Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын компаниуд ам.долларын зээлийг эсэргүүцэж эхэллээ

2013-11-25
0
ЖИРГЭХ
Монголын компаниуд   ам.долларын зээлээс татгалзаж  эхэлсэн талаар яригдах боллоо. Доллар бол тэсрэх бөмбөгтэй адил аюултай алдагдалтай тоглоом гэх хүмүүс ч гарч ирсээр байна.  Ер нь ард түмний амь амжиргаанд нөлөөлдөг үндэсний томоохон компаниуд урт хугацааны зээл авсан байдаг. Зээлийн хүү нь бага юм шиг боловч ханшийн өөрчлөлтөөс болоод их хэмжээний ам.долларын алдагдалд оруулдаг.
 index   Монголын компаниуд   ам.долларын зээлээс татгалзаж  эхэлсэн талаар яригдах боллоо. Доллар бол тэсрэх бөмбөгтэй адил аюултай, алдагдалтай тоглоом гэх хүмүүс ч гарч ирсээр байна.  Ер нь ард түмний амь амжиргаанд нөлөөлдөг үндэсний томоохон компаниуд урт хугацааны зээл авсан байдаг. Зээлийн хүү нь бага юм шиг боловч ханшийн өөрчлөлтөөс болоод их хэмжээний ам.долларын алдагдалд оруулдаг. Энэ нь эргээд манай иргэдийн амжиргаанд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийн хиймэл өсөлтөөс болоод ард түмний нуруун дээр их хэмжээний дарамт ирж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Энэ байдлыг харгалзан үзсэн зарим компаниуд ч ам.долларын зээлээс татгалзаж эхэлсэн байгаа. Тухайлбал, “Говь” компанийн дотоод аудитын хэлтсийн дарга Д.Энхтуяа хэлэхдээ “Үндэсний компаниуд урт хугацааны зээлтэй байдаг. Манай үндэсний үйлдвэрлэгч компаниудын хувьд гадаад руу гаргах их хэмжээний экспорт нь бодлогын алдаанаас болоод цохигдож унадаг. Уул уурхайн компаниуд ам.долларын ашиг олдог ч олонх нь гадаадын хөрөнгө оруулалттай. Тэгэхээр ашиг нь хилийн цаана л үлдэнэ” гэв.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Ганбаяр хэлэхдээ “Гадаадын улсуудад банкинд нь өөр улсын мөнгөн дэвсгэртээр хадгаламж байдаггүй. Гэтэл манайд энэ нь асуудал болоод байгаа юм.  Ам.долларын ханш өсөнгүүт нөгөө хүн чинь төгрөгөөсөө аваад ам.долларынхоо данс рүү шилжүүлчихдэг. Ам.долларын ханш сулраад ирэнгүүт валютаа аваад төгрөгийн дансандаа хийнэ.  Иймэрхүү байдлаар ханшийн эрсдэлд орохыг хүсдэггүй. Тиймээс арилжааны банкуудад ам.долларын хадгаламжийг байхгүй болгох ёстой” гэж хэлжээ.

Дээрх эрхмийн хэлж байгаагаар ямар ч улс үндэсний мөнгөн тэмдэгтээрээ гүйлгээ хийх хуультай. Гэтэл манайд хувь хүн болоод компаниудын харилцах данс нь ам.долларынх байна. Энэ байдал л гадаад вальютаар ямар нэг арилжаа хийж ам.долларын эрэлтийг өсгөдөг гэдгийг илэрхийлжээ.

Түүнчлэн “Эм Ди Эс энд Ассошейтс” хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав “Бараа бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулж байгаа тохиолдолд заавал төгрөгөөр арилжаа хийх хэрэгтэй. Энэ нь төгрөгийн ханш, үндэсний мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөх гэсэн агуулгатай юм. Бүх хүн ам.доллараар гүйлгээ хийх юм бол монгол төгрөгийн хэрэг юу байгаа юм бэ. Үндэсний мөнгөн тэмдэгт бол тусгаар улс гэдгийг илэрхийлэх нэг хүчин зүйл шүү дээ. Гэтэл ам.доллараар гүйлгээ хийгээд байна гэдэг чинь алсдаа Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлж болзошгүй. Үүнийг энэ зах зээлд оролцогчид бодож үзэх хэрэгтэй байх” гэсэн юм.

Энэ мэтээр үндэсний мөнгөн тэмдэгт устаж болзошгүй байдалд хүрснийг компаниуд маань илэрхийлээд эхэллээ. Үүнээс цааш ч ам.долларыг эсэргүүцэж буй компаниудын нэрс цуврах юм.

Сонирхуулахад, хадгаламж эзэмшигчдийн гурван хувь нь ам.долларын данстай гэсэн судалгаа хийгдсэн байдаг аж. Гэтэл тэдний мөнгө зах зээлийн 90 хувийг эзэлдэг. Энэ нь банк, санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлдөг.

Мөн Ам.долларын ханш 1350-1400 төгрөг байхад зээл авсан зарим компаниуд их хэмжээний алдагдалд орж байгаа. Тухайлбал, барилгын компаниуд орон сууцны ханшаа ам.доллараар тогтоодог. Гэтэл А зэрэглэлийн бүсэд баригдаж байгаа орон сууцны үнэ ихэнх нь ам.доллараар үнэлэгддэг. Тиймээс ийм төрлийн орон сууцны зээл авсан хүмүүс ам.долларын ханшийн өсөлтөөс болоод алдагдалд орж байгаа.

Гэхдээ Ам.долларын ханшийн өсөлт зөвхөн орон сууцны зээлд ч биш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөд нөлөөлж байна. Тиймээс Монголдоо гүйлгээ болон зээлийг төгрөгөөр хийх нь зөв гэж ихэнх хүмүүс үзэх боллоо.

24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.21.106.168)
    маш сайн нийтлэл
    2013 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.106)
    нэг ам.доллардсан хүмүүс
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    zuv zuitei bodlogo
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    AN iin aldataai bodlogo
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.106)
    ene meteer mongoliin mongon temdeg ugui bolno gdgiin medeh humuus ni medej bgaa l bhdaa ug ni
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
    1 цаг 5 мин
  • Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
    1 цаг 37 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 48 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    16 цаг 0 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    16 цаг 17 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    22 цаг 49 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    22 цаг 53 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК