Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Амаржаргал: Хариуцлагагүй байдлаас болж эдийн засаг хүндэрсэн

2014-5-10
0
ЖИРГЭХ
Эдийн засгийн өнөөгийн байдал нэн тааламжгүй байна. Тэр тусмаа валютын ханш эдийн засаг болохгүй байгааг, одоогийн явуулж буй засгийн бодлогыг эргэж харах шаардлагатай гэдгийг хэлээд байна шүү дээ. Өөрөө хэлбэл, валютын ханш 30 хувиар хэлбэлзэнэ гэдэг төр засагт өгч буй том дохио.
 4254   -Та Монголбанкны одоогийн явуулж буй мөнгөний бодлогыг бие даасан мөнгөний бодлого гэж үздэг үү. Нөгөөтэйгүүр өнөөдөр манайд Төвбанк хараат бус мөнгөний бодлого явуулах эрх зүйн орчин бүрдсэн үү?
-Эрхзүйн хувьд орчин нь бүрдсэн. Тиймээс бие даасан мөнгөний бодлого хэрэгжүүлэх учиртай. Гэхдээ Монголбанкны удирдлага хэн байхаас хараат бус байх нь ихээхэн хамаарч байна. Хоёрдугаарт, Монголбанкны зүгээс шинэ гарч ирсэн Засгийн газрыг, тэр тусмаа бодит эдийн засгийн секторыг дэмжих үүднээс хийж болох бүх л арга хэмжээг авсан гэж үзэж байгаа. Гэхдээ энд нэг том дутагдал байсан. Тэр нь эдийн засгаа дэмжих нэрээр олгож буй “тэтгэлэг” нь тогтвортой байх бололцоогүйд асуудал үүсч байгаа юм. Тогтвортой байна гэдэг хэрэгжүүлж буй зүйлээ тасралтгүй үргэлжлүүлнэ гэсэн үг. Гэтэл тийм чадамж нь алга. Өөрөөр хэлбэл, Монголбанк эдийн засагт байнга их хэмжээний мөнгө нийлүүлээд байх боломжгүй. Тиймээс эдийн засгийг дэмжих чанартай ажлууд нь нэг удаагийн төдийгүй богино хугацааны арга хэмжээ байх ёстой байсан. Гэтэл цаг хугацааны хувьд жил хагасын турш сунжруулсан нь алдаа.

-Таны хэлж байгаагаар Төвбанкны хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд цааш үргэлжлэх боломжгүй гэж ойлгож болох уу?
-Эдийн засгийн өнөөгийн байдал нэн тааламжгүй байна. Тэр тусмаа валютын ханш эдийн засаг болохгүй байгааг, одоогийн явуулж буй засгийн бодлогыг эргэж харах шаардлагатай гэдгийг хэлээд байна шүү дээ. Өөрөө хэлбэл, валютын ханш 30 хувиар хэлбэлзэнэ гэдэг төр засагт өгч буй том дохио. Жилийн дотор ханш ингэж хөдөлнө гэдэг хэрэгжүүлж буй бодлого дампуурч байгааг илэрхийлж байна гэсэн үг. Тиймээс нэн даруй арга хэмжээ аваарай гэж сануулж байгаа хэрэг. Суурь нөхцөл нь ийм ээдрээтэй үед өнгөрсөн онд хэрэгжүүлсэн Монголбанкны хөтөлбөрүүд цааш үргэлжлэх боломжгүй. Хэрэгжүүллээ гэхэд улам их зардал гарна. Шуудхан хэлэхэд өртөг өндөртэй, үр дүнгүй ажил болж мэдэх юм.

-Монголбанк алдаагаа залруулах боломж одоо байна уу?
-Өнөөдөр эдийн засаг, ялангуяа санхүүгийн салбар Монголбанкнаас хэтэрхий хараат болчихоод байна. Арилжааны банкуудын нийт активынх нь бараг 30 хүртэлх хувь Төвбанкны мэдэлд очиж байгаа. Ийм үед Монголбанкны “тэтгэлэг” зогсвол банкуудын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц эрсдэл байгааг үгүйсгэх аргагүй. Нэгэнт урт хугацаанд тасралтгүй дэмжиж, тэтгэж чадахгүй гэдгээ эрт олж харсан бол Төвбанк тухайн бодлогоо маш цэгцтэй, хяналттай, замбараатай хэрэгжүүлэх ёстой байсан. Үүнийг хэр сайн хангаж ажилласан гэдгээс алдааны их, багыг хэмжиж болох юм. Түүнээс залруулна гэвэл дахиад л их мөнгө, цаг хугацаа гарздах биз.

-Эдийн засаг тааруу байгаа ч эхний улиралд өсөлттэй гарлаа. Та хувьдаа эдийн засгийн өсөлтийг хэрхэн харж байна вэ?
-Нэгдүгээрт, ДНБ-ий өсөлтөд өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн тогтворжуулах хөтөлбөр буюу амь тарианы бодлогын арга хэмжээ, түүний өмнөх оны энерци нөлөөлсөн байх. Хоёрдугаарт, 7.4 хувийн өсөлтийг хангахад манай уламжлалт мал аж ахуйн салбарын үүрэг оролцоо их байсан. Энэ хаврын хувьд одоогийн байдлаар 13 сая толгой төл хүлээн аваад байгаа гэсэн дүн мэдээ бий. Энэ нь эдийн засаг өсөлттэй гарахад түлхэц болсон үзүүлэлт. Монголын эдийн засгийг ядарсан, хүнд үед мал аж ахуйн салбар авч явж ирсэн. Тэр жишгээр өнөөдрийн эдийн засгийн өсөлт тодорхойлогдож байна. Бусад салбаруудад одоохондоо онцлоод хэлчих эерэг зүйл харагдахгүй байгаа.

-Олон улсын зэрэглэл тогтоогч “Standart and Poors” агентлаг өнгөрсөн сард гаргасан тайландаа манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулсан. Тэдний зүгээс манай Төвбанкны мөнгөний бодлогыг УИХ нь тодорхойлж байгаа учраас хараат бус, бие даасан байдлыг алдагдуулж байна гэж дүгнэсэн. Нэг талаараа зээлжих зэрэглэл буурахад дээрх байдал сөрөг оноо авчирсан гэж үзэж болох уу?
-Зөвхөн Монголбанкны мөнгөний бодлого бус бусад салбарт ч улс төрийн эрсдэл байгаа. Тиймээс “Standart and Poors” агентлаг манай зээлжих зэрэглэлийг бууруулсан. Төвбанкны мөнгөний бодлогоос гадна төсвийн сахилга бат, өртэй холбоотой асуудлууд ч энд бий. Энэ бүхэн нийлээд Монгол Улсын зээлжих зэрэглэлд нөлөөлсөн. Хэдий чинээ манай рейтинг буурна төдий чинээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах зардал өснө. Тэр хэмжээгээр өрөнд орох магадлал улам нэмэгдээд байна гэсэн үг.

-Валютын ханшийг тогтворжуулахын тулд нэн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Тодорхой, тодорхой зүйлүүд байгаа. Хамгийн түрүүнд Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь биет болон биет бус хөрөнгө оруулалт. Тухайлбал, санхүүгийн зах зээлээр дамжиж орж ирдэг хөрөнгө оруулалтыг манайх татах чиглэлд анхаарах хэрэгтэй. Монголын аж ахуй нэгжийн хувьцааг худалдаж авах сонирхол хөрөнгө оруулагчдад байгааг үгүйсгэх аргагүй. Энэ нь санхүүгийн зах зээлд өрнөх шууд бус хөрөнгө оруулалтын нэг хэлбэр. Тиймээс шууд бус хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх ёстой. Жишээ нь Кастодиан банкны үйлчилгээг нэвтрүүлэх. Үүнийг хийгээгүй нөхцөлд хөрөнгө оруулалт орж ирнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй.

-Эдийн засаг хүндэрсэн нь одоогийн Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой юу. Эсвэл өмнө нь хэрэгжиж байсан алдаатай бодлогын уршиг байв уу. Үүнээс гадна хөрөнгө оруулалт саарсан нь асуудлыг ингэж хүндрүүлсэн үү?

-Мэдээж хэрэг өмнө нь явуулж байсан бодлогын нөлөө орсон. Мөн гадаад, дотоодын орчны сөрөг хандлага ч үүнд нэрмээс болсныг дурьдах нь зүйтэй байх. Гэхдээ энд нэг зүйлийг анзаарах ёстой. Гадаад орчны нөхцөл муудсан гэж асуудлыг хэтэрхий нэг тийш нь түлхээд байх зохисгүй юм. Угаасаа л гадаад орчны эрсдэл байх ёстой өгөгдөхүүн. Харин өөрсдөөсөө хамаарсан зүйлээ бид бүрэн гүйцэд зөв хийсэн үү. Засгийн газрын хувьд өөрөөсөө хамаарах зүйлээ бүрэн хэмжээнд хийж чадаагүй. Үүний шалтгаан нь хариуцлагагүй байдал. Хоёрдугаарт, ажил хэргийн мэдлэг дэндүү дутмаг байсны үр дагавар гэж ойлгож байгаа. Тухайлбал, төсвийн тодотголын асуудлыг бүхэл бүтэн таван сарын дараа УИХ-д өргөн барьсан. Аль нэг, хоёрдугаар сард оруулж ирээд хэлэлцэх байсан зүйлийг одоо өргөн барьж байгаа нь хэтэрхий хариуцлагагүйг илтгэж байна.

Эх сурвалж: Amarjargal.org

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Zorig (103.26.194.10)
    Chi yagaad ylarhaad bga yum be chamd yu dutlaa geed bga ym be stakaa
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • иргэн (103.26.194.17)
    Амаржаргал гишүүний яриа яг л үнэн байдлыг дүгнэж, авдаг бол аятайхан санаанууд хэлжээ.
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
  • Эдийн засгийн алуурчдад (27.123.215.222)
    Улсдаа өгөөжөө өгдөг үйлдвэрүүдээ хувь хүнд зүгээр өгөөд байж юун эдийн засгаа сайжруулах тухай яриад байгаа юм бэ. Төмөрлөгийн үйлдвэр жилд 6-7 тэрбум төгрөгний ашиг төсөвд өгдөг, уурхай нь жилд 300,000 тонн төмрийн хүдэр гаргадаг. Ийм үйлдвэрээ засаг солигдох нь гэсэн давалгааны цаана хийгээд байхад яаж энэ монгол чинь эдийн засгаа сэргээх вэ. Өөрсдөө бий болгосноо 20 жилийн өмнө үгүй хийсэн одоо ахиад сүүлийн 20 жилд хийснээ дуусгалаа ш дээ. Нэг өглөө сэрэхэд Эрдэнэт хувьд шилжсэн байхад гайхах зүйл алга. Эдийн засгийн алуучдаа энэ байдлаа зогсоохгүй бол эргээд та нарт муу юм л учрах байх шүү
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (180.235.177.105)
    Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна. Ихээр бодлоггүй оруулж болохгүй. Бид бүсээ чангалахад бэлэн байна. Болохгүй бол үйлдвэрлэл рүү орно доо. Энэ л зөв гарц байх.
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
    • цахилгаан дулааны үнийн өсөлт, хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчний зардал татвар гаалийн дарамт, худалдан авах чадвар зэргээ бодож үзээд хөрөнгө оруулалтаа тооцоорой банкнаас зээл аваад үйлдвэр хийнэ гэвэл амиа хорлосонтой адил шүү хүү минь
      2014 оны 05 сарын 11
  • baynaa (202.55.191.34)
    ene neg nuhur alban tushaal gorilool olon doloon yum yriad baih yum erunhii said baihdaa uls ornoo hugjuulchih ni yasiin
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
  • Р.Амаржаргал гуай та боль (125.35.87.18)
    Р.Амаржаргал та шүүмжлэх яах вэ өөрөө Ерөнхий сайд байхдаа улс орны эдийн засгийг сайн авч явсан бол өдийд юу гэж ингээд хэрэлдээд сууж байх юм бэ?
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.36.120)
    Монгол хvн барах уу? Энэ дэлхий дээр ходолморийн хуваарь хийгдээд дууссан одоо монгол хvнд идэх ***** шээх ажил vлдсэн оор юу хийх юм бэ? Худал хэлэх шоудах морь уралдуулэх гэх мэт. Орос орон юу уралдуулж байна цэргийн асар их сvр хvч техник ур чадвар эр зориг итгэл vнэмшил байна вэ? Бид хоцорсон тоосыг нь ч олж харахгvй бид гэж хэн бэ? Vхэр монголчууд
    2014 оны 05 сарын 11 | Хариулах
  • Berhsheel- bolomj (103.26.194.5)
    Tur zuuriin berhhseel tohioldjee. berhseeliin tsaana bolomj baidag gedeg . manaihan demii l aij sandrah yum daa.
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.174.132)
    Хариуцлагаггүй гэдэг үг нэг л бууж өгөхгүй бна. Яг үнэндээ эдийн засгийн болон бусад шаардагдах мэдлэг алга. Наад хэлж бгаа үл ойлгогдох үг ч гэсэн үүнийг илтгэж бна. Уул нь мэдлэгтэй кадрууд бсан бол 2 том зах зээлийн дунд жинхэнэ гоё тоглох боломжтой. Мэдлэг байхгүй улмаас түүний оронд эх оронч, *****, байгаль сүйд боллоо, ард түмний амьдрал гэх мэт үнэн өрөвдмөөр ойлголтууд цуурайтаад бсан цагт яаж урагшлахав дээ.
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.16)
    Засгийн газрыг Алтанхуягаас хурдан салгаж авахгүй бол Монгол улсыг сүйрэлд хүргэхэд тун ойрхон байна.Баярцогтын санал үнэхээр зөв.Амаржаргалыг ерөнхий сайдаар тавиад Ардын намтай эвслийн засгийн газар байгуулбал Монгол улс сүйрлээс аврагдана.Эс бөгөөс Грек шиг болно.
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Иргэн (103.26.194.7)
    Засгийн газрыг Алтанхуягаас хурдан салгаж авахгүй бол Монгол улсыг сүйрэлд хүргэхэд тун ойрхон байна.Баярцогтын санал үнэхээр зөв.Амаржаргалыг ерөнхий сайдаар тавиад Ардын намтай эвслийн засгийн газар байгуулбал Монгол улс сүйрлээс аврагдана.Эс бөгөөс Грек шиг болно.
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН ЖС ЖС (112.72.11.67)
    АН ЫГ 51 СУУДЛЫГ 1 БОЛГОЖ ЧАДАЖ БАЙСАН ӨӨРӨӨ Ч СОНГОГДОЖ ЧАДААГҮЙ ҮЛДЭЖ БАЙСАН .ОДОО ТЭГЭХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙХ ЮМ
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • damarjarg***** (84.132.16.246)
    neeree tiim baish dee yasan uhaantai yum be ene zaluu kxkxkxkxk
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.11)
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.231)
    Odoo ch arai l heterch b.na daa. Ene medleggui mergesheegui humuus uls orniig unagalaa sh dee.
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.231)
    Demjij b.na.
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • зочин (180.149.78.20)
    Яаг үнэндээ хариуцлагагүй гэдэг үг ч зөөлдөнө дөө,идэх ,уухын дон шүгэлсэн Алтанхуяг мэтээс юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг ихэнх нь ойлгохгүй байлгүй дээ.
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.91)
    Энэ баагий бас юу хулгайлах санаатай олон долоон юум яриад байна ккккккк
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.7)
    ene hurliiz baagii golorch chadaagu bolohoor uhaantai tsarailav
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.126.89.215)
    гадаадын хөрөнгө оруулалт гээд л гоё ярих юм. Энэ мэдээж эх нутгаа гадаадынханд өгч байж л хэрэгжинэ. Иймд дундыг барьсан бодлого хэрэгтэй. Нэг зүйл ойлгомжтой гаднах орчин муу баахад баахан цаас зах зээл рүү нийлүүлнэ гэдэг бол сүйрэл. Хамгийн гол гапаап доллар олох ХАА гаа бүх татвараас үндсэндээ чөлөөлчихсөн дээр нь татвар төлөгчдын мөнгөөр хооллодог биз дээ.Нарантуул гээд л хэдэн ядуучууд үнэндээ эрээнээс орж ирэх бараанд хатуу татвар хэрэгтэй. ноолуур ямарч хяналтгүй
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 8 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 20 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    3 цаг 37 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    10 цаг 9 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    23 цаг 19 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    23 цаг 26 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    23 цаг 29 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    23 цаг 33 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК