Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар аж, ахуй нэгжүүдийг дарамтлах аянаа амжилттай дуусгалаа

2014-1-07
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг улсын төсөв алдагдалгүй гарсан талаар мэдээлсэн. Ингэхдээ татвар, гаалийн орлогоор төсвийн алдагдлыг бууруулснаа бахархалтайгаар зарласан юм.
    fe9487c8e6b7b711bigӨнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг улсын төсөв алдагдалгүй гарсан талаар мэдээлсэн. Ингэхдээ татвар, гаалийн орлогоор төсвийн алдагдлыг бууруулснаа бахархалтайгаар зарласан юм. Харин, хэрхэн яаж төсвийн алдагдлыг бууруулсныг нөгөө хэдэн хувийн хэвшлийнхэн, бизнесмэнүүд нь хэлээд өгч байна. Яг үнэндээ Шинэчлэлийн Засгийн газраас хувийн хэвшлийнхэнд үзүүлэх татварын дарамтыг эрс ихэсгэж, бизнес эрхлэгчдийн данс хуулгыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан авч, зөрчил нэрээр их хэмжээний торгууль тавьж байж сая нэг төсвийг алдагдалгүй гаргажээ. Энэ нь хэд, хэдэн зүйлээс батлагдаж байна. Ингээд Ерөнхий сайдын онцлоод буй алдагдал бууруулах ажиллагаа хэрхэн явагдсаныг цөөн хэдэн жишээгээр дурдъя.

1.  
 Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахын тулд бизнес эрхлэгдчийг луйвардан дээрэмдсэн. “Манай гааль, татварынхан татвараа ахиу авч төсвийн алдагдлыг гурван хувьд багтаалаа” гэж зарлаад байгаа нь үүнийг гэрчилнэ. Компаниудын орлого эрс багассан энэ үед хууль цааз, цагдаа цэргээрээ айлгаж байж, ахиу хэдэн төгрөг авахгүй л бол өөрөө мөнгөтэй болох арга байхгүй. Өнөөдөр арай гайгүй ажиллаж, өчнөөн хүнийг цалинжуулж амьдралыг нь авч яваа компаниудад татварынхан шалгалт нэртэй шантаажлах үйл ажиллагаа явуулж тэрбумын хэмжээтэй торгууль тавьчихаад байна.

2.  
 Урьд өмнө нь үзээгүй "Монгол фашизм"-ыг энэ жил үзэж байна хэмээн 23 жил хувиараа бизнес эрхэлсэн Б.Бадамханд гэх эмэгтэй ярив. Тэрбээр “Хатан сүлжээ" компанийн захирал бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд"-ийн холбооны тэргүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэдэг. Түүний ингэж ярих болсон шалтгаан нь нөгөө л төрөөс ирж буй янз бүрийн дарамттай холбоотой аж. Тэрбээр энэ талаар “Би татварын дарамтыг олон жил үзсэн. Гэхдээ энэ жил арай дэндүү байна. Сүүлийн үед ажил руу дайрч орж ирээд зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн хураадаг болсон. Үндэслэлээ тайлбарлахдаа иргэний гомдлоор л гэдэг. Өмнө нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монголд үйл ажиллагаагаа явуулж байхад төсөв бүрдчихдэг байсан. Гэтэл сая гаргасан хуулиас болоод гадныхан хөрөнгөө татчихсан. Тэгээд нөгөө төсвийнхөө зардлыг олж чадахаа байсан. Тиймээс бизнесмэнүүд буюу бид нарыг дарамталж төсвөө бүрдүүлж байна. "Хувийн бизнесмэнүүдээс ямар нэгэн “но” ол. Тэгээд хэдэн ч саяар хамаагүй торго" гэсэн зарчмаар л ажиллаж байна шүү дээ. Энэ жилийн хувьд үнэхээр “Монгол фашизм”-ийг үзэж байна. Бид үнэхээр айдастай ажилдаа ирж байгаа. Хүний халдашгүй эрхэнд халддаг. Саяхан манай салбарт шалгалт явуулсан. Тэгэхдээ намайг 10 саяар торгосон. Би алдаа хийгээгүй учраас зохих ёсны байгууллагуудаар нь явж байгаад торгуулаагүй. Тэгсэн байцаагч “Угаасаа бүх газрыг шалгаж байгаа юм. Гэхдээ та шалгуулсан учраас 3 сая төгрөг өгчих” гэсэн. Би алдаа гаргаагүй юм чинь юу гэж торгууль төлөх юм” хэмээн учирлаж байна. Б.Бадамханд гуай бол наад захын жишээ. Маш олон бизнесмэнүүд түүнтэй адил дарамтлуулж байгаа.

3.    Бизнес эрхлэгчдийн дансны хуулгыг зөвшөөрөлгүйгээр авав. Хөвсгөл, Завхан аймгийн наймаачдын дансаар орж, гарсан бүх гүйлгээний баримтыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлаж, дансаар нь дамжсан нийт мөнгөн дүнд нь тохирсон татвар нэхэж эхэлсэн.  Урьд өмнө нь "Татвар бүрдүүлэх аян" гэж өрнөж байгаагүй. Учир нь аж ахуй нэгж, иргэд ухамсараараа төлөх ёстой татвараа төлөөд явдаг байсан. Харин одоо Засгийн газар төсөв бүрдүүлэх нэрийдлээр янз бүрийн илүү татвар нэхдэг болж. "Та 80 сая төгрөгийн гүйлгээг банкаар хийсэн байна. Энэ бол таныг 80 сая төгрөгийн гүйлгээ хийснийг батлах баримт. Тиймээс та энэ мөнгөндөө таарсан татварыг өгөх ёстой" гэсэн зарчмаар татварыг бүрдүүлжээ. Нөгөө 80 сая төгрөгийн гүйлгээ хийсэн хүмүүс бүгдээрээ жижиг, дунд бизнес эрхлэгчид байх нь хамгийн сонин. Харин наймаачид “80 сая төгрөг бүгдээрээ миний орлого биш. Үүний зарим нь миний данс руу хүмүүсийн хийсэн мөнгө. Зарим нь зарлага учраас бид яг энэ мөнгөнд тохирсон татварыг төлж чадахгүй. Дансаар орж, гарсан бүх мөнгөн дүнд татвар ноогдуулах үндэслэлгүй юм” гэж гомдоллож сууна.Энэ асуудлыг сайн мэдэж буй хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Энэ бол бас л төрөөс иргэдэд үзүүлэх нэг төрлийн дарамт, шахалт.

4. 
   Гадны хөрөнгө оруулалт бараг зогссон. Энэ нь хэдэн хүмүүсийг гадаадуудыг хөөж, уул уурхайг хааж, малаа маллаад сайхан амьдарцгаах тухай ярьсантай холбоотой. Ярихаар барахгүй “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” гэсэн хууль гаргаж, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг улам багасгасан. Харин энэ бүхний үр дүн нь шал дордсон Монголын эдийн засаг. Ингэснээр гадаадаас орж валютын хэмжээ эрс багассан гэж эдийн засагчид хэлж байна.  Дээрх хууль гарахын өмнө гэхэд гадаад валют манайд олон тэрбумаараа орж ирж байжээ. Тухайлбал 2011 онд Монголд 4.6 тэрбум ам.доллар орж ирж байсан бол дараа жил нь 4.4 тэрбум төгрөг ам.доллар гадны хөрөнгө оруулалтаар орж ирсэн байна. Харин хууль гарсны дараа жил буюу 2013 онд гадаадын хөрөнгө оруулалт 43 хувиар буурч валют хоёр дахин багасчээ. Тэр дундаа уул уурхайд орж ирэх хөрөнгө оруулалт бүр багассан байна.


Энэ бүхний эцэст бид мөнгөгүй боллоо. Одоо бидэнд мөнгө байхгүй. Гадны хөрөнгө оруулагчид зугатаад явсан учир дотоодоосоо мөнгө олох гэж улайрч байна. Энэ нь эрх барьж буй Засгийн газрын алдаатай бодлоготой холбоотой бөгөөд тэд өөрсдийн буруугаас болж алдсан мөнгөө нөхөхийн тулд хувийн хэвшлийнхэнийг дээрэмдэж эхэлж байна. Бас компаниуд дээр ажиллаж байгаа татварын байцаагчдыг хүртэл их мөнгө олж ирснээр нь ажлыг дүгнэдэг болсон гэнэ. Засаг иргэдийнхээ халаас руу ингэж дураараа гар шургуулсаны гол шалтгаан нь хүндэрсэн эдийн засгаа аврах. Тиймээс манай эрх баригчид  татварын дарамтаар удуурдаж буй эдийн засаг, тасарсан төсвөө нөхөхөөр шийдсэн нь энэ аж. Ямартай ч энэ онд Засгийн газар аж, ахуй нэгжүүдээ бүрдүүлэх аяныг амжилттай дуусгалаа. Харин дараа жил эдийн засаг энэ мэт хүндхэн байвал дахин бизнес эрхлэгчдийг шантаажлах гэнэ.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • irgen (202.70.43.98)
    Ene emegtei unen l yum yarij dee. 2016 ond mongolini huviin hevshliiinhen yamartai ch AN-d sanalaa ogohgui bolson. Ingej daramtluulj ingej alag tsoog uzegdej baigaagaa hun bur l am uraldan yarij suuna
    2014 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    AN arai dendvv bainaa
    2014 оны 01 сарын 07 | Хариулах
  • bi (27.123.215.218)
    Bi ug ni ardchilaliig tuushtai demjigch nam bus jiriin irgen ene zasgiin yavuulj bui bodlogo yneheer taalagdahaa boliloo odoo tusuv byrdyylj baina geed kompaniud ruu dovtolohoos gadna irgediinhee halaas ruu garaa lav dyrj b.a jishee ni ongotsoor gadaadaas irj irgediin tsynh saviig neg byrchlen uudalj shine huvtsas baraand ni tatvar noogduulj daramtalj b.a jild gants udaa eeljiin amraltaaraa gadaadad baidag tursun egch deeree ochood irehdee hyamdhaniig ni bodood jaahan huvtsas, bas yavahad ah dyy nar sain yavaarai geed tavan tugrug ugsun hynd gar tsailgah jaal yum avsan tatvar tuluud shal durgyi hyrlee ene arai dendej baina ter naimaachidaasaa tatvaraa gyitsed avna biz ene baidlaaraa AN 2016 ond uursdiiguu bulshlah nyhee sain uhaj b.a daa esvel AN-n esreg Altanhuyag albaar iim ajil hiigeed baidag yum uu
    2014 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
    12 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 23 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 35 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    14 цаг 52 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    21 цаг 24 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    21 цаг 28 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК