Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Галын дүгнэлт - 4

2014-3-13
0
ЖИРГЭХ
2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын дарга асан С.Баяр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө заагдаагүй амлалтыг зарлаж, иргэн бүрт 1,5 сая төгрөг бэлнээр өгч, ард түмэндээ хичнээн хайртайгаа харуулахаар шийджээ.
Халамжийн эзэнт улсыг популизмаар бүтээв

Хавтгайрсан халамж бол хуйхлах гал юм

2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын дарга асан С.Баяр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө заагдаагүй амлалтыг зарлаж, иргэн бүрт 1,5 сая төгрөг бэлнээр өгч, ард түмэндээ хичнээн хайртайгаа харуулахаар шийджээ. Энэ өдрөөс эхлэн монгол улс халамжийн эзэнт улс болон хувирсан бөгөөд эдийн засагт хавьд мөд дарагдашгүй галыг ноцоож орхисон юм.“Хамгийн сайн халамж бол ажлын байр” гэсэн орчин үеийн хандлагыг МАН огт ойшоолгүй, хэдэн төгрөг тарааж ам таглахыг урьтал болгон явж ирсний шанг монголчууд бид түмэнтээ хүртэж, халаглаж, цөхөрч, харааж, зүхэж суугаа.

Нэгэнт сонгуульд ялсан улс төрийн хүчний амлалт учраас МАН шахсаар 2009 оны 11-р сарын 18-ны хар өдөр УИХ-ыг ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос иргэдэд бэлэн мөнгө тараах зорилго бүхий “Хүний хөгжил сангийн тухай хуулийг” батлахад хүргэв. Уг нь Норвеги, Канад зэрэг уул уурхайн орлогод тулгуурлан амьдардаг улсуудад орлогоо төвлөрүүлдэг сан байдгийг дууриасан ухааны юм. Гэхдээ гол зүйлийг нь зориуд орхигдуулан хуулбарлажээ. Норвеги, канадууд сангийнхаа мөнгийг шууд л идээд, уугаад байдаггүй. Мөнгө олох төслүүд, ашигтай хувьцаанд хөрөнгө оруулалт хийн гарсан цэвэр ашгаас нь иргэддээ тодорхой болзлоор(шинэ бизнес, хүмүүнлэгийн хөтөлбөр г.м) тараадаг ажээ.  

Харин МАН уул уурхайгаас олсон хуримтлалыг өсгөж, үржүүлэх, байнгын орлогын эх үүсвэр бий болгох үйлдвэржилтэд зарцуулах зэрэг өөдрөг зүйлсийг бодохыг ч хүссэнгүй. Шууд л С.Баярын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 1.4.3-т “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрхзүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлж байна хэмээн “хишиг” нэрээр бэлэн мөнгө болгон тараав. Тэр үед тараасан хэдэн арван их наядаар хэмжигдэх мөнгө “хишиг” болж чадсан уу? Өнөөгийн эдийн засгийн доройтол, иргэдийн сэтгэлгээний ядуурал, залхууралыг харвал үгүй л гэж хэлэхээр байна. МАН хавтгайрсан халамж тараахыг чухалчилж байх үест ирээдүйдээ санаа зовдог гишүүд нь бас ч гэж чадах ядахаараа эсэргүүцэх аядаж байжээ. УИХ-ын чуулганы хуралдааны тэмдэглэлийг сөхөж үзье.

Д.Нямсүрэн(МАН):

- Төсвийн төслөөс харахад нийгмийн халамжийн мөнгө улам өсч байна. Энэ онд гэхэд л 200 орчим тэрбум төгрөгийг энэ чиглэлээр зарцуулж байна. Эндээс харахад Монгол Улс халамжийн улс болж хувирах гээд байна. Жишээ нь 55 нас хурээгүй эх хүүхэд нь 18 нас хүрээгүй бол хүүхдийн мөнгө, дээр нь олон хүүхэдтэй, "Алдарт эх"-ийн одонтой бол одонгийн мөнгө авч байна. Ажил хийдэг бол нийгмийн даатгалын мөнгө, бусад тэтгэмж гээд. Ийм маягаар халамжийн мөнгүүд давхардаж, хүссэн болгонд өгөх зарчим үйлчилж эхэлж байгааг анхааръя. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр жинтэй анхаарах шаардлагатай байна. Ажил олголтын чиглэлээр зарцуулах мөнгө нь халамжийн тэтгэмжийнхээс даруй 10 дахин бага байгааг юу гэж ойлгох вэ?

гэхчилэн дуугарч байжээ. Харамсалтай нь популизмд улайрсан МАН-ын удирдлагууд хавтгайруулёсан халамжаасаа таашаал эдлэж байсан тул тэднийг сонссонгүй, чигээрээ зүтгэсээр эдийн засагтаа мөд унтрахгүй галыг асааж орхисон юм. Тэр цагт УИХ-ын гишүүн С.Баярцогт “Монгол улс - "Халамж улс" болох нь” хэмээн халаглаж байсан нь бас тэмдэглэгдэн үлджээ.

Бэлэн мөнгийг цувуулж 50 мянган, 70 мянга, 252 мянга, 128 мянга гэж олгосоор байсан тул ажилгүй иргэд ажил хайхаа больж, бэлэнчлэх сэтгэлгээнд автав. Инфляци 13 хувь давж, тараасан мөнгө цаас болох хувирч байлаа. Баар, цэнгээний газрын ашиг орлого огцом өсч, хятадтай хийх худалдааны тэнцэл улам алдагдал хүлээх болсон нь халамж хэнийг тэтгэснийг харуулах биз.
Snapshot_2014-03-12_190159

Популизм үргэлжилсэн үү?


МАН-ын 2 сая 798 мянган хүнийг хамарсан өргөн хүрээтэй мөнгө тараалт нь сонгодог утгаараа хавтгайрсан халамж болж эдийн засгийг доройтуулсан юм. Сү.Батболд Ерөнхий сайд болоод С.Баярын популизмыг үргэлжлүүлж Хүний хөгжил санд 2010-2012 онуудад 923.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрснийг юу ч үгүй тарааж дуусаад, тэгээд ч ханахгүй Тавантолгойг барьцаалан зээл авч байгаад 1 их наяд 867 тэрбум төгрөгийн зарлага гаргасан байдаг. Ингэснээр алдагдал 943.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ алдагдлыг одоо хэр нь Эрдэнэс Тавантолгой компани төлөх гэж зүдэрч явна.

Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээр 2013 оноос бэлэн мөнгөний тараалтыг бодлогоор зогсоон. Халамж үнэхээр шаардлагатай нийгмийн хэсэг, бүлгийнхэнд л халамжийг өгөх эрүүл жаягт шилжлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир “Монгол улсын хувьд Халамжийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж байж, цаашдын хөгжлийн асуудлыг ярих ёстой. Халамжийн үйлчилгээг хавтгайруулан, хүн бүрийг халамжлах нь улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлсэн. Тиймээс нийгмийн халамж хүртэх ёстой зорилтот бүлгийг зөв тодорхойлж, халамжийг тэдэнд л хүргэх шаардлагатай байгаа юм” гэж хэвлэлээр мэдэгдсэн нь Шинэчлэлийн засгийн газар популизмаас бүрмөсөн татгалзаж байгааг илэрхийлсэн хэрэг байлаа.

2004 онд Ардчилсан холбоо эвслээс анхлан санаачилсан “Хүүхдийн мөнгө” бол халамж биш хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалт өнөө ч үргэлжилж байгаа. 2014 оны төсөвт хүүхдийн мөнгө гэж 240 тэрбум төгрөг суусан. Хүүхдийн мөнгө яг хүүхдэдээ л очдог, тэдэнд дэм болдог. Улс орны ирээдүй эрүүл чийрэг өсч бойжих нь мөнгөөр хэмжишгүй асар их хөрөнгө оруулалт гэдгийг хүн бүхэн мэдэрч байдаг. 
Snapshot_2014-03-12_190159
Засгийн газар болгон мөнгийг зээл, бонд, татвар, шимтгэл, урьдчилгаа гээд янз бүрийн хэлбэрээр бүрдүүлдэг. Сү.Батболдын Засгийн газар Оюутолгой, Тавантолгойг барьцаалан зээл авсан. Шинэчлэлийн засгийн газар Чингис бонд гаргасан.

Асуудал авсан мөнгөө юунд зарцуулахад л байгаа юм. Сү.Батболд тэргүүтэй  МАН зээлийн мөнгийг хавтгайруулсан халамж, популизмдаа зарцуулснаас инфляцийг хөөрөгдөж, бэлэнчлэх сэтгэлгээ, залхуурлыг гааруулсан. Н.Алтанхуягийн Засгийн газар болохоор дэд бүтцийн төслүүд, байгаа хэдэн үйлдвэрээ санхүүжүүлэх, шинэ үйлдвэрүүд байгуулахад бондын мөнгийг зарцуулж байгаа нь өр огт биш. Удахгүй үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт юм.Монголын эдийн засаг, хөгжлийн ирээдүй МАН-ын М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрын үеэс эхлэн өрдсөн халамжийн галын уршгаар саарч, доройтсон гашуун үнэнийг одоо хэлэх цаг болсон. М.Энхболд МАН-ыг цоо шинэ болгон гэх худал амлалтаар удирдлагад нь гарсан хирнээ популизмаас салах ямар ч алхам хийхгүй байна. Тэрээр МАН-ын уламжлалт арга барил болох хэрэглээг дэмжсэн бэлэн мөнгөний нийлүүлэлтийг шаардаж, цалин тэтгэврийг 30 хувиас доошгүй нэмүүлсэн баатар болох гэж ядаж явна. М.Энхболдын өнгөц харахад сайхан ч үнэн чанартай хорлолтой атгаг санааг хэрэгжүүлбээс улсын эдийн засаг өвдөг сөхрөхөөр байна.

Сонгогдох, эрх мэдэлд хадагдахын төлөө хийдэг ийм гутамшигт популизм цаашид хэрхэвч үргэлжлэхгүй ёсгүй. Ирээдүйг боомилох хавтгайрсан халамжаас татгалзахгүй бол сүйрнэ гэдгийг монгол хүн бүр ойлгох болсон нь гайхамшиг. Олон түмэн халамж нэртэй хор монголчуудыг залхуу, унхиагүй, сул дорой, өөртөө итгэлгүй болгож байгааг ухаарч шинэ сонголт хийсэн. Одоо энэ шинэ сонголтын үр дүн болсон Шинэчлэлийн засгийн газар халамжаас үүдсэн түймрийг унтрааж байна.

Ахин халамжийн гал дэгдээхгүйн тулд Монгол улс эдийн засгийн өсөлтөнд тулгуурласан нийгмийн халамжийн бодлоготой, зөвхөн халамж зайлшгүй шаардлагатай байгаа иргэдээ халамжилсан шиг халамжилдаг, нийт иргэдээ бол “ажлын байр” хэмээх асар ирээдүйтэй “халамжаар” хангах чиглэл баримтлах ёстой. Нийгмийн халамжийн тогтолцоогоо ийм өв горимонд нь оруулж чадвал эдийн засгийн тогтвортой өсөлт бий болдог. МАН маягийн популист халамж нь олсон жаахан мөнгөө бараад, нэмж зээл авч байгаад нийтээрээ балрах чиглэлд хөтлөдөгийг өнгөрсөн хэдэн жил харууллаа. Алсын хараагүй халамж, бэлэн мөнгө тараасан нь амьдралд тус болохоос ус болсон. Ард түмэн эцсийн эцэст төрөөс ажлын байр, амьдралын баталгаа хүсдэгээс биш “архины мөнгө” гуйдаггүй. Үүнийг гал тавигчид ухаарч чадвал монголын эдийн засаг ахин галд өртөхгүй байх магадлалтай юм даа.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.41.190)
    2008-2012- он хүртэл ан ман- 5 хүн алж аваад хамтарч засаг барьсан. сангийн сайд чинь хөөрцөг. шадар сайд нь алтанхуяг...халамжийн бодлого буруу байсан юм бол яах гэж засагт ажилласан юм бэ? одоо хороо дүүргээс маш их дарамтыг иргэд аан -д үзүүлж байгаа.
    2014 оны 03 сарын 13 | Хариулах
  • Яах вэ (103.26.194.29)
    Энэ муусайн МАНгаруудыг яах вэ? Дандаа улсаа хорлож байх юм
    2014 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 23 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 35 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    8 цаг 52 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    15 цаг 24 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    15 цаг 28 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК