Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хямралаас гарах аргыг эдийн засагчид ийнхүү тодорхойллоо

2013-9-02
0
ЖИРГЭХ
Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1600 давж, үнийн өсөлт улам хүчээ авч байна. Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт гурав дахин буурч, худалдааны алдагдал ч нэмэгдсээр байна. Үндэсний аюулгүй байллын зөвлөл хуралдаж үе үеийн Төрийн тэргүүн, сайд нарын саналыг сонссон ч энэхүү хүндхэн нөхцөл байдлаас гарах аргаа тодорхойлоогүй б
Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1600 давж, үнийн өсөлт улам хүчээ авч байна. Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт гурав дахин буурч, худалдааны алдагдал ч нэмэгдсээр байна. Үндэсний аюулгүй байллын зөвлөл хуралдаж үе үеийн Төрийн тэргүүн, сайд нарын саналыг сонссон ч энэхүү хүндхэн нөхцөл байдлаас гарах аргаа тодорхойлоогүй байна. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдлаас гарах гарцын талаар эдийн засагчид янз бүрийн саналыг хэлсээр байна. Дэлхийн томоохон эдийн засагчид сонирхож байсан манай улсын үнэлэмж лгэхэд  өнгөрсөн арванхоёрдугаар сард 30 тэрбум ам доллартай тэнцэж байсан бол өнөөдөр тав дахин буурч зургаа орчим тэрбум доллар болсон байна. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын тухай хуулийн босгыг намсгахыг эдийн засгийн хөгжлийн дэд сайд зөвлөлөө. Харин сөрөг хүчний зүгээс "Ашигт малтмалын тухай хуулийг хөрөнгө оруулагчид их хүлээж байна. Эдийн засгаа сөхрүүлэхгүйн тулд эдийн засгийн зөөлөн бодлого барих ёстой" гэж байгаа юм. Энэ хүндхэн нөхцөл байдлаас гарах гарцыг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд О.Чулуунбат, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э. Батшугар, Эдийн засагч Б.Лхагважав, Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Б.Очбадрах нар ийнхүү тодорхойлж байна. Тэдний байр суурийг хүргэе.


чулуунбат  Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: Хөрөнгө оруулалтын орчноо таатай болгох ёстой

- Гол шалтгаан болсон хөрөнгө оруулалтын орчноо таатай, боловсронгүй болгох ёстой. Монголд үйл ажиллагаагаа явуулж байсан компаниуд үргэлжлүүлэн ажлаа хийх боломжгүй боллоо. Хөрөнгө оруулалтын орчин чангарчихлаа. Хатуу үгээр хэлбэл “Монголчууд гарыг минь мушгиж байна” гэж хэлээд гарч яваад байна. Тэд зүгээр нэг гараад явж байгаа юм биш. Маш их хэмжээний мөнгө тэдэнтэй хамт явж байгаа шүү дээ. Тэр компаниуд маш их хэмжээний ажлын байрыг бий болгож байсан. Тухайлбал өрмийн 300 гаруй компаниуд ажиллаж байсан. Тэдгээр компаниуд монгол ажилчидтай, монгол техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байлаа. Гэтэл их хэмжээний орлого олох ёстой байсан салбарууд гараад явчихаар манай зэх зээлд нөлөөлөөд байна. "Монгол банк" зах зээлээ тогтворжуулах зорилгоор их хэмжээний мөнгө гаргасан. Тэр нь бас алдаатай. Долларын баталгаатай байх ёстой. Тэгэхээр энэ мэтийн асуудлаас болоод ханш унаж байна. Хэрэв бид орчноо таатай болгоод тэр дундаа экспортоо урамшуулж, төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадвал их амархан асуудал.
Хоёр миллард долларын худалдааны алдагдал бол монголчуудад их том сонсогдож байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын асуудлаа шийдчих юм бол их амархан алдагдлаа нөхнө. Хамгийн олзуурхууштай нь бид их хурдан ухаарч, арга хэмжээ авах гэж байна. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Энэ бол маш том сигнал юм.

 
лхавга Эдийн засагч Б.Лхагважав: Ерөнхий сайд зарим нэг зүйлд буруу дүгнэлт хийдэг

- Өнөөдрийн хямрал бол Монголын төр болоод Монгол банкны мөнгөний бодлоготой холбоотой. Жижиг дунд үйлдвэрүүд ажлаа хийгээд явж байна. Бид бизнесээ үргэлжлүүлэн хийх хүсэл тэмүүлэл байна. Тиймээс макро түвшний бодлого гаргадаг хүмүүс маань зөв бодлого гаргаасай гэж бодож байна.

Өмнө нь үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж бараг 3 их наядыг нилээн олон салбар руу тарааж өгсөн. Эдийн засгийн өөрийнх нь зарчим бол хэдийгээр мөнгөө хэмнэж, зах зээл рүү оруулахад тодорхой хугацааны дараа заавал буцааж ашгийг хүртэх зүйлд олгодог. Манай Ерөнхий сайд зарим нэг зүйлд буруу дүгнэлт хийгээд байгаа.  Учир нь үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр макро эдийн засаг, инфляцид нөлөөлөх хэд хэдэн бүтээгдэхүүнийг хүчээр барьсан учраас инфляци маш бага юм шиг харагдаад байгаа юм. Хэрвээ тэд чөлөөтэй байсан бол нилээн хол давсан байх ёстой.Тэгэхээр одоо бид 2009 онд эдийн засгийн хямралыг давж гарсан аргыг хэрэглэх хэрэгтэй. Тэр нь зөөлөн бодлого байсан юм. Санхүүгийн эрх чөлөөг өг. Жижиг дунд, аж ахуй нэгжийн гудсан дор байгаа мөнгийг эдийн засаг руу оруулж эргэлдүүлэх нь хамгийн том ашигтай загвар юм. Хоёрдугаарт зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө мөнгийг гаргасныхаа урамшуулалыг олж авах ёстой. Чингис бондын мөнгийг ашигтай хэрэгтэй үр өгөөжтэй зүйлд өгөх ёстой байсан. Түүнээс биш гал унтраах, улс төрийн нэр хүнд олж авах зүйл рүү оруулбал ашиггүй гэдэг нь тодорхой байсан шүү дээ. Гэхдээ өнөөдрийн энэ байдал бол гайгүй ээ. Нэг өвлийн зудтай л адил зүйл. Зуд боллоо гээд малчин хүн малаа хаяаад явдаггүй биз дээ. Эдийн засгийн амьдрал цааш явдагаараа явна. Одоо харин зөв бүгдээрээ нийлж байгаа зөв бодлого гаргах хэрэгтэй.

    P1170196 Эдийн засгийн ухааны доктор, МАН-ын ЭЗБХ-ны дарга Б.Очбадрах: Бондын мөнгө хаачсан, хэний гараар орсныг ярилцах хэрэгтэй

  - Эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө хүндхэн болчихлоо. 1.3 тэрбум долларын гадаад худалдааны алдагдалтай болж, гадны хөрөнгө оруулалт хоёр дахин багаслаа. Валютын ханш их хэлбэлзэж байна. Улсын төсөв 20-иод хувиар тасрах нь тодорхой боллоо. Нүүрсийг 35 сая тонноор экспортлоно гэж үзэж байсан бол өнөөдөр дөнгөж 7 сая тонныг экспортлосон байна. Уул уурхайг хэт шүтэж, бусад салбараа олигтой хөгжүүлээгүйн хар гай гарч ирж байна. Харин Засгийн газар 1.5 тэрбум долларын бонд авч, түүнийг эргэлдүүлснээр харьцангуй гайгүй байна. Гэхдээ бондын мөнгийг зөв зарцуулж, чадсан нь бас л эргэлзээтэй. Энэ их хөрөнгийг оруулж ирчихээд валютын ханшийг барьж чадахгүй байна гэдэг чинь эргэлзээтэй байгаа юм. Харин ч долларын ханш буурах ёстой байтал эсрэгээрээ өсч байна. Өнөөдөр Монгол банкинд нөөц байна уу, үгүй юу. Хоёр засгийн газар солигдож байхад Шинэчлэлийн Засгийн газарт 2.8 тэрбум долларын нөөцтэй хүлээлгэж өгсөн. Нэмээд 1.5 тэрбум доллар авсан. Тэр их мөнгө хаачсан, хэний гараар орсон талаар бид ярих ёстой.  Дээрээс цахилгаан болон усны үнийг нэмчихлээ. Энэ мэтээр УИХ-аар бодлогын түвшинд ярихгүйгээр суурь үнийг нэмж байгаа нь инфляцийг хөөрөгдүүлж байна. Энэ бүх асуудлын цаана бид ард түмний нуруун дээр хүнд ачааг нэмэхгүйгээр эдийн засгийн хямралаас яаж гарах асуудлаар ярилцах ёстой юм. Яаралтай УИХ-ын чуулган хуралдаж, эдийн засгийн асуудлаар ярилцах хэрэгтэй байна. УИХ, Засгийн газар, Монгол банк хамтарсан шийдвэр гаргах ёстой.

P1170196Эдийн засгийн ухааны доктор Н.Дашзэвэг: Үр ашиггүй зардлаа танамаар байна

-  Ханшийн хэлбэлзэл маш их хүчтэй тусч эхэллээ. Юань хоёр сарын өмнө 230 байсан бол өнөөдрийн байдлаар 257 төгрөг болсон байна. Нэг юань 20-30 төгрөгөөр нэмэгдэхээр өнөөдөр наймаа хийж байгаа хүмүүсийг их алдагдалд оруулж байгаа юм.  Хоёрдугаарт улсын төсвийн орлого их хэмжээгээр тасарч байна. Ялангуяа нүүрсний экспорт үндсэндээ зогсчихлоо. Тэгэхээр энэ оны бүтээн байгуулалтын ажлууд тасрахаар харагдаж байна. Уул уурхай хүнд байдалтай байна. Гадны хөрөнгө оруулалт зогссон учраас ажилгүйдэл бий болж байна. Эдгээр нь эмх замбараагүй, тооцоогүй, мөнгийн нийлүүлэлт, хөрөнгө орлогыг хийж байгаа Засгийн газрын бодлоготой холбоотой. Засгийн бодлого цэгцтэй байж,  Монгол банкны бодлоготой уялдаж чадахгүй байгаатай холбоотойгоор энэ бүх асуудал үүслээ. Ханш өсч байгаа явдал бол цэвэр бодлогын алдаа. Бид юанийн ханшийг тогтвортой байлгах бүрэн боломжтой байсан. Монгол банк төгрөгөө юаниар солиод 2 тэрбум төгрөгийн юанийг Хятадын банкнаас авах эрхтэй байгаа. Өнгөрсөн хавар нэг тэрбум доллартай тэнцэх юанийг төгрөгөөр сольж аваад тэгээд 225 төгрөгөөр зарж байсан бол өнөөдөр юанийн ханш унахгүй байсан. Одоо яаралтай УИХ, үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын байр суурийг сонсох ёстой. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг юу гэж үзэж  байгаа, ямар шалтгаанаар ийм байдалд хүрэв обьектив сүбьектив шалтгаан нь юу байв, гарах арга зам, төлөвлөгөө, хөтөлбөрүүд юу байна гэдгийг тайлбарлах ёстой. Үүнтэй нэгэн зэрэг хөндлөнгийн эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн бас саналаа хэлэх ёстой. Үүнээс ойрын хугацаанд яаралтай авах арга хэмжээ болон дунд хугацаанд авах арга хэмжээнүүд гарна. Ингэвэл эдийн засгийн хүнд байдлаас амархан гарна. Хүндрэлээс гарах хамгийн эхний арга бол үр ашиггүй зардлаа багасгах ёстой. Хэрэггүй зардлаа бууруулж, илүү дутуу зардлаа танах ёстой. Төсвийн албан хаагч нарын цалинг багасгадаг арга ч олон улсад байдаг. Засгийн газрын бондыг ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй зүйлд үрж байна. Хатуугаар хэлбэл бондын үнэ 10 хувиар унасан байна. Тэгэхээр бондын мөнгийг АН-ын хэсэг компаниуд тендергүйгээр хуваагаад авчихлаа. Чингис бондод хяналтын зөвлөл байх ёстой. Хөндлөнгийн эрдэмтэн судлаачдыг оролцуулаад энэ асуудлаар өргөн хүрээнд ярих ёстой.

P1170204 Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун: Бүх алдагдлыг татвар төлөгч нар үүрэх ёсгүй.

- Бизнесийн орчны гажуудал манай улсыг хүнд байдалд оруулж байна гэж бодож байна. Бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй байна. Зөвхөн улсын бондоор амьдрах юм бол хэцүү байдалд орно. 2012 онд хувийн хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг эзэлж байсан. Хувийн хөрөнгө оруулалт зогсчих юм бол энэ улс зогсонги байдалд орно. Төсвийн алдагдалтай, хөрөнгө оруулалт зогсчихоор татварын орлого нь орохоо больж байгаа юм. Тэгэхээр эргээд татвараа нэмэгдүүлэхээс айж байна. 2014 оны төсвийг батлах гэж байна. Тэгэхээр маш их хэмжээгээр татварыг нэмж магадгүй гэсэн айдас хүмүүсийн дунд байна. Татвар нэмж болохгүй. Энэ бүх алдагдлыг татвар төлөгч нар үүрч болохгүй. Хэрвээ тэгэх бол хүнд байдалд орно. Тэгэхээр одоогийн Засгийн газар татварын дарамтыг хийхгүй байх гэж найдаж байна. Бид энэ асуудлаар нухацтай сайн ярилцах хэрэгтэй байна.



бямбасүрэнД.Бямбасүрэн: Цаашид байдал хүндрэхээр байна

- Их хариуцлагатай хандах үе ирээд байна. Манайхан Оюутолгойтой холбоотой асуудалд маргаан гаргахгүйгээр, олон улсын амьдралд байдаг эрх хэмжээнд шийдэж болно шүү дээ. Монгол Улс 1990 үеийг тууллаа. Цаашид манайхаас төдийгүй олон улсын нөхцөл байдлаас шалтгаалах шалтгаанаар нэлээд хүндрэл үүсэх магадлалтай байна. Бид бэлтгэлтэй байх хэрэггэй.




гарамгайбаатарБ.Гарамгайбаатар: Гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэх ажлаа сайн хийх ёстой 

-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэх нь албан ёсоор шийдэгдээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай УИХ-аар хэлэлцэн баталж, гадаадын хөрөнгө оруулагчдад хуулиа сурталчилж тайлбарлах ёстой. Шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Оюутолгойн далд уурхай зогсч буй зэрэг нь Засгийн газрын асуудал. Гэвч тэр ажлаа шаардлагын төвшинд хийж чадаагуй болоод л энэ асуудал үүсчихээд байна. Иймээс дахиад хэлэлцээрийн ширээнд суух ёстой. Гадаадаас валют орж  ирээгүй нөхцөлд Монголбанк нөөцөө барагдуулж болохгүй. Тиймээс валютын нийлүүлэлт тийм сайн зүил биш. Бид гаднаас хөрөнгө оруулах ажлаа сайн хийх ёстой.


батшугарЭ.Батшугар: Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль хэрэгтэй

-Стратегийн салбар, гадаадын хөрөнгө оруулагч гэж тусад нь ялгахгүйгээр, ерөөсөө дотоод, гадаадын нийт хөрөнгө оруулагчуд, эдийн засгийн бүхий л салбар, хот хөдөө гэх мэт нутаг дэвсгэрийн бүсчлэлийг бүхэлд нь хамарсан хөрөнгө оруулалтын тухай шинэ хуультай болох хэрэгтэй. Энэ нь Монгол дахь хөрөнгө оруулалт урт хугацаанд тогтвортой өсөх суурь нөхцөл болсон. Нөгөө талаар Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордууд, тэдгээрт түшиглэсэн төслүүд бол хөрөнгө жишиг юм. Өөрөөр хэлбэл, монголчууд эдгээр томоохон ордод хэрхэн хандаж байна гэдгийг гадны хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа хэрэг.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
​​​​​​​ХХБ-ны хариултаа хадгалъя үйлчилгээг сонгож хүүхдийн 100k + 100k урамшуулал аваарай
Тавдугаар сар дуустал 20% cashback
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
“Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (112.72.12.154)
    Yavj yavj Batshugar n arai zuv yum heleed abigaa yum bish uu?!
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
    • Irgen
      Harin tii
      2013 оны 09 сарын 03
  • зочин (103.11.195.194)
    Төрийн нүсэр апратыг 50 хувь багасгаж Батщугарын санааг дэмжиж байна даа.Дотоодынхоо ЖИЖИГБИЗНЕСИЙГ БҮРЭН ДЭМЖВЭЛ АМАРХАН СЭРГЭНЭ ДЭЭ. хэтэрхий их газрын хэвлийг ярих нь буруу. Авилга авахаа болчих. Зүгээр л нэг ажиллах хэрэгтэй
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • zochin (182.160.38.94)
    Hervee tur gej baigaa bol Dollar Yuanii hanshaa buulgaachee. Yumnii une tengert garlaa shuu
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.238.12)
    ЭНЭ ЦАГААН ГАРТАНУУД ЯРИХ ААС ӨӨР ЮУ Ч МЭДЭХГҮЙ, АЖИЛ БОЛ ШААЛ ӨӨР,
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.11.195.197)
    Идэхээ багасгачих. Тэгвэл ингэж шаналаад байх юмгүй болно.
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • hara (202.179.7.6)
    mongold chuluun bataas oor e\z ch alga uu 30 jil signal gej dongosloo
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • busgui (5.28.120.43)
    bugd dugneltei zuv hiij bgaach,arga hemjee avah deeree hureheer uurtuu l ashigtai yuman deer zogsood olon talzaad arga hemjee avj chadah boluu. Odoogoor EUROP -d MGL-g hurungu oruulahd mash naidvargui orni toond oruulaad tooh harhgui bgaa shuu.Ene zag ueg medeej ovjnoor ashiglah humuus bol China,Korea gehdee ted bol bohir gartai humuus,MGL-n uls tuecch-d hudaldaad avdag shuudee.
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.91.182)
    Bat shugar yu meded cried bna mangar bastaan abilgachin sheesig yu gej oilgoj be
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • Irgen (122.201.18.15)
    Тэр хэрэгтэй байгаа мундаг хоронго оруулалт гэдэг чин зугээр ОГЧ байгаа БЭЛЭГ юм уу???Тэгвэл оруулаад л ирээч, Та минээ
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • хишгээ (202.179.11.98)
    Өрөнд баригдаад байвал барьцаанд орж байгаал гэсэн үг. Миний бодлоор монголчуудад нэг зорилго, мөрөөдөл алга. Сэтгэхүйн хувьд эмзэг болсон нийгмийн эдийн засгийн хямралыг аль болох нууц байлгаж улс төрчид нь хийрхэлгүй ажлаа сайн хийж, хийж чадахгүй бол эртхэн зайгаа тавьж өгж ирээдүй хойч оо хохироохгүй байвал зохилтой. Энэ бол миний болдол!
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
  • шагай (49.0.128.149)
    хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалт гэж яриад иргэдийн тархийг угаагаад байх юм. Монгол улс чинь угаасаа маш их хөрөнгөтэй. харин энэ монгол улсад байгаа баялагаа хэрхэн дэлхийн тавцанд үнэд хүргэх вэ гэдэг л асуудал юм шүү дээ. таван толгойн ордыг эргэлтэнд оруулах дэд бүтцийн ажлыг Шинэчлэлийн засгийн газар хийж байгаад баяртай байна. Монгол улсыг өндөр хөгжилтэй орон болгоход 100 тэр бум доллар хэрэгтэй гэсэн судалгаа байдаг. 100 тэр бум долларыг 3 сая хүндээ хувааж үзвэл нэг хүнд 33333 доллар оногдож байгаа юм. энэ бол өндөр хөгжилтэй орны нэг хүнд ногдох жилийн орлого шүү дээ. тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр таван толгойн орд 6,4 тэр бум тонн нөөцтэй гэж байгаа. энэ нөөцийг нэг тонныг нь 100 доллараар үржүүлж үзвэл 640 тэр бум доллар болох юм. энэ ордын 2 тэр бум тонныг нь 50 доллараар хөрсөн доор нь арилжчихъя гадныханд. тэгэхээр 100 тэр бум доллар ороод ирнэ харин тэр орж ирсэн 100 тэр бум доллараа хамгийн зөв оновчтой хуваарилаад монгол улс бүтээн байгуулалтыг 4 жил хийхэд бид хөгжилтэй улс болох нь тодорхой харагдаад байгаа юм. тэр мөнгөөр замаа тавий, төмөр замаа хийлгий, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг байгуулы хүнд үйлдвэрүүд шүү дээ. цахилгаан станцуудаа барий, иргэдийн амьдрах орон сууцыг барий. монгол улсыг хөгжүүлэхэд 4 хөн жил хангалттай бид угаасаа олигтой юм хийж чаддаггүй ард түмэн. бүгд ноён зантай тийм учраас хийж чаддаг гадаадын хүмүүсийг авчраад бүх бүтээн байгуулалтаа хийлгэе. харин бид эзэн учир юу хийлгэхээ шийдээд хүмүүсээр хийлгээд чанарын өндөр түвшинд хүлээгээд авчий. бид маш их баян ард түмэн. ухаан муутай төрийн ажилчдаас болоод бид ийм байдалтай байгаа юм.
    2013 оны 09 сарын 02 | Хариулах
    • Irgen
      Yarihad amarhan ch iimerhuugeer buh nuursee zarna gevel hen avah yum be, odoo bgaa uhaad belen bolgosonoo ch zarj diilehgui bhad.
      2013 оны 09 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
    5 цаг 44 мин
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
    6 цаг 56 мин
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
    7 цаг 32 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    7 цаг 46 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
    8 цаг 3 мин
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
    8 цаг 8 мин
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
    8 цаг 24 мин
  • СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзлаа
    8 цаг 31 мин
  • МОНГОЛСАТ “ХАВРЫН УРАМШУУЛАЛ” ЗАРЛАЛАА
    9 цаг 29 мин
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
    10 цаг 7 мин
  • Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна
    10 цаг 10 мин
  • Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
    10 цаг 13 мин
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
    10 цаг 16 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
    10 цаг 21 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
    11 цаг 12 мин
  • “Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
    12 цаг 14 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 38 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    12 цаг 41 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    13 цаг 18 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    13 цаг 25 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК