Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөнгөний чимээ-1

2014-3-10
0
ЖИРГЭХ

-Аажуу  наашлах хөрөнгө оруулалт-


Мөнгө, хүмүүст хүсэл зорилгодоо хүрэхэд тусалж,
гачигдаж дутагдах юмгүй тайван амьдрах боломжийг
хангаж өгдөг аз жаргалын түлхүүр мөн нь мөн.

Н.Багабанди
Монгол улсын хоёрдахь Ерөнхийлөгч

Даяар эдийн засагт нааштай өөрчлөлтүүд ажиглагдахын хэрээр Монголын эдийн засагт тусгал нь ирж байна. Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр зогсолтгүй ажиллаж байгаагийн хүчинд эхний эерэг дохиоллууд дуугарч байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өсч эхэлсэн сайхан мэдээ дуулдлаа. 2014 оны 1-р сарын байдлаар 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн нь сүүлийн 7 сарын хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 2013 оны дунджаас давжээ. Энэ өсөлтийн гол шалтгаан нь юундбайгааг шууд тодорхойлох нь амаргүй ч мэдээж шинэчилсэн Хөрөнгө оруулалтын хууль нөлөөлсөн байх. Эхний сарын өсөлтөөр баримжаалахад 2, 3 дугаар саруудад чшууд хөрөнгө оруулалтын статистик өсөлттэй гарах найдвар өндөр байна. Яагаад гэвэл уул уурхайн хаврын ажил эхлэхийн өмнө хөрөнгө оруулалт, шаардагдах бэлтгэл ажлууд хийгдэх нь зүй.

Хөрөнгө оруулалтын УИХ шинэ хуулиар хөрөнгө оруулагчийг дотоод гадаад гэж ялгаварлахыг болиулсан. Мөн татварын орчинг тогтворжуулсанзэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээж байсан зүйлс юм.Хөрөнгө оруулагчид татвар их, бага байх гэхээсээ илүү хууль журам ньил тод, тодорхой, ойлгомжтой, тогтвортой баталгаатай байхыг гол шалгуураа болгодог. Нөгөө талаар монголын эдийн засаг хурдцаа алдахгүй жил бүр 10-аас дээш хувиар өсч байгаа нь томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй байх аргагүй.Хэвийн эдийн засаг жилд 4-8 хувийн өсөлттэй байдаг. Монгол улс сүүлийн 3 жил “өсөлттэй эдийн засаг” гэдэг ангилалд багтсаар байгаа бөгөөд энэ жил олон улсын шинжээчдийн үнэлгээгээр өсөлтөөрөө хоёрт бичигдэх магадлалтай гэгдэж байгаа билээ. Өсөлтөөс л ашиг гардаг хойно бага зэрэг эрсдлийг даваад хөрөнгө оруулахыг л бодно шүү дээ. Харин эрсдлийн хэмжээ их байвал ашиг сонин биш болно.

Эдийн засгийн нөхцөл байдлыг олон нийтэд ойлгуулах явцад хоёр эсрэг тэсрэг хандлага байна. Эрх баригчид, бодлого боловсруулагчид аль болох эерэг талаас нь тайлбарлана. Харин сөрөг хүчин боломжоороо харлуулах, айдас хүйдэс бий болгох, үүндээ тулгуурлан олон нийтэд бухимдал үүсгэн, улмаар тэднийг турхирч, Засгийн газрыг унагаах гэж оролдож байгаа ийм л дүр зураг харагдаж байна. Энэ нь монголын  улс төрд уламжлал болсон хаврын синдромтой хоршоодэдийн засгийг бужигнуулах, хямраах эрсдэл ч бий. Асуудалд хэн нэгний улс төрийн хожоо, санаархлын өнцгөөс бус эрүүл саруул сэтгэхүйгээр, аж ахуйч хандлагаар(прагматик) хандаж гэмээ нь монгол улс, монголын ард түмэн хожиж гарахаар нөхцөл тулгараад байгааг хэрхэвч мартаж болохгүй. Тийм болохоор иргэд, олон нийтэдийн засаг өсч байгаа эсэх асуултын хамгийн зөв хариултыг улс төрчдийн амнаас бус бодит байдал, тоон статистикаас л авах хэрэгтэй. Статистик бол үнэнд улс төрийн санаархлаас илүү ойр мэдээлэл юм.

Яахав, Шинэчлэлийн Засгийн газар Хөрөнгө оруулалтыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газар гэж тусгай агентлаг байгуулж, ажиллуулах боллоо. Үүнээс хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, үе үе ойлгомжгүй шийдвэрүүд гаргадагаа болих, тогтвортой байх, тохиролцоондоо үнэнч байх л болж байна. Хүмүүст таалагдах гэж элдэв популист уриа хангинуулдаг, эх орончирхон сүржигнэх замаар улсаа хорлодог хүмүүсийн араншингаас хамааралгүй тууштай, бодлоготой  л ажиллах ёстой.

Өнгөрсөн 2013 онд манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт ёроолдоо хүртэл буурсан нь хууль, эрх зүйн орчин муу, татварын хувь хэмжээ ч тодорхой бус, хөрөнгө оруулалтын хугацаанаас үл хамааран хүү шимтгэл нь өөрчлөгддөгөөс болсон гэдгийг бүгд мэдэх болсон нь сайшаалтай. Гэхдээ дэлхий даяарт хөрөнгө оруулалтын урсгал буурахад хүчтэй нөлөөлсөн хүчин зүйл нь даяар эдийн засгийн нөхцөл байдал байлаа. Азийн хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт 21.3 хувиар огцом буурсан үзэгдэл бол монголын эдийн засгийн хувьд давагдашгүй хүчин зүйл(force major) байсан шүү дээ. Сүүлийн саруудад олон улсын судалгааны байгууллагууд даяар эдийн засагтбага ч гэсэн сэргэлт ирж байгааг цохон тэмдэглэж байна. Энэ өсөлт хадгалагдаж чадвал Азийн хөгжиж буй орнууд руу чиглэх хөрөнгө оруулалтын урсгал 2014 онд 4-7 хувиар өсөх таамаглалыг ч гаргаад байна.

Монгол улсын уул уурхайн гол худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт 2013 онд саарсан ч гэсэн 2014, 2015 онуудад 7 хувиас буурахгүй нь тодорхой байгаа. 7 хувь гэдэг бол хэвийн гэж тооцогдох өсөлт ч монголд их боломж юм. Хятадынх шиг агуу том эдийн засаг хэвийн өсөлттэй байлаа ч монгол улсын хувьд асар их өсөлтийн урьдач нөхцөл байсаар байх болно. Тийм ч учраас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирэх 2 жилд Дэлхийн банк- 10.3 хувь, ОУВС -11.7 хувьд хүрнэ гэж тооцооллоо. Бүгд л 10-аас дээш хувийн өсөлтийг таамаглаж байгааг уншигчид анзаарсан байх. Ийм бодит боломж,чадавхи Монгол Улсад хэдийнээ бүрэлдсэн. Хөдөө аж ахуйн салбар гэхэд л жил бүр бодитоор 20 гаруй хувиар өсч байна. Оюу толгойн ил уурхайгаас зэсийн баяжмал экспортлох ажиллагаа зогсоогүй.Дэлхийн зах зээл дээрзэсийн үнэ тогтвортой байна.
a6d1cd435a3f62dbbig
Түүнчлэн барилгын салбарт ихээхэнболомж бүрдсэн нь харагдаж байна. Шинэчлэлийн засгийн газраас барилгын салбарын өсөлтийг хадгалахад чиглэгдсэн оновчтой бодлогууд хэрэгжүүлсээр байгаа юм. Тэгэхээр монголын эдийн засгийн өсөлт хамгийн багадаа 10 хувь байх нь бодит тооцоолол. 10-15 хувийн эдийн засгийн өсөлт бол хөрөнгө оруулагчдын анхаарлыгтатах хүчин зүйл шүү. Одоо бид гэнэтийн “эх оронч” гаж санаачлагуудад л автахгүй байх нь чухал. Өнгөрсөн жилүүдийнх шиг урт нэрт мэрт ч гэх шиг, 68 хувийн татвар ч гэх шиг хуулиудаар хөрөнгө оруулалтыг үргээж болохгүй.Бүрэн сүйрч, дампуурсан эдийн засагтай Хятад улсыг Дэн Сяопин хөрөнгө оруулалтын онц таатай нөхцлөөр нь дэлхийд тэргүүлэх эдийн засагтай улс болгосныг мартаж болохгүй. “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүхэн сануулж бай” гэсэн дээдсийн сургаал шиг хятад яаж хүчирхэгжснийг өдөр бүхэн санаж ажиллах нь монгол хүн бүрийн үүрэг болоод байгаа юм шүү.

Шинэчлэгдсэн Хөрөнгө оруулалтын хуулиар Монгол улс рууорсон бүх хөрөнгө оруулалтууд баталгаатай болсон. Энэ нь түүгээр дайжсан хөрөнгө оруулалт үүгээр ирэхийн эхлэлийг тавьж чадлаа. Бид ягөсөлтийн эхлэл цэг дээрээ ирчихээд байна. Бүү үргээ, бүү саад бол. Боломжийг нь олгосон цагт мөнгө бүхнийг хийх, бүтээн босгох чадалтай. Мөнгөний чимээ улам тод сонсогдож, шаагин асгарах болтугай! Энэ чимээг үл тасалдуулбаас монголын хөрөнгө оруулалтын орчин“өндөр үр өгөөж авчрах ч өндөр эрсдэлтэй орчин” гэгдэж байснаасаа “өндөр өгөөж авчрах, эрсдэл багатай орчин” болон хувирахдөхөж байна. Сөрөг хүчин, популистууд л хорлочихгүй бол мөнгө наашиллаа.

Монгол хүн бүр ажилтай, орлоготой амгалан амьдралд хүрэхийн тулд бидэнд элдэв үзэл суртал бус мөнгө, бүтээлч мөнгө л хэрэгтэй байна. Мөнгөний чимээ тодорч, монгол хүн бүр жаргалтай амьдрах цаг айсуй. Чихээ дэлдийлгэ, сэтгэлээн тэвч !
                                                                                                        
                                                                                                          Н.ЭНХБАТ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 33 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 45 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    10 цаг 2 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    16 цаг 34 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    16 цаг 38 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК