Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн хямралын талаар судлаачид юу хэлэв

2014-3-24
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч “өмнө нь 40 000 төгрөгөөр хөргөгчөө дүүргэдэг байсан бол одоо 100 000 төгрөгөөр юм авч хүрэхгүй байна” гэж хэлснээр өнөөдрийн эдийн засгийн байдалд товч тодорхой дүгнэлт хийлээ.
    Чулуунбат ганзоригМонгол Улсын Ерөнхийлөгч “өмнө нь 40 000 төгрөгөөр хөргөгчөө дүүргэдэг байсан бол одоо 100 000 төгрөгөөр юм авч хүрэхгүй байна” гэж хэлснээр өнөөдрийн эдийн засгийн байдалд товч тодорхой дүгнэлт хийлээ. Эдийн засгийн  макро үзүүлэлтүүд огцом унаж, Монгол Улсын нийт өр 17.4 тэрбум долларт хүрч Олон улсын валютын сангаас анхааруулга өгөх болсон. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалт буурсан, гадаад зах зээлд манай улсын худалдаалдаг уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унасан, Хятадын зах зээл дэхь нүүрсний худалдан авалт багассан зэрэг шалтгаан эдийн засагт хүндрэл бий болгосон ч манай эрх баригчид эдийн засгийн алдаатай бодлого явуулж, хөрөнгө оруулагчдаа хөөж, байгаа мөнгөндөө үрэлгэн загнаснаар өнөөдрийн нөхцөл байдал үүссэнийг Монголын томоохон эдийн засагчид бүгд хэлж байгаа.

Сангийн дэд сайд О.Чулуунбат “Өнгөрсөн жил бид хоёр бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй нийлээд 4 тэрбум ам доллар эдийн засагт оруулсан. Энэ бараг ДНБ-ийн 40%тай тэнцэх мөнгө. Ийм хэмжээний мөнгө хийгээд 11% хувийн өсөлт л авлаа. Эдийн засаг 11% хувиар өсчихөөд байхад яагаад амьдрал тааруу байна вэ. Шалтгаан нь төгрөгийн ханш 25%-иар уначихсан. Иргэдийн худалдан авах чадвар 25%-аар унасан” гэсэн дүгнэлтийг хийгээд “Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоох ёстой. Үүнийг дэлхий нийтээр туршаад бүтэхгүй гэдгийг нь нотолсон. Дэлхий нийтэд туршаад болоогүй зүйл ганцхан Монголд бүтнэ гэж байхгүй. Засгийн газар импортыг орлох бүх бүтээгдэхүүнийг Монголдоо хийнэ гэж зүтгэх нь буруу. Бид чаддаг юмаа л хийх ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр нийлүүлэх боломжтой гэдгээрээ бид дэлхийд том өрсөлдөгч болж чадна.  Тэгэхгүй оймс ч хийнэ, гутал ч хийнэ, хөргөгч ч хийнэ, компьютер ч хийнэ гээд 888 төсөл санхүүжүүлж болохгүй” гэдэг зөвлөгөөг өгч байна.

Харин эдийн засаг Ө.Ганзориг “Манай төрийн тэргүүнүүд Хятадад очиж тэдэнтэй тохироо хийх ёстой. Монгол Улс нүүрс зардаг, Хятад Улс худалдаж авдаг. Худалдан авагч нь гомдсон байж магадгүй юм. Манайхан хятадын хөрөнгө оруулалтад таатай ханддаггүй...Хятад коммунист улс. Монголоос Хятадын төрийн компаниуд л нүүрс худалдаж авдаг. Тэгэхээр тэр түвшинд нь тохирохоос өөр ямар ч арга байхгүй. Үүнийг л чөлөөт зах зээлийг дэмжих төрийн дэмжлэг гээд байгаа юм. Түүнээс биш гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, Хятадуудыг үргээх тал дээр төр засаг их сайн ажиллачихаад зах зээл эргээд босох болохоор чөлөөт зах зээл өөрөө босно ш дээ, төр огт оролцож болохгүй гэж болохгүй л дээ. Хүний босгож ирсэн юмыг нурааж сүйтгэх болохоороо төр маш сайн ажилладаг. Татварын албаа явуулна. Янз бүрийн бодлого журам, хууль гаргана” гэж эрх баригчдын өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн бодлогыг тодорхойлсон байна. Тэрээр нэмж бонд гаргах, эсхүл өөр замаар хөрөнгө оруулалт татаж зөв зарцуулж байж эдийн засгийн хүндрэлээс гарах бөгөөд Засгийн газар алтны худалдааг дэмжиж байж валютын нөөцөө нэмж, ханшийн уналтыг зогсоож чадна гэж үзэж байна.

Энэ мэтээр Монголын тэргүүлэх эдийн засагчид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодорхой тайлбар хэлж байгаа бол доктор Б.Хашчулуун өмнө огт яригдаагүй шинэ дүгнэлт гаргаж ирсэн нь салбарынханы анхаарлыг татаж байна. Төр засгийн алдаатай бодлого, гадаад зах зээлийн өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулалтын уналт зэрэг шалтгааныг дээрхи судлаачид түлхүү тайлбарлсан бол Б.Хашчулуун дотоодын мөнгөний бодлогод гарсан алдааг тодорхой тайлбарласан юм. Түүний тайлбарлаж байгаагаар “Арилжааны банкууд 8%-ийн орон сууцны зээлд хэт их анхаараад шалгуур харгалзахгүй их хэмжээгээр өгсөн. Ингэснээр бизнесийн зээлүүд хумигдаж бизнесийн орчин санхүүгийн талаасаа царцсан. Үүнийг дагаж худалдаа, хөрөнгө оруулалт, ажлын байр хумигдсан. Ийнхүү хувийн хэвшлийнхэн мөнгөгүй болсноор эргээд хувийн хэвшилд ажиллагсад 8%-ийн зээлээ  төлж чадахгүйд хүрч чөтгөрийн тойрог бий болсныг санууллаа”. Ийнхүү банкны нийт зээлийн 5.4 хувийг чанаргүй зээл эзлэх болж мөнгөн дүнгээр 16.1 тэрбум төгрөгт хүрсэн нь 8%-ийн ипотикийн зээлтэй холбоотой. Зах зээлд хяналтгүйгээр зохистой хэмжээнээс нь хэтэрсэн хэт их мөнгө нийлүүлснээс төгрөгийн ханш унаж, валютын зээл авсан компаниудын өр цаашид ч муу зээлийг өсгөх хандлагатай байгааг тэрээр сануулж энэ маягаараа байдал үргэлжилбэл оны эцэст доллар 1920 төгрөгт хүрч болзошгүйг анхааруулж байна. Эдийн засагт бодит баялаг бүтээхгүй, зөвхөн барилгын салбарын худалдан авалтыг тэтгэсэн энэхүү зээлээс үүдэн гарч буй үр дагаварыг тэрээр 2008 оны АНУ-ын моргежийн хямралтай адилтган үзэж байгаа юм.

Эдийн засгийн хямралыг хэрхэн давах талаар “Төв банк, Засгийн газрын бонд үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр тэтгэсэн эдийн засгийн тэлэх бодлого наадам хүртэл яваад дуусна. Засгийн газарт томоохон ажил эхлүүлэхэд 2014 он л байна. Хэрвээ энэ жил томоохон ажил эхлүүлбэл эхлүүлнэ, чадахгүй бол чадахгүй 2015, 2016 он гээд сонгууль ойртоод төсөвт тойргийн хөрөнгө оруулалт зэрэг улс төрийн ачаалал бий болж бодит томоохон ажил хийх бололцоо гарахгүй” гэдгийг онцлоод “Тавантолгой, Шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк, Шинэ нисэх буудал, авто замын төсөл, ТЭЦ-5, Шинэ Улаанбаатар тэр дундаа метро зэрэг томоохон төслийг эхлүүлж хөрөнгө оруулагч олж ирэхгүй бол энэ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа үр дүнгүй дуусна” гэдгийг хэлж байна.

Энэ мэтээр Монголын томоохон эдийн засагчид өөр өөрсдийн байр суурь дүгнэлтээ танилцуулж байхад манай Засгийн газар эдгээр зөвлөгөөг анхаарагүй байгаад гайхах хүн олон байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (182.160.43.59)
    яг үнэнийг, шударгаар хэлчие!! Энэ гурав бол юууууу ч мэдэхгүй, шал худал хэнээрхсэн, тархиа угаалгасан, олз хайсан, судалаагүй, цээжний бангаар чалчдаг хийтэнгүүд!!
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
    • Үгүй энэ баруун талд нь байгаа залуу юууу вэээээээээ????? болсоврол туршлага юу ч байгхүй байж луйварчидыг дуурайгаад болиосойий, цээжний бангаар чалчаад ямар ч үндэслэлгүй!! шал ёо ёоотой юм!
      2014 оны 03 сарын 24
  • Зочин (202.179.11.70)
    УИХ аас АН гараач
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.11.70)
    АН ын луйварчид ээ засгаас зайлж ард олныг минь амраагаадхаач
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • bataa (202.170.67.182)
    mongol bol aziin afrik yumaa ene vnen yuma
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн (103.26.194.10)
    СХД Ар Гүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн газар яаралтай зарна. Утас 99084179
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • Ganzoo (202.131.234.134)
    Manai zasgiin gazar het udaan hodloh yumldaa. Argachgvi yumdoo 3 hvnii 1 ni darga bolhoor l ene hvnd surtal geech yum chini hashaad bgaa bhdoo...
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • түмээ (202.131.232.150)
    ард түмэн сүүлийн 2 жил үнэхээр хэцүүдлээ цалин огт нэмээгүй байж юмны үнэ тэнгэрт гарч монголын бүх хүн цалин болон орон сууцны зээлийн өр төлж амьдрах эрхгүй болж байна
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
    • яг үнэнийг, шударгаар хэлчие!! Энэ гурав бол юууууу ч мэдэхгүй, шал худал хэнээрхсэн, тархиа угаалгасан, олз хайсан, судалаагүй, цээжний бангаар чалчдаг хийтэнгүүд!!
      2014 оны 03 сарын 24
  • Зочин (103.11.192.34)
    ОДОО ТАТВАРААС ИЛҮҮ НД-ЫН БАЙЦААГЧИД ГЭЖ ХАДНЫ МАНГАА НАР ГАРЧ ИРСЭН. БУӨӨН ХҮНД СУРТАЛТНУУД. ӨӨРСДӨӨ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ТЭГСЭН ХИРНЭЭ НЭГ ИХ ЮМ МЭДДЭГ ЦАРАЙ ГАРГАНА. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ТЭДЭНД ХАРЬЦААНЫ ХИЧЭЭЛ ЗААВАЛ ТААРНА. ЯЛАНГУЯА БАЯНГОЛ ДҮҮРЭГТ
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.29.144.131)
    энэ ардчилсан нам монголийг өрөнд оруулж агд түмэнийг элгээр иь хэвтүүлж байндаа урд нь 1996-2000н оний хооронд бас элгээр нь хэвтүүлсэн энэ засгийг хурдан огцруулах хэрэгтэй байна
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • зочин (112.72.13.86)
    Энд нэг зүйлийг маш үнэн хэлжээ Босох гэж байгаа газрыг татварын алба явуулдаг гэж эээээээээ
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
    • Үгүй энэ баруун талд нь байгаа залуу юууу вэээээээээ????? болсоврол туршлага юу ч байгхүй байж луйварчидыг дуурайгаад болиосойий, цээжний бангаар чалчаад ямар ч үндэслэлгүй!! шал ёо ёоотой юм!
      2014 оны 03 сарын 24
  • Зочин (103.26.194.4)
    Бид африк болох зам руу явжийна
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (182.160.37.106)
    Valyutiin hansh buulgana gej dollar zarahaa bolio. Zugeer l mungunii hanshiig hatuu togtoogoochee. Unendee yumnii une yuan dolloriin hanshiig dagaj usuud baina shii dee
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • ssss (202.72.245.122)
    БАЯЛАГАА ЛОМБАРДСАААС ЇЇДСЭН ЗОХИОМОЛ ХЯМРАЛ,МАН суурийг нь тавьсан
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
    • Үгүй энэ баруун талд нь байгаа залуу юууу вэээээээээ????? болсоврол туршлага юу ч байгхүй байж луйварчидыг дуурайгаад болиосойий, цээжний бангаар чалчаад ямар ч үндэслэлгүй!! шал ёо ёоотой юм!
      2014 оны 03 сарын 24
  • Зочин (180.235.185.243)
    Афганистаны дараа орж хөгөө чирэх ойрхон байна даа....
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.183.107)
    Худлаа эдийн засаг хэдэн хувиар нэмэгдлээ гээд ард, иргэдээ хуурдаг бсан үе өнгөрсөн шүү. Бодит бдал дээр өнөөдөр 20,000 төгрөгөөр юу авч чадаж бна, маргааш 20,000 төгрөгөөр юу авч чадаж бна. энэ л гол нь шүү ЗГ-ын малуудаа
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (103.26.194.6)
    CHUKA chi eeree bondiig olj iree bizdee harin dundaas ni hediig avsan be
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
    • яг үнэнийг, шударгаар хэлчие!! Энэ гурав бол юууууу ч мэдэхгүй, шал худал хэнээрхсэн, тархиа угаалгасан, олз хайсан, судалаагүй, цээжний бангаар чалчдаг хийтэнгүүд!!
      2014 оны 03 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 52 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 4 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    7 цаг 21 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    13 цаг 52 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    13 цаг 57 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК