Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Галын дүгнэлт-3

2014-3-11
0
ЖИРГЭХ


Эдийн засагт гал тахих ёслолыг хэн эхлүүлэв

Галын тахилга хэмээх эртний ёслолыг АН-ынхан сэргээж эхэлснээс хойш хэдэн жилийн нүүр үзэв. 2012 онд Фортуна Н.Батбаяр "Тулганы гал бадраах ёслол"-ыг зохион байгуулж ихээхэн дуулиан дэгдээсэн юм. Тэрээр энэхүү ёслолдоо эмэгтэй хүнийг оролцуулаагүйгээс болж ямар сайндаа "Иргэдийн Альяанс" төвийн тэргүүн Ж.Занаа тэргүүтэй эмэгтэйчүүд Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандахав дээ. Дараа нь монгол эмэгтэйчүүдийг ойртуулдаггүй төрийн ёслолын гэртээ Тайландын эмэгтэй Ерөнхий сайдаар гал түлүүлж том тэнэгтсэн Фортуна Н.Батбаяр аймаг, сум хэсч "Тулганы гал бадраах ёслол"-оо дуучин бөхчүүдтэй нийлэн үйлдэх болсон юм. Удалгүй галын тахилга үйлддэг улстөрч Эдийн засгийн хөгжлийн сайд болсноор энэ салбарт жинхэнээсээ галын аюул нүүрлэв. Гаднаас асар их хэмжээний өр зээлийг өвөг дээдсийнхээ нэрээр авч хяналтгүй цацав. Тэглээ гээд ард түмний амьдрал сайжирсангүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүрээр өсч эхлэв. Эдийн засаг бүхий л үзүүлэлтээрээ уруудан доройтов. Энэ үйл явцыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Эдийн засагт гал гарлаа" хэмээн тодорхойлсон юм.

Хэн түймэр тавив. Хэн унтраах гэж байна вэ?

Эдийн засагт гарсан галыг хэн эхлүүлэв? Хэн унтраах гэж байна вэ гэдэг асуултад хариулт хайх хэсэг бий болов. Хэн түймэр тавив? Гал ярьж явдгаар нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хүмүүс хардаж эхлэв. Уг суурь углуургаар нь судалж үзвэл Н.Батбаяр эдийн засгийн галыг өрдөгч болохоос биш асаагч нь биш бололтой.Эдийн засагт гэнэт ассан галын эх суурийг тавигч нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг аж. Ардчиллын 22 жилийн хугацаанд 11 Ерөнхий сайд 2.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Харин Н.Алтанхуяг хоёр жилийн хугацаанд 2.8 тэрбум ам.долларын зээл авлаа. Өөрөөр хэлбэл, 22 жилийн хугацаанд авснаас илүү зээлийг хоёрхон жилд, өмнөх 11 Ерөнхий сайдын авсан зээлийг ганцхан хүн авч байгаа нь аюулын харангыг дэлджээ. Ийм их өр зээл авчихаад байхад ам.долларын ханш 20-25 хувиар өсч, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүй байдалд хүрэв. Өнгөрсөн жилд л гэхэд Монгол Улс өрсөлдөх чадвараараа 14 байраар ухарч, улсын төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасалдав. Банкны системийн чанаргүй зээл 91.8 хувиар өсөв. 300 гаруй аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, томоохон хөрөнгө оруулагчид Монголыг орхин гарав.

Монгол Улсын төсвөөр дүгнэж ярихад Н.Алтанхуяг шиг баян Ерөнхий сайд түүхэнд төрсөнгүй. Түүний Засгийн газрын зарцуулж байгаа хөрөнгө Д.Бямбасүрэнгийн Засгийн газраас 1278 дахин их, П.Жасрайн Засгийн газрынхаас 76 дахин их, М.Энхсайханы Засгийн газрынхаас 36 дахин их, Ц.Элбэгдоржийнхоос 17 дахин их, С.Батболдынхоос 5.4 дахин их. Ийм их мөнгө зарцуулж байж эдийн засгаа унагачихаар гал ямархан хэмжээнд хүрснийг ойлгож болох юм.

Эдийн засагтаа гал асаачихсан эрх баригчдын зарим нэг хэсэг энэхүү үйлдлээ нуух гэж оролдож байхад нөгөө хэсэг нь ил тод хэлж сануулж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жилд гаднаас авсан зээлийн хүүнд монгол хүн бүр 900.000 орчим төгрөгийн өр төлснийг тооцож гаргаснаа зарласан. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөгийн үүсээд байгаа бодит байдлыг "Монголын эдийн засаг халуурч хатгаа аваад, цэх сайхан явж чадахгүй, хөл нь доголдож, өнхөрч, элгээрээ хэвтлээ" гэж тодорхойлсон бол УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг "Төр маш их өр тавьж байж дэндүү тансаглаж байна" хэмээн анхаарууллаа. Энэ бүхэн Н.Алтанхуягийн эдийн засагт асаасан  гал руу ус цацаж эхэлсний дохио юм.

Өмнөх Засгийн газрууд ард түмэнд, одоогийн Засгийн газар фракцуудад мөнгө хуваарилж байна

Өмнөх Засгийн газруудыг нийгмийн халамжийг хавтгайруулан тараадаг одоогийнх бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж байна гэсэн сурталчилгаа хүчтэй явагдаж эхлэв. Судалж дүгнэж үзвэл өмнөх Засгийн газрууд ард түмэнд л хөрөнгө оруулалт хийж байж. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн "Эрдэнийн хувь" төслийг дэмжсэн бодлого хэрэгжсэн. Энэ зорилгоор "Хүний хөгжил сан" байгуулагдаж иргэн бүрт 21.000 төгрөгийг олгосон. Гэтэл одоогийн Засгийн газар гурван их наяд төгрөгийг үнэ тогтворжуулах нэрээр өөрсдийн аж ахуйн нэгжүүдэд тараав. Гэвч үнэ тогтворжсонгүй. Харин ч өссөнийг иргэн бүр гэрчилнэ. Ийм мөнгөөр таван жил Монголын бүх иргэнд сар бүр 21.000 төгрөг тарааж болох байв. Энэ тухай Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоох ёстой.  Манайх шиг өмнө нь ийм хөтөлбөр хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн улсын туршлага зөндөө байдаг. Англи, АНУ, Итали бүгд л ийм хөтөлбөр хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн. Үүнээс болоод л доллар огцом савалгаатай байна" хэмээн сануулаад ч нэмэр болсонгүй.  Шинэчлэлийн Засгийн газар Чингис хааны нэрээр авсан өр зээлээ тодорхой том төсөлд зарцуулсангүй. Уг мөнгөө УИХ-аар батлуулалгүй төсвөөс гадуур дур мэдэн зарцуулав. Ингэхдээ Н.Алтанхуяг, Х.Баттулга, Н.Батбаяр, А.Гансүх гэх мэт сайдууд өөрсдийн салбартаа хуваарилан төсөл хэрэгжүүлэх нэрээр  таалалд нь багтсан аж ахуйн нэгжүүдэд тендергүй ажлууд олгов. Энэ тухай АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Ер нь гаднаас өндөр хүүтэй зээл авч, бонд босгох буруу. Гэхдээ бид нэгэнт авсан. Харин мөнгө олдог мега төсөлд зарцуулах ёстой. Тэгж чадсангүй" гэж халагласан бол МИАТ ХК-ийн  Тамгын газрын дарга, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан саяхан Төрийн ордонд болсон уулзалтын үеэр “Нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга л өнөөдөр хоёр сая ам.доллар хахуульд авч байна” гэж хэлж олон хүнийг алмайруулсан ч эрх баригчид тэгсхийгээд шуугианыг дарсан.

Эндээс нэг дүгнэлт хийхэд өмнөх Засгийн газар байгалийн баялгаас орж ирсэн мөнгийг иргэн бүртээ ижил тэгш хуваарилах гэж хичээж байсан бол шинэчлэлийн Засгийн газар бүлэг, фракц, намын гишүүдийнхээ амыг хааж, бялуу хүртээх зорилгоор шууд хуваарилж эхэлсэн нь эдийн засагт гал өрдөх нэг том шалтгаан болов.

Эдийн засагт ассан гал түймэр болох уу?

Эдийн засагт өрдсөн галын шалтгаан олон байгаа. Тендергүйгээр томоохон ажлуудыг гүйцэтгүүлдэг, төсвөөс гадуурх ямар ч хяналтгүй олон төсвүүд, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр", хөгжлийн ямар ч нэгдсэн бодлого байхгүй гэх мэт АН-ын хуулийг гууль болгож байгаа харанхуй шийдвэрүүд галыг түймэр болгох эхлэлийг тавьсныг ил далд бүгд л ярьж бичиж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагт ассан галын шалтгаан чухамдаа одоогийн эрх баригчдад байна. Тэд өрдсөн галынхаа шалтгааныг тогтоож унтраахын оронд гарсан галыг нууж түймрийн хэмжээнд хүргэлээ. Булавч бултайна, даравч далдайна гэгчээр Н.Алтанхуяг тэргүүтнүүд түймрээ цурманд оруулж дийлэхгүй болонгуут буруутан хайх үлгэрийн эрэлд гарчээ. Эдийн засагт ассан галыг унтраах гэж сануулж сэрэмжлүүлсэн хүмүүсийг гүтгэн доромжлох ажиллагааг ч өндөр үнээр эрчимжүүлж эхэлснийг "төлбөртэй" гэсэн хэвлэлийн  нийтлэлүүд нотлоод өгөв. Эдийн засагт ассан галын дүгнэлт үргэлжилж байна. Дараагийн удаад гал гарах болсон шалтгаан, галыг унтраахаас татгалзаж байгаа эрхмүүд, гал гарсныг зарлачихаад зугтсан улстөрчид, гал түймрээс ашиг олж байгаа фракцуудын бизнес эрхлэгчдийн талаарх тодорхой дүгнэлтийг хүргэх болно. Хүлээ! Цуврал үргэлжилнэ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.26.194.7)
    Үүнээс гадна гадаад нөхцөл байдал хүнд байна ш дээ Ядаж байхад олон оронд эдийн засгийн хямрал ба улс төрийн хямрал нүүрлээд байна Монголд эдийн засаг мэдээж хямарна Дэлхийгээс хамаарахгүй улс орон гэж байхгүй Одоо араас нь улс төрийн хямрал нэрвээд ирвэл бид гарах гарцгүй олон жил болно Эдийн засаг доогуур байсан ч ядаж л улс төрийн хямралд орохгүй шиг өнгөрмөөр байна Мэдээж улс төрийн хямралыг хүсэх бүлэг хүмүүс зөндөө байгаа Гаднаас нөлөөлөх хүчин ч байхыг үгүйсгэхгүй Монголчуудын ухаан л мэдэж дээ
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 35 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 47 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    10 цаг 4 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    16 цаг 36 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    16 цаг 40 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК