулж буй хувь нэмэр нь Монгол хүн бүрийн эрх ашигийг хадгалж явдаг билээ. Тийм учраас хувь хүний өмч гэхээсээ нийгмийн чанартай байгууллагууд юм. Иймийн учир Монгол улс төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлогыг гардан жолоодогч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас авхуулаад жирийн иргэн энэ хувийн хэвшлийг “социалист өмчийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах” гэж Ю.Цэдэнбал даргын үгийг зээлдээд яах вэ? Ер нь л тэднийг хамгаалах ёстой билээ. Хямралыг эднийг дэмжиж байж л гатлан туулна. Яагаад гэвэл тэднийг хамгаална гэдэг ард түмний дийлэнх олонхийн амьдралыг хамгаалж байна гэсэн үг. Ер нь бол манайд 66 мянган аж ахуйн нэгж бий. Тэд бүгд л үзээд л байгаа. Арга ядахад эдийн засгийн бодит салбараа хайрлаж, хамгаалж чадахгүй юм аа гэхэд нүүр лүү нь цохиж болохгүй.

Уг нь хөгжсөн орнуудын байр байдлыг ном зохиол, коно шийн дээрээс харж байхад Ерөнхий сайд, сайд дарга нар нь үйлдвэрлэгч, магнат, бодит эдийн засгийн салбарынхнаа “гуйж”, “аргадаж” өөрийн бодлыг дэмжихийг уриалдаг юм билээ л дээ. Ном зохиол, кино ший нь худлаа бичээгүй бол?! Гэтэл манайд захирч зандраад ч байгаа юм шиг, хааж боогоод ч байгаа юм шиг дүр зураг харагдах юм. Саяхан Боловсрол, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөр хэвлэл мэдээллийнхэнд хандаж гэрэл гэгээтэй юм бичиж байхыг уриалан захисан. Энэ бол маш зөв тенденци (санаа, чиг хандлага). Өнөөдөр муугаас муугийн мууг нь олж бичих гээд байдаг болжээ. За тиймээс уг нь бид гадаадынхныг (хөрөнгө оруулагч) “зоддог” байсан бол бүр байснаа одоо дотоодынхноо “зоддог” боллоо. Сүүлийн үед ажил хийж байгаа компаниудаа элдвээр боон хавчих, ангилж “заазлаж” хандаж асуудал чихэнд сонсдож, нүдэнд харагдах боллоо. Гэвч Боловсрол, шинжлэх ухааны сайдынхаа захиасыг сануулчихаад энд элдэв юм бичээд яахав гэж бодлоо. Сайдын захиасыг түр мартангуутаа бичих боломж бишгүйдээ л олдох биз?!

Гэхдээ л гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байна гээд их бичигдэх юм. Дээр нь нэмээд бас дотоодынхноо бид үргээчихвэл ёстой өнөө гуяа ганзагалана гэдэг болох биз ээ. Ер нь бол мөнгө гэдэг Монгол Улсын дотроо үрэгдэж байх ёстой эд л дээ. Гэхдээ бүгдийг нь учир утгагүй үрэн тараа гэсэн үг биш л дээ. Нөөцлөх, хадгалах гээд түмэн юм байж л таараа. Ардын нам, Ардчилсан нам хоёр хамтарч төр барьж байхдаа хөөрхөн мөнгө “хий” тараасан. Уг нь тэр байсан бол гэмээр л байдаг юм. Манайхаас гадаад руу гарах тархины урсгал хангалттай явсан. 100000 гаруй гастар байтер- хөдөлмөрийн цагаач гадаад орнуудын бүтээн байгуулалтад оролцож, тэр улс гүрнүүдийг хөгжүүлж байна. гадаадад гараад ажиллаж амьдраад байхыг бодоход тэд чинь бас ч гэж үндэстний маань хусам нь лав биш өрөм нь байг гэхэд сүү нь байсаар хүмүүс шүү. Юуны тулд үүнийг бичив гэвэл манайд байгаа дотоодын хөрөнгө оруулагчдын мөнгө гадагшаа нүүвэл тэгээд дуусаа. Олигтой гэсэн тархиудын нэлээд нь гадагшаа нүүчихсэн. Оюун санааны хувьд хэдэн бөөгөөр залуулах дээрээ байна. Овоо хөдөлмөр хийх ажилтай хэд нь гараад явчихдаг. Хятадын ард түмэн манай хэдэн оюутантай нийлж бүтээн байгуулалтыг хийх алдаж байна. Олсон хэдээ гадагшаа гаргаад магнатууд маань эндээ ч юм шиг тэндээ ч юм шиг амьдраад эхэлбэл орлуулах юм даан ч үгүй болно доо.

3. АНУ-ын Ерөнхийлөгч урьд нь ажиллаж байсан Ерөнхийлөгч болон төрийн том алба хашиж байсан хүмүүсээ өөрийн бие төлөөлөгч, тусгай үүрэг гүйцэтгэгчээр элдэв ажилд “зарж” явуулахыг хараад энэ орны хувь заяа өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ хамаатай юм байна даа гэж боддог байв. Сүүлийн 23 жил монголчууд манайхан ба танайхан гээд баахан үзэв шив. Хэн түрүүлж ардчилагч болсон нь хоцорсноо коммунист гэдэг эрхийг олж авдаг байж. Одоо ч уралдаан явсаар байгаа. Угтаа бид чинь ижилдээ ижил, годилдоо годил л улс л даа. Нэг системд байсан. Бүх юм ижил байсан. Хуучинсаг гээд хууччуулаа тоодоггүй байлаа. Өнөөдөр бид хямралын өмнө ирчихээд байна. “Аюул”, “Шинэ боломж” гэсэн хятад ханзны агуулгын өмнө ирчихээд байна. бидний зовлон бүх монголчуудын зовлон болж магадгүй байна. Иймд өчигдөр, өнөөдөр, маргааш гурав нийлж байж энэ хямралыг давах ёстой. Энэ гурав бол бид гурав юм. Саяхан манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн төрийн гурван өндөрлөгтэй уулзлаа. П.Очирбат гуай, Н.Багабанди гуай, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл гуай, З.Энхболд, Д.Содном гуай, Ш.Гунгаадорж гуай, Д.Бямбасүрэн гуай, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд. Бүгд Монголын хувь заяаны өмнө хариуцлага хүлээж явсан эрхэм хүмүүс. Нэр нь чихэнд хоногшиж, дүр нь нүдэнд харагддаг эрхмүүд. Төр засгийн пирамидын орой дээр байсан болоод байгаа хүмүүс. Тэд уулзлаа. Оюутолгойгоос эхлээд Тавантолгой дамжаад орлого ашиг, зарлага үрлэг хүндрэл бэрхшээл гадаад дотоод бодлого юу эсийг яриа аж. Энд Ардын нам, АН хамаагүй. Монгол гэдэг ганц намын төлөөх уулзалт болсон биз! Энэ намын төлөө л бид эвлэлдэн  нэгдэх учиртай. Үг яриагаар биш, бүр үзэл бодлоороо биш, зүрх зүрхээрээ эвлэлдэн нэгдэх ёстой. Завь хөмөрлөө гэхэд танайхан ч байхгүй. Манайхан ч байхгүй. Тиймээс танайхантай байж манайхан байна. Манайхантай байж танайхан байна. Пирамид оройгоосоо зөв замдаа орлоо. 2012 оны сонгуулиар АН-ынхан “олуулаа” болноо л гээд байсан. Парламентад олон болсон. Энэ бол туйл биш. Угтаа бүгдээрээ байж л бүтэн болно. Бүтэн байж л хямралыг давна.

Х.Бүрэнтогтох

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
​​​​​​​ХХБ-ны хариултаа хадгалъя үйлчилгээг сонгож хүүхдийн 100k + 100k урамшуулал аваарай
Тавдугаар сар дуустал 20% cashback
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
“Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Гансүх (202.131.233.59)
    миний монголын ард түмэн. Санаа бодлоо чилээж энэхүү эдийн засгийн хямрал гээд байгаа зүйлд сэтгэл юугаан үл тавгүйтгэж ухаалгаар хүлээн авахыг та бүхнээс хүсч байна.Бид илүү ухаалаг, илүү оновчтой шийдлийг бий болгосоноор энэхүү хүнд хэцүү байдлыг туулж чадна. Хамгийн гол төр эрхийг барьж буй, ард түмний төлөөлөл болсон 76 гишүүнүүд Оюу Толгой болон Эрдэнэс таван толгойн үйл ажиллагааг явуулах орчныг Монголынхоо ирээдүйг харсан, ирээдүйн үрс болсон монголын минь ард түмний нурууг бөхийлгөсөн, өлмөн зэлмэн, тарчиг, ядуу, нэг гадаадын ганцхан компаний эрхшээлд орсон тийм улс орныг ирээдүйд бүү бий болгоосой гэсэндээ уншигч би бичиж сууна. Ямар нэгэн гадаадын хөрөнгө оруулагч компани нь өнөөдрийн монгол улсын эдийн засгийн энэхүү байдлыг ашиглан хэдхэн тэрбум доллароор худалдаж авахыг санаархаж байна. Гэтэл дэлхийн тэрбумтангуудад зүгээр л тоглож байгаа мөнгөв Ийм л мөнгөөр бүхэл бүтэн Монгол улсыг минь авахыг санаархаж байгааг минь шийдвэр гаргагч төрийн эрхмүүд минь бодолдоо тунгааж үзээч. Таны хийсэн гэм буруу бүхэл үндэстнийг сөнөөж болох юмаа гэдгийг ухаараач. Өнөөдрийн нийгэмд төр улсын эрхмүүд, жижиг нэгэн компаний хийж буй залилан, мөнгө угаах байдал ч бас улс орныг сөхрүүлж байгаа. эрхэм уншигч та энэ бүхнийг тунгаан бодно уу
    2013 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    Unshihad ymar hetsvv yum be
    2013 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
    5 цаг 43 мин
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
    6 цаг 55 мин
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
    7 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    7 цаг 45 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
    8 цаг 2 мин
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
    8 цаг 7 мин
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
    8 цаг 23 мин
  • СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзлаа
    8 цаг 30 мин
  • МОНГОЛСАТ “ХАВРЫН УРАМШУУЛАЛ” ЗАРЛАЛАА
    9 цаг 28 мин
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
    10 цаг 6 мин
  • Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна
    10 цаг 9 мин
  • Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
    10 цаг 12 мин
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
    10 цаг 15 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
    10 цаг 20 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
    11 цаг 11 мин
  • “Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
    12 цаг 13 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 37 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    12 цаг 40 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    13 цаг 17 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    13 цаг 25 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК