Өнөөдрийн хөрөнгийн биржийн арилжаагаар “Сүү”
ХК-ийн үнэт цаас хамгийн өндөр хувийн өсөлттэй байлаа. Өмнөх өдрийн ханшаас
даруй 12,960 төгрөгөөр буюу 14.56 хувиар өсжээ. Ингэснээр тус компанийн хувьцаа
нэг бүр нь 102 мянган төгрөг болж байна.
Хамгийн их өсөлттэй хувьцааны жагсаалтад тус үнэт цаасны дараачаар “Говь” 5.27 хувь, Гермес центр 4.62 хувь, “Э-Транс ложисктикс” 4.17 хувь, “АПУ” 0.55 хувийн өсөлттэйгөөр эрэмбэлэгдэж байна.




















































