Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үе үеийн Ерөнхий сайд нар эдийн засгийг ингэж дүгнэв

2014-3-25
0
ЖИРГЭХ
Бонд гэдэг бол өр. Өр тавьж авсан мөнгийг зардлаа хамгийн хурдан хугацаанд нөхөх төсөлд л оруулах ёстой. Хэрвээ Зам тээврийн яамны бодлогоор бол хэдэн хэсэг газарт дутуу баригдсан тасархай замтай болно.
содномД.Содном: "Чингис" бондыг ашигтай үйлдвэрлэлд зориулаагүй

-Миний бодлоор эдийн засаг хүндэрч буй нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. Тухайлбал, санхүүгийн эх үүсвэр, түүний дотор “Чингис” болон бусад бондын хөрөнгийг ашигтай үйлдвэрлэлд зориулж ашиглахгүй байгаатай холбоотой.  “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголыг хохироохгүй нөхцөлөөр оролцуулах хууль эрх зүйн болон эдийн засгийн зохистой нөхцөлийг тодорхойлж чадахгүй байгаа. Түүнээс голлон шалтгаалж гадаадын зарим хөрөнгө оруулагч Монголоос дайжиж байна.

news.mn /2013.10.02/

содномШ.Гунгаадорж: Бондыг үр дүн өгөх зүйлд зарцуулах байсан


-Сайхан нэртэй л болохоос биш бонд гэдэг өр шүү дээ. Энэ өрийг зохистой, эргээд төлөх, улс орны хөгжилд үр дүн өгөх зүйлд л зарцуулах байсан. Гэтэл өнөөдөр зам засварын ажил хийж байх юм. Зам эдийн засагт хэзээ ч үр өгөөжөө өгөх юм, бүү мэд. Монголын хойч үе төлж барахгүй өрөнд орно.
eagle.mn /2013.08.20/


содномД.Бямбасүрэн: Засгийн газар эдийн засгийн бодлогоо зангидаж чадсангүй


-Энэ Засгийн газар эдийн засгийн бодлогоо зангидаж чадсангүй. Сайдууд нь салбар бүртээ сайн дурын уран сайханчид гэдэг шиг л гоцлол дуу дуулсаар байгаад хөрөнгө мөнгөө үрэн таран хийж, нэр нь жаахан бүдгэрч байна. Одоогийн бондын хөрөнгийг шууд үр ашиг өгөхгүй салбар руу голчлон чиглүүлсэн учраас зээлийн төлбөр нь эргээд бусад салбар дээр дарамт болж хоцорч байна. Энэ бол манайхны нэг алдаа.
info.mn /2013.09.16/


содномМ.Энхсайхан: Бонд гэдэг бол өр


-Бонд гэдэг бол өр. Өр тавьж авсан мөнгийг зардлаа хамгийн хурдан хугацаанд нөхөх төсөлд л оруулах ёстой. Хэрвээ Зам тээврийн яамны бодлогоор бол хэдэн хэсэг газарт дутуу баригдсан тасархай замтай болно. Үр ашгийн талаар ярих ямар ч үндэсгүй. Харин Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл нарийн царигтай төмөр зам тавьчихвал шууд өртгөө нөхөж эхэлнэ. Энэ замыг өргөн царигаар барьж болно. Гэхдээ эдийн засгийн болоод экологийн асар их сөрөг үр дагавартай.

24tsag.mn /2013.02.05/

содномЦ.Элбэгдорж: Өнгөрсөн жил 863 мянган төгрөгөөр хүн бүхэн хохирсон

-Тоо худал хэлдэггүй гэдэг. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд 1.5 тэрбум ам.доллар буюу 2.5 их наяд төгрөгийн хохиролтойгоор бид амьдарлаа. Энэ бол манай ард түмний төлж байгаа төлбөр. Өлгийтэй хүүхэд, өвгөд буурлаа оруулаад би хүн бүрт хувааж үзсэн юм. Нийт 2.5 их наяд төгрөгийг 2.9 сая хүндээ хуваасан чинь нэг хүнд 863 мянган төгрөг гарч байна. Өнгөрсөн жил бид 863 мянган төгрөгөөр хүн бүхэн хохирсон гэж хэлж болно. Энэ бол Монголбанкны дүн шүү. Нөгөө инфляц, янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэх, ДНБ-ий өсөлтийг хангах гэж гаргаад явуулчихсан мөнгө. Энэ бол популизмын өртөг.

"Том төрөөс ухаалаг төр рүү" уулзалтад хэлсэн үгээс... /2013.11.16/


содномР.Амаржаргал: Өр үүсгээд байх нь ирээдүйгээсээ хулгайлсантай адил

-Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргасан бөгөөд манай улсын нийт баялгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний энэ их өрийг ямар нэгэн тооцоо, төлөвлөлтгүйгээр бий болгосон төдийгүй огт хараа хяналтгүйгээр төсвөөс гадуур зарцуулсан. Өр үүсгээд байх нь ирээдүйгээсээ хулгайлсантай адил. Өнөөдрийн эрх баригчдын үүсгэсэн өр төлбөр ирээдүйд хамааралтай гэдгийг ойлгож, ухамсарлаж байгаа хүн үнэндээ алга. Бидний тавьж буй аливаа өр сайд, дарга нарт бус энгийн татвар төлөгчдийн нуруун дээр л ирдэг гэдгийг сануулах нь зүйтэй.

topmedee.mn /2014.01.16/

содномМ.Энхболд: Энэ бүгд цаанаа өө¬рийн тоолууртай


-Эдийн засгийн нарийн тооцоогүйгээр асар их хэмжээний мөнгийг гаргаж цацлаа. Энэ нь өнөөдрийн эдийн засгийн хямрал үүсэх гол үндэс суурь болсон. Үнэ тогтворжуулах нэрийдлээр хоёр их наяд гаруй төгрөг, үнэт цаас арилжаалж гадаадын зах зээл дээрээс бонд босгож байна гэсэн нэрээр 1.5 тэрбум ам.доллар.  Энэ бүгд цаанаа өөрийн тоолууртай. Яг тодорхой бүтээгдэхүүн, ажил юм уу, тодорхой гарт баригдах зүйлээр энэ мөнгө эдийн засгийн эргэлтэд орсон бол улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлөх байсан.
"Үндэсний шуудан" сонин /2013.10.24/

содномС.Баяр: Хагарч талцсаны л хар гай

-Хамтарч нэгдсэнээс үүдсэн зовлон гэж байхгүй. Харин хагарч талцсанаас үүдсэн зовлон гэж зөндөө. Монголчууд бид үүнийг сайн мэдэх учиртай улс. Хамтарсны хүчээр Монгол Улс маань ямагт сэрж, сэргэж байсан. Харин хагарч бутрахаараа л унаж доройтдог түүхтэй. Хамтарсан Засгийн газар байгуулсны ачаар улсын маань эдийн засаг хоромхон зуур сэргэж хүчээ авсан. Өсөлтийнхөө хурдаар дэлхийд тэргүүлж, шагшигдаж байсан маань ингэхэд өчигдөрхөн биз дээ. Гэтэл өнөөдөр юу болж байна. Бүх юм эргээд унаж доройтож байна. Эцсийн дүндээ энэ бол хагарч талцсаны л хар гай.

"Үндэсний шуудан" сонин /2013.10.15/

содномС.Батболд: Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй


-Хэрвээ Монгол Улс 2011, 2012 онд ийм их хэмжээний орлоготой, тухайлбал, 7.4 их наяд төгрөгийн төсөвтэй, 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондтой, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондтой, дээр нь Монголбанк гурван их наяд төгрөгийн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлсэн бол манай эдийн засаг 30 хувийн өсөлттэй байх боломжтой байсан гэж эдийн засагчид тооцсон байна. Ийм их хэмжээний мөнгөний урсгал аль ч Засгийн газрын үед байгаагүй. Гэтэл яагаад өнөөгийн Засгийн газар ийм мөнгөөр хэмжигдэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа мөртлөө эдийн засаг хүндрээд байна вэ. Тэгэхээр одоо нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэл Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй.

tsag.mn /2013.09.23/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • ажажаж (180.149.97.77)
    Явж явж С.Баяр л үнэн үг хэлж дээ. одоо монголчууд нам сэмээрээ хагарч талцаад биесээ алахаас наагуур болчоод байхад юун хөгжил вэ биз дээ. АН МАН гэж улс төрөөр талцах бол хэн нэгний инээдийг хүргэхээс цаашгүй, гийгүүлсэн юмгүй талцал шүү дээ. Алтанхуяг засаг бариад эрс дордуулсан. Монгол дотроо хоорондоо дайсагнагч улсууд бий болсон мэт
    2014 оны 03 сарын 31 | Хариулах
  • иргэн (103.9.91.146)
    энэ үе үеийн сайд байсан хүмүүс ор үндэсгүй зүйл хэлээгүй байна шүү дээ, үнэхээр л эдийн засан доройтоод хүмүүс өдөр хоногийн хоолны мөнгө нь багасаад л байна ш дэ, энэ их идэж уусан гээд байгаа хүмүүсийн үед арай ёх ингэж талхны мөнгөнгүй явдаггүй л байсан. Энэ бол яах аргагүй одоогийн засгийн газрын алдаа, Алтанхуяг гэж худлаа ярьсан хүн, нүдэн дээр нь хүмүүсийн амьдрал доройтоод байхад одоо шоу хийхээ больмоор юм. Энэ байдлаар боло Монгол улс удахгүй сүйрнээ
    2014 оны 03 сарын 27 | Хариулах
  • 00000 (103.9.90.130)
    Улс орноо доройтуулаад байгаа Алтанхуяг хулгайч хариуцлага хүлээгээд огцорооч юугаа хүлээгээд суугаад байнам чи тоглоомоо дуусгаач соёлтой улсын онгоц алга болсоны төлөөл өөрөө огцорч бна чамд зүрх бна уу чаддаг хүнд нь өг бид ЭЗ болж том ангал руу унамааргүй бна зайлааачээ
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Хуульч (203.194.115.37)
    Нэг их шүүмжилсэн хүмүүс хөгжих арга замыг нь огт ярихгүй, өөрсдөө байхдаа идэж ууж хаширлахаас огт урагштай зүйл хиййхгүй, нэг их ухаантай царай бүү гарга, ганцхан авах санаа байна, тэр Баяр эвтэй байвал хөгжинө , өсөж дэвжинэ хүчирхэгжинэ гэж хэлсэн нь үнэн үг , зөв шийдэл шиг бодогдоно, Монгол эх оронд минь үнэн зүрх сэтгэлээсээ эх орноо бодож хайрладаг лидер дутагдаад байна, бид эрж байна, тэр Энхбаярыг ядрах үед нь ард түмэн хүрээлээд их юм хүлээсэн дээ, даан ч эхнэрийнхээ үгэнд орсон хэвээр, өш хонзогносон ариншингаасаа салаагүй урьдын хэвээр байна лээ, ядаж хажууд нь удирддаг чадалтай зөвлөгч байгаад түүнийхээ үгэнд орж явсан бол монголын төрийн толгойг энэ хүнд өгөхөд ард нийтийн сэтгэл зүй бэлтгэгдсэн тохироо бүрдсэн байсан шүү, одоо өөр тулхтай лидер хэзээ гарч ирэх бол!
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • HAHAHAHAHAHA (188.64.247.13)
    1 L TSETSEN TELMEGVVD AMAA TATATSGAAA ENE ALBAN DEER BHDAA BVGD HUSCH HULGAILJ ZALGIH BAYJHIIG HVSSEN BIRDVVD BAISNAAA SANAA CH YALANGUYA MUNGOTEI BOLSON VEIIN SVVLIIN VEIIN SSID NETREI MONGOLIIG HUDALDAGSAD BAYR ONOODOR EH ORONDOO HAIRTAI BAISIIM BOL AMERIKT DONSHUUCHLAAD YVJ BH UUU ?
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Иргэн (182.160.3.20)
    Та өөрсдөө тэгээд эдийн засгаа сэргээсэн үү, бүгд л өр тавьж, хамаг улсаа сүйрүүлчихээд, опдоо юу гээд цэцэрхээд байгаа цэрнүүд вэ. Ичээч дээ ийм л амьтад биднийг удирдаж байсан байна ш дээ.
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (96.24.118.233)
    buruu bol ogtsoruulaj heregtei hyanaltaa tabihgui baigaa ta bugd ch buruu
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.124.1)
    yagaad ch yum niigemd bayalag buteegchid dandaa gaduurhagddag uzegdel zuwhun mongold l bdag baih
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • zochin (202.21.124.1)
    bi neg yumand mash itgeltei bolson ene uls hugjihiig bi l law harahgvi yum bna gedegtee!!!!
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (119.40.98.50)
    Ed nar uursduu gaviya baiguulj baisan uu gai tarij baisan yum bolov uu tengerees buuj irsen yum shig yaritsgaah yumaa.Uursduu ediin zasgiin aluurchid.Unuugiin muu buhnii suuriig tavigchid munuus mun
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.46.41)
    odoo yaay gehewdee altanhuyag terguutei malnuudiig songoson ulsuud yaj ch bodson MAN deerdee
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • zochin (85.24.202.151)
    Altankhuyag Elbege 2 gej medleg doroi 2 yum yaj uls ornig udirdaj avch yavahav de harahas l yarij bga yaria ni utgagui teneg ulger l yariad bdag shte
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • çî÷èí (103.23.51.8)
    ¿íýí ¿ã õýëñýí ãàíö õ¿í ÑÁàÿð ë áàéíà äàà.ººðñ人 õèéãýýã¿é àòëàà õ¿í ø¿¿ìæëýõ àìàðõàí ø¿¿ äýý.
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    АН, МАН-ын намаас томилогдож байсан бүх л сайдууд улс төржилгүй үнэнийг хэлжээ. Үүнээс өмнө ингэж олноороо нгэ засгийг шүүмжилж байсан уу
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    enhboldoos hoishihuud uursduu bayajsanaas uur yu hiisen yum be
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.1)
    Алтанхуягийн чихий нь тасдаад шарж идье.. . Аа болохгүй юм байна , тэр новшоос чинь нээрээ бузартана шдээ. Одоо тэгээд яах вэ шоронд хийе дээ яршиг
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.213.195)
    Ажиллаж чадахгүй байгаа Засгийн газрын Ерөнхий сайдыг нь өөрчлөх цаг нь болж дээ тэгвэл
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • .............. (103.11.192.34)
    тэрний буруу энэний зөв гэж цэцэрхэх нь чухал биш ээ хэн ч бодсон зээл авсан хүн хамгийн түрүүнд ашиг олж өрөө төлөхийг л боддог ш дэ тийм болохоор оюу толгой 5 толгой зэрэг газруудад хөрөнгө оруулалт хийж ашиг олж болоогүй юм байхдаа л гэж боддог шүү
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • ёрхоорл (103.26.194.9)
    батболд хятадад өр тавьж нүүрсний салбарыг дампууруулаа биз дээ
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • зочин (103.26.194.24)
    Энэ хүмүүс бусдаас бурууг хайхдаа мөн ч гарамгай юмаа Ялангуяа сүүлийн жилүүдэд засагт байсан гарууд гэхэд л Арга чарга зам юу ч хэлээгүй мөртөө буруу буруу буруу гэчихжээ Х эн ч зөв гээгүй л байхад шүү Тэрэнд орвол авлигаа яриач Намууд авлигачдынхаа хулуусан мөнгийг илрүүлж буцааж өгөөч Намууд урагшаа харж бүтээн байгуулаач Та нарын ихэнх чинь тэрбумтан биш билүү Тэгээд хувиараа нэг аймгийг тэр доор нь үйлдвэржүүлээд хөгжүүлээч Гадаадад мөнгөө нууж дарж байхаар эх орноо өөд татаач Сү Батболд гэхэд нэг аймгийг өөд татах хөрөнгөтэй Та нарын царай яриа нэг л биш шал худал байнаа Иргэд өнөөдөр мөнгө хайгаагүй гуйгаагүй Харин итгэл даах итгэл хүлээлгэх хүнээ хайж байна Та нар лав биш болтой
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.11)
    Энэ хүмүүс бусдаас бурууг хайхдаа мөн ч гарамгай юм даа Ялангуяа сүүлийн жилүүдэд засагт байсан гарууд гэхэд л Арга чарга зам юу ч хэлээгүй мөртөө буруу буру гэчихжээ Хэн ч зөв гээгүй л байхад шүү Тэрэнд орвол авлигаа яриач Авлигын мөнгийг буцааж өгөөч Намууд урагшаа харж бүтээн байгуулаач Та нарын ихэнх чинь тэрбумтан биш билүү Тэгээд хувиара анэг аймгийг тэр доор нь үйлдвэржүүлээд хөгжүүлээч Гадаадад мөнгөө нууж дарж байхаар эх орноо өөд татаач Сү Батболд гэхэд нэг аймгийг өөд татах хөрөнгөтэй Та нарын царай яриа нэг л биш шал худал байнаа Иргэд өнөөдөр мөнгө хайгаагүй гуйгаагүй Харин итгэл даах итгэл хүлээлгэх хүнээ хайж байна Та нар лав биш болтой
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.125.88)
    Энэ хүмүүс ногүй ажилласан бол ийм юм ярьж болохсон. Энэ засгийн газар бүхний нүдэн дээр харагдахуйц маш олон ажил хийж байна. Бусдын ажлыг хараар будах ёстой юм шиг байдгаа болимоор юм. 20 жилд харагдаагүй олон зүйл хийгдэж байгаа шүү. Карма хоосон засгийн газар хүлээж авсан. Бонд гаргахгүй бол энэ бүх зүйлийг яаж хийх байсан юм бэ. Дээрхи эрхэмүүдийн ихэнх нь хувийн түрийвчээ зузаалах ажил хийснээс ард түмнийг бодоогүй л дээ
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, х (103.26.194.6)
    СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, Хатуу хучилттай замаар холбогдсон. хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • zaluu (124.158.112.4)
    bugd yag zuv dugnejee gehdee oroitson ene zasag archilsan nam mongoliig suiruullee itgej bolohgui novshnuud hooson am shaldan guy
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • sdfa (202.250.215.249)
    aggaaatawg
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 5 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    7 цаг 22 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    13 цаг 53 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    13 цаг 58 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК