Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бизнес инкубатор төвүүд үр дүнгээ өгч эхэллээ

2013-9-02
0
ЖИРГЭХ

    8862ae6ac460077af98eb2bf6441439dХөдөлмөрийн яамнаас жи­­жиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор нийс­лэлийн есөн дүүрэг, айм­гийн төвүүдэд жижиг, дунд үйлд­вэрлэлийг дэмжих “Биз­­нес инкубатор төв”-ийг байгуулсан билээ. Дээрх тө­вүүд нь шинээр бизнес эрх­лэж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй тү­­рээсийн байрнаас эхлээд биз­несээ эхлүүлэх, сургалт сур­тачилгааг хоёр жил хүр­тэлх хугацаанд явуулдаг юм байна.

   Өнгөрөгч баасан гарагт Хө­дөл­мөрийн яамны Тө­рийн нарийн бичгийн дар­га П.Гантулга, ЖДҮ-ийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан нар Чингэл­тэй дүүргийн Бизнес ин­ку­­батор төвийн үйл ажил­ла­гаатай танилцсан юм.

Бизнес инкубатор төв нь бизнес эрхлэх нөхцлийг бүрдүүлдэг

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийн захирал С.Энхтайвантай ярилцлаа.

Танай төвд одоогийн байд­лаар хэчнээн бизнес эрх­лэгчид бойжиж байна вэ?

          -Бизнес инкубатор төв нь бизнес эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуй нэгж бай­гууллагуудыг шинэ жижиг бизнест эрхлэхэд тулгардаг хөгжлийн эмзэг болон тө­вөгтэй эхний үе шатуудыг даван туулах, цаашдын тогт­­­вортой үйл ажиллагаа явуу­­лах хүртэл бойжуулах, үйлдвэрлэл  эрхлэхэд  дэмж­лэг үзүүлэх, зах зээлд өр­сөлдөх чадварыг сайж­руу­лах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Энэ хүрээнд аж ахуй эрхлэх сургалт, мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг зо­хион байгуулахаас гадна бизнес инкубацийн үйл­чилгээг үзүүлэн,  арга зүй­гээр хан­гаж, бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад шаард­лагатай   түрээсийн  байр болон тоног тө­хөө­рөм­жийн тусламж үзүүл­дэг.

Манай төвөөс бой­жигчдоо хоёр жи­лийн хугацаанд үйл ажил­лагаа явуулах байрыг 40-80 ху­вийн хөнгөлөлтөөс эхлэн шатлан нэмэх байд­лаар тү­рээс­­лүүлэхээс гадна, ЖДҮ-ийн зээл авахад арга зүйгээр туслах гэх мэт өргөн хүрээтэй  ажлыг гүй­­цэтгэдэг. Өнөөд­рийн байд­­лаар инкубатор төвд маань 19 бойжигч, нийт 60 ажил­­тантайгаар үйл ажил­лагаа явуулж байна. Ер нь сургалт суртчилгааны хувьд дүүргийн хэмжээнд хувиараа үйл ажиллагаа эрх­лэж буй иргэд аж ахуй нэгжийг хамруулах бо­ломжтой.

Та бизнес инкубатор тө­вөөр дамж­сан бизнес эрх­лэгчдийн да­вуу талыг юу гэж харж байна вэ?

             -Иргэд аж ахуйн нэгжүүд маань өөр өөрийн гэсэн са­наа, зорилготойгоор бизнес инкубатор төвд хандана. Харин бид тэрхүү санааг хэрхэн яаж бизнес болгох вэ гэдэгт бүх талаас нь дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талаасаа юм хийх гээд бизнесийн зээл хөөцөлдөж буй хүмүүс  нэгдсэн сүлжээнд орж байгаа гэхэд болно.

Тодруулбал нэг дүүрэгт 1000 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч байна гэж бо­доход бүгдэд нь тү­рээ­сийн байрны дэмжлэг үзүүлж чадахгүй ч гэсэн бу­сад дэмжлэгийг үзүүлэх бо­ломж­той. Тэ­гэ­хээр жижиг дундын зээлээс хэн юуны төслөөр авах гэж байгааг мэргэжлийн бай­гуул­лагууд нь мэддэг болно. Тиймээс зээлийг зо­риу­лал­тын бус ашиглаж байна, ар өврийн хаалга орчихлоо гэх мэт  асуудлууд байхгүй болно гэсэн үг.

Танай төвөөс гарсан бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд байна уу?

            -Байгаа. Хамгийн ойрын жишээ гэвэл манай тө­вийн төгсөгч гурван залуу “Монгол ташуур” гэдэг компанийг  байгуулаад, ба­­­­рил­гын хуурай, нунтаг холь­­цын үйлдвэрийнхээ нээлтийг хийж байна. Ерөн­­хий боловсролын сур­гуу­­лийн нэгдүгээр ангид орох­доо 40-үүлээ ороод тэр ангиас 20 гаруйхан хүүхэд л 11-р ангиа төгсдөгтэй адил манай төвийн бойжигчидоос бизнесээ амжилттай аваад явах, нэг хүн байхад хямд юман дээр ирчихсэн гээд түрээсийн байраа цоож­лоод яваад байгаа нөх­дүүдийг аав ээж шиг нь араас нь хөө­цөлдөөд байх шаард­лагагүй. Дараагийнх нь хү­нийг авч бойжуулах ажил хийгддэг.

Үндэсний үйлдвэр нэгээр нэмэгдэв

   Ийнхүү Чингэлтэй дүүр­гийн Бизнес  инкубатор  тө­вийн  үйл  ажил­­­лагаатай та­­­­­нилцсаны дараа­гаар тус төвөөс “төрсөн” “Мон­гол та­­­­­шуур” компанийн барил­гын хуурай, нунтаг хольцын үйлд­­вэрийн нээл­тийн ажил­лагаанд оролцлоо.

“Монгол ташуур” ком­пани нь ЖДҮ-ийн сангаас 70 сая төгрөгийн зээл авч, өөрийн нөөц хөрөнгө дээр тул­гуурлан орчин үеийн стан­дартад нийцсэн үйлд­вэрийг байгуулсан байна.

Тус компаний захирал Д.Батмөнх хэлэхдээ “Миний хувьд Ерөнхий сайдыг хөдөл­мөрийн салбарт  ажиллах үеэр гурван сарын дотор үйлд­вэрээ барьж, үйл ажил­ла­гаагаа эхлүүлэх үүрэг ам­лалт аваад байсан.  Амла­сан хугацаандаа үйлдвэрээ ашиглалтад оруулж, 25 ажил­­тантайгаар үйл ажил­лагаагаа өргөтгөн явуулж байгаадаа таатай байна.

Бид  үйлдвэрийнхээ ихэнх хө­рөнгө оруулалтыг өөрийн хөрөн­гөөр шийд­вэр­­лэсэн ч 100-гаад сая төг­рөгийн хөрөнгө оруулалт шаард­­лагатай байсан. Тэгээд Хөдөлмөрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээлийн асууд­лыг хурдан хугацаанд шийдэж өгсөн учраас манай компанийн үйл ажиллагаа урагштай байна” гэлээ.

Тус компани нь барилгын дагалдах материалыг эх орон­доо үйлдвэрлэх, ханган ний­­­лүүлэх зорилготойгоор өдөрт 30-60 тонны хүчин чадалтайгаар  барилгын     до­­­­тор болон гадна фасад­ны торны цавуу, плита­ны чигжээс,  цавуу  зэр­гийг      үйлд­вэр­­лэж бай­гаа ажээ. Нэгэнт им­портын бү­­тээг­дэхүүнийг ор­лох үйлд­вэр байгуулагдаж бай­гаа болохоор Хөдөл­мөрийн яам­ны зүгээс бүх та­лын дэмжлэг үзүү­лэх бол­но гэд­гийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга хэллээ.

Харин “Монгол ташуур” ком­панийн үйлдвэр өнөөд­рийн байдлаар 20 гаруй ажилтантайгаар үйл ажил­ла­гаагаа явуулж байгаа бол бүрэн хүчин чадлаараа ажил­лаж эхэлбэл 50-иад хүнийг ажлын байраар хангах бо­ломжтой гэдгийг салбар яам­ныханд уламжлалаа.

Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлд улсын төсвөөс мөнгө өгөөгүй

Жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар хөдөлмөрийн яамны ЖДҮ-ийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалангаас дараах зүйлийг тодрууллаа.

Жижиг дунд үйлд­вэрлэлийг төрөөс дэм­­жээд багагүй хугацаа өнгөрч бай­на. Өрхийн амь­жир­гааг дээшлүүлэхийн тулд цаашид юу хийх шаард­лагатай байна вэ?

          -Төрийн бодлогын уял­даа холбоо сайн байвал өрхийн орлого нэмэгдэх юм. Зөвхөн зөгийн балыг аваад үзэхэд нэг өрх 10 мянган зөгийтэй  байхад өрхийн хэ­рэгцээгээ хангаад илүүг нь зах зээлд борлуулах боломжтой. Харин төрийн зүгээс хүний эрүүл мэндэд гэм хоргүй, байгалийн га­ралтай бүтээгдэхүүн гэдэг сурталчилгааг нь сайн хийж өгөх жишээтэй.

Манай  яамны   зүгээс  НҮБ-ын  суурин төлөөлөгчийн  га­зартай хамтран бага дунд орлоготой иргэдийн амь­жиргааг дээшлүүлэх олон улсын ижил төстэй бизнес төслүүдийг хөдөө орон н­у­тагт, бүс нутгийн хэмжээнд хэрхэн хөгжүүлэх талаар уулзалт зөвөлгөөнийг зохион байгуулах гэж байна.

Мөн Европын холбооны улсуудын төслийг хэрэг­жүүлж байгаа төлөөлөгч нар­тай уулзана. Энэ мэт тал талаас нь авч үзээд бо­ломжийг нь л бий болгож өгөхийн төлөө ажил­лаж байна.

Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хэдэн төгрөг тавигдсан вэ?

         -Улсын төсөв дээр энэ жил тавигдсан мөнгө байх­гүй. Өнгөрсөн жилийн тө­сөв батлахдаа 2007 оноос хойш олгосон жижиг, дунд үйлдвэрлэлийн эргэн тө­лөлтөөс 39.1 тэрбум төгрөг орж ирэх ёстой гэж үзсэн. Энэ оны 1, 2 дугаар улиралд орж ирсэн 14.2 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт тус бүр 500 сая төгрөгийг тусгаж өгсөн.

Оны эцсээр эргэн тө­лөлтөөр орж ирэх мөнгийг аймаг орон нутаг, бүс нут­гийн хөгжлийг хангах зо­риу­­лалтаар олгоно гэсэн бод­логыг барьж ажиллана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
    3 цаг 47 мин
  • Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
    4 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 30 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 42 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    18 цаг 59 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    Өчигдөр 01 цаг 05 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    Өчигдөр 01 цаг 01 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    Уржигдар 11 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Уржигдар 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    2026-06-19
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    2026-06-19
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    2026-06-19
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    2026-06-19
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    2026-06-19
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2026-06-19
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    2026-06-19
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК