зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Жирийн иргэдийн хүлээлтийг СЕХ хүндэтгэх үүрэгтэй”

2013-11-12
0
ЖИРГЭХ
Шинэчлэлийн Зас­гийн газар үйл ажилла­гаагаа эхлэхтэй зэрэгцэн дэл­хийн зах зээл дээр нүүрс зэсийн үнэ огцом унаж, үүнээс болоод экс­портын орлого тасалдаж эхэлсэн. Мөн сонгуулийн үеэр иргэ­дийг хамгийн ихээр бухимдуулж бай­сан замбараагүй олгогд­сон уул уурхайн лицен­зүү­­дийг цэгцлэх шаард­лагыг биелүүлэх үүднээс 1500 гаруй лицензийг зогсоос­ноос тэр хэм­жээ­гээр эдийн засагт орж ирэх хөрөнгө оруулалт, мөнгө­ний урсгал зогсож, ажлын байр хумигдсан.
-Ардчилсан нам Зас­гийн эрхийг аваад жил гаруйн хугацаа өнгөр­лөө. Сөрөг хүчнийхэн улс орны эдийн засаг хүндэрсээр байна гэж мэдэгдэж байгаа. Үүнд АН-ын зүгээс ямар дүгнэлт хийж байгаа юм бол?

-Шинэчлэлийн Зас­гийн газар үйл ажилла­гаагаа эхлэхтэй зэрэгцэн дэл­хийн зах зээл дээр нүүрс зэсийн үнэ огцом унаж, үүнээс болоод экс­портын орлого тасалдаж эхэлсэн. Мөн сонгуулийн үеэр иргэ­дийг хамгийн ихээр бухимдуулж бай­сан замбараагүй олгогд­сон уул уурхайн лицен­зүү­­дийг цэгцлэх шаард­лагыг биелүүлэх үүднээс 1500 гаруй лицензийг зогсоос­ноос тэр хэм­жээ­гээр эдийн засагт орж ирэх хөрөнгө оруулалт, мөнгө­ний урсгал зогсож, ажлын байр хумигдсан. Төсвийн орлогын нэлээд хувийг бүрдүүлдэг томоо­хон хэм­жээний аж ахуйн нэгжүүд болох Эрдэ­нэт, Оюу толгой, Таван тол­гойгоос орж ирэх ихээхэн хэмжээний орлогууд тү­рүүчийн Засгийн газрын үед тавьсан өрөнд суут­гагдаж эхэлснээс гадаад валютын хомсдол үүсч, долларын ханш огцом өсөх болсон. Энэ бүхэн яах аргагүй тулгарсан бодит эдийн засгийн хүнд­рэл мөн бөгөөд түү­нийг Засгийн газар харин ч урьдчи­лан харж, Мон­гол­банк­тай хамтран үнэ тогт­вор­жуу­лах хэд хэдэн хө­төл­бөрийг хэрэгжүүлс­нээр эдийн засгийн энэ огцом хүндрэл иргэдийн наад захын хэрэгцээ бол­сон мах гурилын үнэд огцом нөлөөлөөгүй нь сайшаалтай. Долла­рын ханшийн огцом өсөлт дол­­лартай харьцдаг цөө­хөн бүлэг хүмүүст л "шийт­­гэл" болдгоос биш, төгрө­гөөр мах гури­лаа авдаг нийт ард иргэ­дэд тэгтлээ нөлөө үзүүлдэг­гүй.

Гараанаасаа эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан Засгийн газар хөтөлбөртөө тусгагдсан  бүтээн байгуулалтын аж­луудаа үүнээс болж хойш тавиагүйд харин ч та­лархах ёстой. Төсвийн байдлыг харж, гараа хум­хиж суухгүйгээр шаард­ла­гатай хөрөнгө мөнгийг өөр эх үүсвэрээс бүрдүү­лэх, босгох арга замыг Засгийн газар түргэн шуур­хай эрэл­хийлс­ний үр дүнд зам барилгын ганцхан улир­лын хуга­цаанд л гэхэд нүдэнд ха­раг­дахуйц огцом өөрч­лөлтүүд бий боллоо шүү дээ. Яахав түрүүний зас­гийн үед тавь­сан өр нь үнэн ч, түүнийг төлж ба­рагдуулах нь энэ засгийн үүрэг тул "гоншгонох" шаардлага алга. Нэгэнт олон улсын гэрээ хэ­лэл­цээрээр хийгд­сэн өр уч­раас Засгийн газраас Эр­дэнэт, Таван толгой, Оюу толгойд бү­тээгдэхүүн үйлд­­вэрлэлийн хэмжээг өрөнд нийлүүлж байгаа хувиас нь давуулж үйлд­вэрлэлийг нэмэг­дүү­лэх, үйлдвэрлэсэн тэдгээр бү­тээгдэхүүнээ найдвар­тай зарах зах зээлээ бэл­дэж, урьдчилсан гэрээ хэлэл­цээрүүдийг хийх аж­лыг Япон, БНХАУ-уудад хий­сэн болон дараа да­раа­­гийн орнуудад хийх айлч­лалуудаараа ам­жуулж, заримыг нь эцэс­лэн зур­лаа.

Энэ бүхэн богино ху­га­­цаанд хийж байгаа чам­лахааргүй амжилт мөн ч, Засгийн газрыг магтаж толгойг нь илэх биш, муулж урмыг нь хуга­лах биш, өөр олж хараа­гүй боломжийг нээн ил­рүүлж, хүндрэлээс хурдан шуур­хай гарахыг намын зүгээс УИХ дахь бүлгээ­рээ дам­жуулан байнга шахаж шаардаж ажил­лаж бай­гаа. Мөн Засгийн газрын 2012 оны сон­гуулийн мө­рийн хөтөл­бөрт тусгагд­сан амлалтуу­дыг нэг жи­лийн хуга­цаанд хэдэн хувь­тай хэрхэн биелүүлж бай­гаа явцын тайланг гар­гахыг шаардаж, удах­гүй УИХ дахь намын бүлэг дээрээ хэлэлцэх гэж байна.   

-Ямар ч намын гал тогоог барьж байгаа ген­секийн хувьд нам дотор жигүүр ургахад таатай бус ханддаг. Танай намын жигүүрийнхэн дүрэмдээ өөрчлөлт оруу­лахыг шаардаж бай­сан. Жигүүрийнхэн­тэйгээ тохиролцоонд хүрсэн гэв үү?


-АН-д угаасаа олон жигүүр фракци бий. Иймд АН-д фракц үүсэх нь тийм ч сонин "мэдээ" биш, ха­рин АН фракцгүй болжээ гэвэл чих соотойлгох "мэдээ" болох байх шүү.

Сүүлд байгуулагдсан, одоогоор "отгон" жигүү­рийн хувьд намын гүйцэт­гэх зөвлөлөөс удаа да­раа гаргасан дотоод сон­гуулийг хойшлуулах шийд­­вэрийг шүүмжилж, алдаа дутагдалтай ч хүчин төгөлдөр байгаа дүрмээ хатуу барьж ажил­лахыг одоогийн удирд­лагуудаас шаард­сан шаардлага дээр са­нал нэгдсэн жи­гүүр. "Хуу­лийг шүүмжилж болно, дагахгүй байж бо­лохгүй" гэсэн суурь зарч­мын да­гуух зөв зүйтэй шаардла­га байсан уч­раас намын дарга жигүү­рийнхнийг хүлээж авч уул­заад, ХЭГ-т хамтарч асууд­лыг ший­дэх үүрэг өгсөн. Энэ да­гуу намын УТБ-ын хэлт­сийн дарга Д.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад, намын дү­рэмд 2011 онд оруулсан ротацийг байх­гүй бол­госон ҮЗХ-ны шийд­вэ­рийг хэрхэн өөрч­лөх бо­лон, намын гишүү­дийн хариуцлага, ёс зүйн жур­мыг шинээр боловс­руу­лах зэрэг хэд хэдэн төс­лүүд дээр ажиллаж байна.         

-АН-ын зүгээс СЕХ-нд хүсэлт хүргүүллээ. Увсын хоёрын асууд­лыг Дээд шүүх хэлэл­цээд СЕХ-г шийдвэр гарга гэсэн. Гэтэл хуу­лийн хугацаа нь болчи­хоод байхад асуудлыг шийдвэрлээгүй. Үүнтэй холбоотой хүсэлт хүргүүлэв үү?


-АН-аас СЕХ-нд хан­даж, УИХ-ын 2012 оны 15-р тойрогт үүссэн сон­гуулийн маргааныг шүү­хийн шийдвэрт үндэслэн хянан шийдвэрлэж өгө­хийг хүссэн өргөдлөө албан ёсоор 2013 оны арваннэгдүгээр сарын 8-нд хүлээлгэн өглөө. Ув­сын тойрог дахь сонгуу­лийн маргааны асууд­лыг хэлэлцсэн Эрүү­гийн бо­лон захир­гааны хэргийг шүүх Ул­сын дээд шүү­хийн шийд­вэрүүд гарсан. Энэ шийд­вэрүүдийг үн­дэс­лэн сон­гуулийн хуу­лийн 35.34-т заасан үйл ажиллагааг СЕХ-ноос хэрэгжүүлэ­хийг АН хү­сэлт­дээ тодор­хой зааж өгч, түүндээ шүүхийн шийд­вэрүүдийг болон гүйцэтгэлийн тог­тоо­луу­дыг хавсарган хүргүүлсэн байгаа.

СЕХ-нд асуудлыг хянан шийдвэрлэх хуу­лийн хугацаа гэж бий. Энэ хугацаа нь 30 хоногийн дотор, дахин хянах шаард­лагатай гэж үзвэл хоёр сарын хугацаанд шийдэх үүрэгтэй бөгөөд СЕХ асуудлыг хуулийн хугацаанд шийднэ гэдэгт найдаж байна.

Ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо цаа­шид xөгжиx эсэx нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн боловс­руулсан сонгуулийн xууль, зөв зоxион бай­гуулж явуулсан сонгуу­лиас шалтгаалдаг. Ийм учраас улс төр бол ямар нэгэн зөв зүйтэй ёс жур­мыг бий болгоxын төлөө үеийн үед үргэлжилдэг мөнхийн тэмцэл юм. Энэ тэмцлийг Увс аймгийн жирийн иргэд эхлүүлж, жил гаруй тэмцээд өдгөө СЕХ-нд тулж ирээд, түү­ний шийдвэрийг амьс­гал даран хүлээж байна. Жирийн иргэдийн энэ хүлээлтийг СЕХ хүндэтгэх үүрэгтэй.

-СЕХ МАН-аас нэр дэвшин, УИХ-д сонгогд­сон гишүүдийн манда­тыг хүчингүй болгох бо­ломжтой юу?

-2011 оны сүүлээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 35.34-т зааснаар, УИХ-ын ги­шүүн болох явцад хууль зөрчсөн үйлдэл нь УИХ-ын гишүүн болсноос хойш шүүхээр хянан шийд­вэрлэгдэж тогтоогд­вол гишүүний түр үнэм­лэхийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг хэрэг­жүүлэх субъект нь СЕХ юм. Тиймээс СЕХ УИХ-ын сонгуулийн энэ хуу­лийн заалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээч ээ гэсэн шаардлагыг л бид тавьж байгаа.

-Ер нь үеийн үед СЕХ эрх баригч намын мэдэлд байсаар ирсэн. Хэдийгээр хараат бус байх ёстой ч харьяа­лалд нь байсан нь нууц биш ээ. Та твиттер хуу­даснаа СЕХ-той "үзэл­цэнэ" гэж жиргэсэн бай­сан. Эрх баригч намын генсек ингэж хэлэхээр хүмүүст сонин санаг­даж байгаа. Эрх баригч намын хувьд СЕХ-г эрх мэдэлдээ барьж чадах­гүй байгаа болохоор ингэж хэлэв үү?

-СЕХ эрх баригч хүч­ний нөлөөнд байсан үе саяхан. Тэр нь дээрээсээ доош хатуу командаар ажилладаг МАН-ын хуу­чин коммунист бүтцэд суусан сэтгэхүй гишүү­дийнх нь толгойд амь бөхтэй оршиж байсны үр дагавар байсан. Намын гишүүнээсээ татгалзсан ч сэтгэхүй нь өөрчлөг­дөөгүй байсан учраас СЕХ-ны дарга асан Б.Бат­тулга жишээ нь ямар улаан цайм шийдвэ­рүү­дийг гаргаж байлаа даа. Ердөө түрүүний Их хур­лын л үед шүү дээ. Тэгээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэр үеийн СЕХ-г шүүхэд өгч торгууль тавиулснаас хойш, арай нэг цочрол авч, бүрэлдэхүүнд нь бай­гаа улсууд намын шийд­вэрийг биш, хуулийг ба­римтлах гэж хичээх бол­сон. Гэхдээ энэ хичээлт бүрэн итгэл үнэмшил болж чадаагүй байгаа­гийн илрэл нь Увсын асуу­дал дээрх СЕХ-ны хойрго ажиллагаа болов уу. Манай нам СЕХ-г эрх баригчид нөлөөндөө байл­гахын бурууг хам­гийн ихээр шүүмжилдэг байсан хүчний хувьд үзэл бодлынхоо эсрэг тийм оролдлого огт хийхгүй. Тийм ч учраас СЕХ-ных­ныг дуудаж шивнээ даал­гавар өгөхгүй, хуулийн дагуух шаардлагаа хэв­лэ­лээр ил тод өгч, тэднийг self-censorship сэтгэхүй­гээ­сээ салж, цаашдын үр дагавар гэх мэт улс төрч­дийн санаа зовдог сэд­вийг толгойноосоо авч хаяад, зүгээр л хэвлэсэн хуулийг өмнөө тавьж бай­гаад шийдвэрээ гаргадаг шүүгчид шиг ажиллахыг намын зүгээс шаардаж байгаа юм.

-Та саяхан БНАСАУ-ыг зориод ирсэн. Ямар ажил амжуулав?


-БНАСАУ дахь аял­лын хувьд би намын дар­гаас хувийн чөлөө авч, гэр бүлийнхээ эрхэлдэг ком­па­нийн нэрээр ажил олгогч­дын холбооны шу­га­маар бизнес аялалд оролцоод ирсэн. Хойд Солонгос эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэх зорилт тавиад, тэр зорил­гынхоо үүднээс Мон­голын бизнес эрхлэгч­дийг хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын чиг­лэлээр хамтарч ажилла­хаар урьсан юм байна лээ.

-Таныг Хойд Со­лон­госын их удирдагч Ким Жон Илийн тухай ном худалдаж аваад тус улсад хоригдох дөхсөн тухай хэвлэлүүд мэдээл­сэн. Чухам юу болсон юм бэ?

-Кесаны аж үйлдвэ­рийн цогцолборыг үзэ­хээр гарсан аяллын замд бид зогсож үдийн хоол идсэн юм. Тэгээд дэл­гүүрт нь тавигдсан бэлэг дурсгалын зүйлсээс би сонирхлын дагуу кино DVD, ном хоёр худалдаж авсан юм. Өөр нэг биз­несмэн өөр нэг ном худалдаж аваад дурсгал болох үүднээс түүн дээ­рээ аялалд оролцсон бүх хүмүүсээр тойруулан гарын үсэг зуруулж бай­сан. Тэгээд автобус хөд­лөхийн алдад манай авто­бусанд орчуулагч бүсгүй орж ирээд биднээс "Та нар дунд ном худал­даж авсан хүн байна уу" гэж асуусан. Би гараа өргөж номоо үзүүлэхэд бүсгүй номыг аван буу­гаад хэсэг хугацааны да­раа эргэж ирэхдээ, "...ууч­лаа­рай, энэ манай их удир­дагчийн ном уч­раас бид дээр нь элдэв юм зурж уу гэдгийг шал­гасан юмаа" гэсэн. Бод­вол "Генералын номыг нэг хүн авсан, түүнийг тойруулж хүмүүс юм са­раачаад байх шиг бай­сан, шалга" гэсэн команд ирсэн байх. Тэгээд "ном худалдаж авсан хүн бай­на уу" гэхэд нь би номоо өгч шалгуулсан нь тэр л дээ.   

-Танай намын өрсөл­дөгч улс төрийн том хү­чин болох МАН-ын Их хурал нэлээд сүр дуу­лиантай болж өндөр­лөлөө. МАН-д болсон өөрчлөлтийг юу гэж харж байна. Нөгөө л хуу­чин М.Энхболд, Ж.Мөнх­бат нар удирд­лагад сонгогдлоо гэх хүмүүс байна. Намын удирд­лага солигд­со­ноор тус нам шинэч­лэгдэж чадах болов уу?

-Энэ асуултад би хариулт өгөх субьект биш. Би АН-ын ЕНБД-ын хувьд МАН-ын их хуралд баяр хүргэж амжилт хүссэн мэндчилгээг албан ёсоор хүргүүлсэн. Хурлын үеэр гадаадад ажлаар явж байсан учраас шинээр сонгогдсон МАН-ын дарга М.Энхболдод хувийн зү­гээс баяр хүргэж амжаа­гүй байна. Харин ЕНБД-аар сонгогдсон Ж.Мөнх­батад твиттерээр баяр хүргэсэн.

-Ер нь сонгуулийн хугацаа дөхөөд ирэ­хээр эрх баригч намын хувьд том нүүдэл бол­дог. Гол өрсөлдөгч нам­тайгаа эвсэх хандлага байдаг. Танай намд МАН-ыг хамтарч засаг барих "урилга" байх болов уу?

-Үгүй л болов уу. Урьд нь эвсэж үзсэн бүхий л оролдлогууд манай намд тийм ч таатайгаар тусаж байгаагүй. Үр дүн нь ихэвчлэн сөрөг байсан. Гэхдээ нэг юм туйлын үнэн. 2012 оны сонгуульд манай нам бүрэн төгс ялаагүй. Энэхүү "дутуу" ялалтын үр дүнг ямар нэгэн байдлаар амсах, магадгүй төлөөс хийх шаардлага ч тулгарч болохыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: Dnn.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • 202.72.247.249 (202.70.47.154)
    ...хүрэлбаатар,чойжилсүрэн нарын түр үнэмлэхииг хүчингүй болгох...Ардчилсан намын... нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...УДШ-ийн тогтоолоос 2013№61
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • (202.72.247.249 (202.70.47.154)
    ...хүрэлбаатар,чойжилсүрэн нарын түр үнэмлэхииг хүчингүй болгох...Ардчилсан намын... нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...УДШ-ийн тогтоолоос 2013№61
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • (202.72.247.249 (202.70.47.154)
    ...хүрэлбаатар,чойжилсүрэн нарын түр үнэмлэхииг хүчингүй болгох...Ардчилсан намын... нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...УДШ-ийн тогтоолоос 2013№61
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.89.174)
    Эргүү авгай минь Увс,Өвөрхангай 2-оос хэнийг гаргах нь зөв бэ гээд санал авчихаач
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • tsen tsen (112.72.13.175)
    erguu abgai.ichij amidraasai ene abgai.
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • sdfsdf (182.160.1.221)
    automashin
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    balai avgai. dandaa hutgaj yavdag h.o.r.t h.o.r.o.l.m.a.a daa
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    Ingej ih uls turjih hereg baian uu daa
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • 99 (103.11.192.34)
    энэ эмэгтэй их хуурамч, цаанаа далдуур хор найруулах авъяастай хүн л дээ хөөрхий амьтан
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    Оюундариа чи шүү
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.125.121)
    Egchee dolloriin hansh eseheer huns baraanii une dagaad esdeg ter ni ard olond medregdej amidral ulam hundrdegiig mddeggui yumuu
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 27 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 40 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 22 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 22 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 22 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК