Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Чулуунбат: Үнэ тогтворжуулахад ”Монгол банк” оролцсон нь буруу

2014-6-16
0
ЖИРГЭХ
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас эдийн засагтай холбоотой зарим асуудлуудыг тодрууллаа.

чулуунбатЭдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас эдийн засагтай холбоотой зарим асуудлуудыг тодрууллаа.

-    Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ? Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" арга хэмжээ үр дүнгээ өгнө гэж бодож байна уу?


-   Би эдийн засагчийн хувьд санал бодлоо хэлье. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг эхлэх үед гадны оронд эмчилгээ хийлгэж байсан учраас идэвхтэй оролцож чадаагүй юм. Гэхдээ Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр бол чухал хэрэгтэй. Манай эдийн засаг өнөөдөр уналтын байдалтай байгаа. "Оюутолгой", "Мобиком", "Эм Си Эс" гэх том компаниуд ажилчдаа халж байна. Энэ бүгдийн ард барьцаатай орон сууцны зээлүүд байсан. Эсвэл хэрэглээний зээлүүд байгаа. Тэр бүгд одоо муу зээл болж хувирлаа. Энэ нь эргээд банкуудад муугаар нөлөөлнө.  Мөн гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Төсвийн орлого их тасарч байна. Энэ нь нөгөө талдаа манай эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдийг бүглийг нь муутгаж байгаа юм. Тэгэхээр Эдийн Засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ бид ганцаараа бярдаад хийнэ гэж болохгүй. Учир нь манай эдийн засгийн өсөлт дэлхийн зах зээлтэй хамт өсч байгаа. Жишээлбэл Чингис бондын 1.5 тэрбум ам доллар манай эдийн засагт нэг их том өсөлт болохгүй. Энэ бол жижигхэн мөнгө. Гадаадаас чөлөөтэй, өөрийнхөө урсгалаар орж ирж байгаа хөрөнгө оруулалт бол маш их хөрөнгө. Үүнийгээ алдчихаад байна. Түүнийг эргүүлж авахын тулд бид нар алдсан итгэлийг нь сэргээх ёстой.

-    Хамгийн эхэнд хэрэгжүүлэх зөв арга хэмжээг та юу гэж харж байгаа вэ?

-    Бодлогоо зөв тодорхойлох ёстой. Хэмнэлттэй, тогтвортой зөв бодлоготой байх хэрэгтэй. Залгамж чанартай байх ёстой. Маш зөв хууль, эрх зүйн орчинтой байх хэрэгтэй. Холбогдох хуулиадаа баталмаар байна. Тухайлбал Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Байгалийн хий, Шилэн дансны тухай хуулиа батлах хэрэгтэй байна. Засгийн газрын оролцоог багасгах талаар Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол манай бүх бизнесүүд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх бус саад болоод байна.

-    "Төв банк"-ны үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-    Өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрт Монгол банк оролцдог нь бодлогын хувьд буруу. Ер нь “Төв банк” зах руу мөнгө гаргаж оролцдог туршлага дэлхийд байдаггүй. Харин өмнөх жил Монголын төв банк тийм үйлдэл гаргалаа. Дөрвөн их наяд төгрөг гаргасан. Түүний ард тус мөнгөтэй тэнцэх доллар байх ёстой. Доллар нь байхгүй учраас төгрөгийн ханш уначихлаа шүү дээ. Үүнтэй тэнцэх хэмжээний доллар гадны зах зээлээс оруулж ирэхгүй бол төгрөг тогтворжих ямар ч боломж байхгүй. Гэхдээ бид гадны зах руу гаръя гэхээр манай улсын нэр хүнд олон улсад уначихаад байна. Бидэнд итгэж мөнгө өгөх хүн, банк байхгүй болчихсон. Тийм болохоор бид өөрсдийгөө сахилгажуулж, бүсээ чангалах хэрэгтэй. Хэмнэлттэй байх хэрэгтэй байна.

-    Бүсээ чангалж чадахгүй байгаа юм биш үү?

-   Төсвийн үргүй зардал маш их байна. Бид хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулж чадахгүй байгаа. Маш их хэрэгтэй, хэрэггүй байшин барьж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Өнөөдөр бид өөрсдөдөө хэрэгтэй хөрөнгө оруулалтаа олоод эргээд төлөх чадвартай төсөлд мөнгөө зориулах ёстой. Бид дэлхийн зах зээлээс ийм үнэтэй мөнгө зээлчихээд зам бариад байвал гадны хөрөнгө оруулагчид бидэнд итгэхгүй болоод байна шүү дээ. 

-   888 төслийн талаар та ямар бодолтой байгаа вэ?

-   Сайхан төслүүд. Гэхдээ хэрэгжихэд маш төвөгтэй. Мөнгө нь байхгүй.

-  Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Үүнийг та хэр цагаа олсон зөв хууль гэж бодож байгаа вэ?

-    Ер нь ганц Татварын хууль биш Монголд мөнгө тогтдог хууль, эрх зүйн орчинтой баймаар байна. Мөнгөтэй хүн бүрийг шоронд хийж, шалгаж байгаа нь мөнгө Монголоос зугтахын шинж. Америк сүүлийн 10 жил эрчимтэй хөгжсөний гол нууц нь бизнесмэнүүдээрээ оролдоогүйд байгаа юм.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
​​​​​​​ХХБ-ны хариултаа хадгалъя үйлчилгээг сонгож хүүхдийн 100k + 100k урамшуулал аваарай
Тавдугаар сар дуустал 20% cashback
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
“Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.90.82)
    Өөрөө хөгжлийн дэд сайд ухаантай мал биздээ энэ чинь. Хулгайч
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    Энхбаярын Батшугарыг зайлуулаач Монгол Банкинд Энхбаяр савраа дүрээд мөнгө нь тасраад
    2014 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    44 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    47 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    1 цаг 24 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    1 цаг 31 мин
  • Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    1 цаг 33 мин
  • 100 хувь шүүсэн Слава ургамлын тос
    1 цаг 58 мин
  • Дайн зогсож, дэлхий хэвэндээ орох найдвар Ши Жиньпины гарт байна уу?
    2 цаг 0 мин
  • ​​​​​​​ХХБ-ны хариултаа хадгалъя үйлчилгээг сонгож хүүхдийн 100k + 100k урамшуулал аваарай
    2 цаг 4 мин
  • Ираны арми Ирак дахь АНУ-ын байгууламжуудад 600 гаруй халдлага үлджээ
    2 цаг 13 мин
  • О.Амгаланбаатарт дагаар орсон АН дахь “АПУ” фракц
    2 цаг 19 мин
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
    3 цаг 6 мин
  • Монголыг зорин ирэх жуулчдын тоо 35 хувиар өсжээ
    3 цаг 12 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    3 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл өгнө
    3 цаг 49 мин
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 5 мин
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    4 цаг 36 мин
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
    19 цаг 48 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    20 цаг 26 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    20 цаг 29 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    20 цаг 33 мин
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК