Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Чингис” бондын мөнгийг хятад компаниудад “хуваарилчихжээ”

2014-6-19
0
ЖИРГЭХ

    a57a604001b1f9ccoriginalЗам барихгүйгээр хөгжил ирэхгүй нь ойлгомжтой. Энэ ч утгаараа “Чингис” бондын зарцуулалтын үндсэн чиглэлд дэд бүтцийн салбарт түлхүү хөрөнгө оруулахаар тусгасан. Ажлууд ч эхнээсээ хийгдээд явж байгаа. “Дэд бүтцийн салбарт одоогоор 1.1 их наяд төгрөг төсөвлөөд байгаа талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэлсэн. Нөгөө талаар өдөр ирэх тутам өрийн тоолуур ажиллаж байгаа бондын мөнгийг хурдан үр ашгаа өгөх, эрсдэл багатай салбарт өгөх учиртайг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс онцолж байсан. Гэвч дэд бүтцийн салбар үр ашгаа удаан хугацааны дараа өгдөг учраас бондын зарцуулалтад шүүмжлэлтэй хандах хүмүүс ч бий. Жишээ нь, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Чингис бондыг авахдаа улс орны эдийн засгийн амин чухал салбаруудыг үүсгэж, хөгжүүлж дэмжихэд зориулсан бол үүнийг буруутгах арга байхгүй. Гэтэл тодорхой үр ашиг өгөхгүй салбарууд руу сайд нартаа хуваагаад зарцуулсан нь эргээд харахад хамгийн гуншигтай дүр үүсгэж байна. Ер нь манай одоогийн Засгийн газрыг харахад тун л гар султай байгаа даа” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Удаан хугацааны дараа үр ашиг нь харагдах энэ байдлыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, “Дэд бүтцийн төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын эргэн төлөлт удаан байдаг учраас 1.1 их наяд төгрөгөө бид 2022 онд төлөхөөр болсон. 2014 оны үед үзэхэд улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтын зардал нь хоёр их наяд төгрөг гарсан. Энэ мөнгө 2022 онд эдийн засгийн өсөлтөө дагаад өсөх болов уу гэсэн бодолтой байгаа. Нөгөөтэйгүүр аймгуудын төвийн хатуу хучилттай замуудын хөрөнгө оруулалт улсын төсөвт суугаад, үүнээсээ төлөх шаардлагатай. Учир нь эдийн засгийн үр ашиг нь татвараар орж ирдэг. Энэ нь дэд бүтцийн онцлог шүү дээ. Дөрвөн их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал улсын төсөв дээр бий болох боломжтой болчихвол дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан мөнгөө эргэн төлөх бүрэн боломжтой болно” гэж тайлбарлаж байна.

Эдийн засгийн төсөөлөл бол ийм байна.  Харин бодит байдал ямар байна вэ. Аймгийн төвүүдийг холбох 1800 км зам дээр жишээ авъя. Зам тээврийн яам хариуцан хэрэгжүүлж байгаа энэ ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд өдгөө гүйцэтгэл нь 68 хувьтай байгаа ажээ. Замын нийт санхүүжилтэд Чингис бондоос 570 тэрбум төгрөг төсөвлөснөөс 363 тэрбумыг нь олгоод байгаа юм байна. Улаанбаатараас Мандалговь, Мандалговиос Даланзадгад, Арвайхээрээс Баянхонгор, Өндөрхаанаас Чойбалсан, Өндөрхаанаас Баруун-Урт, Булганы Уньтаас Хөвсгөлийн Тариалан, Тариалангаас Мөрөн, Улаангомбоос Наранбулаг, Наранбулагаас Хяргас зэрэг 20-иод чиглэлд 38 замын компани ажиллаж байна. Эдгээр компанийн хариуцсан замын 24 нь Хөгжлийн банкнаас, хоёр нь улсын төсвөөс, нэг нь Кувейтийн сангаас, үлдсэн нь Чингис бондоос санхүүжилтээ авчээ. Хамгийн хачирхалтай нь дээрх 28 компанийн зургаа нь Хятадынх байх юм. Хачирхалтай гэж тодотгосон нь Хятадынх болохоор тэгж байгаа юм биш. Тэдгээр компанийн нэр дотор өмнө нь барьж байсан замаа гүйцээгээгүй зугтсан, улсад нэг тэрбум хүртэлх төгрөгийн хохирол үлдээгээд явсан замын компаниуд “тууж” явна. Тухайлбал, “Шинжиан Шинфа” гэж нэг компани бүр таван замын ажлыг ганцаараа авсан байх аж. Тэр байтугай “Гудамж” төсөл дээр ч энэ компанийн нэр явж байна лээ. Тэгэхээр Чингис бондын хөрөнгө оруулалтаар хийж байгаа дэд бүтцийн нэлээд олон ажлыг Хятадын ганц компани дангаараа хийж байна гэсэн үг. Гэтэл өмнө нь энэ компани Ховд аймгийн Үенчийн нутагт зам барьж байгаад дуусгалгүй зугтжээ. “Но”-той компани ганц үүгээр дуусахгүй, “Чайна жао” гэж бас хятад компани Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлийн 50 км-ийн замыг барихаар шалгарсан ч “нэг метр ч замын далан босгоогүй” байсныг газар дээр нь очиж танилцсан Зам тээврийн сайд А.Гансүх “Бүтээн байгуулалтын цаг” дээр өөрөө хэлж байсан. Ер нь энэ компанийн талаар гомдол их ирдэг юм билээ. Замын ажил дээр гаднын компаниуд дотоодынхоос илүү туршлагатай, ажлыг чанартай хийдэг гэсэн ерөнхий ойлголт байдаг. Гэтэл дээрх хятад компаниудын жишээгээр энэ шалгуурт лав хүрэхгүй нь. Тэр байтугай барьж байсан замаа дуусгалгүй, улсад өр үлдээгээд явсан компанид бүр тавын таван замын ажил өгсөн нь хачирхалтай. Тендерийн хуулиар бол өмнөх ажлаа 70-аас дээш гүйцэтгэсэн компанид дараагийн ажлыг өгдөг. Гэтэл дээрх компанид энэ хууль лав үйлчилсэнгүй. “Шинжиан Шинфа” компанийн хувьд өөр өөр нэрээр тендерт оролцож, замын ажил авдаг гэх яриа байдаг юм билээ. Ер нь Монголын замын ажлаас ашиг олох нүхээ хэдийнэ малтсан компани шиг байна лээ. Эндээс “Гэнэт үүсэж болзошгүй эрсдэлийн талаар бодлогын зөвлөл байгуулан ажиллах хэрэгтэй. Төсөл хөтөлбөрийн сонголт ил тод байх ёстой. Энэ бүх төсөл нь иргэний хяналтан дор, заасан цаг хугацаандаа хэрэгждэг байх ёстой” гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж  харагдаж байна. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын зарцуулалтад зам дээр лав хяналт алга.

 Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис” болон “Самурай” бондоор хийж байгаа бүтээн байгуулалтад дотоодын компаниудаа түлхүү оруулах бодлого барих ёстой гэдгийг онцлон хэлж байсан. “Монголдоо үйлдвэрлэе” гэдэг Засгийн газрын уриа ч үүнтэй шууд утгаараа холбоотой. Гэтэл замын ажил дээр энэ хандлага харагдах нь битгий хэл тендерт шалгарах үндэсгүй хятад компаниуд монголчуудын “хоолыг булаагаад” явж байна. Өөрөөр хэлбэл, улсынхаа нэрийг барин өр тавьж авсан бондын үр шимийг хятадууд эдэлж байна. Гэтэл монголчууд бондын хүүнд жилд 70 орчим сая доллар, арван жилийн дараа тэрбум ам.долларыг төлөхөөр байгаа. Нэгэнт ийм их төлөөсөөр ирж байгаа хөрөнгө оруулалтыг ашиглан Монгол Улс монгол хүнтэйгээ хамт хөгжихийг нийтээрээ хүсдэг баймаар санагдана. Хэдий болтол ингэж нийтийн биш нэг хэсгийн эрх ашгийн төлөө асуудалд хандах вэ. Зам тээврийн яамны мэдлийн дор хийж байгаа энэхүү  1800 км замын ажилд лав тэр амбийц алга. Өнөө маргаашийнхаа эрх ашиг, олзын төлөө энэ замын ажил явж байна. Тиймдээ ч өдгөө дээрх ажлууд хугацаандаа дуусах боломжгүй гэдгийг Зам тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн мягмар гаригийн хурал дээр хэлж байна лээ. Тэгэхээр замууд цагтаа дуусахгүй нь тодорхой болсон. Дээр нь тендерт шалгарсан компаниудыг харахад чанартай зам байх эсэх нь бас эргэлзээтэй. Замыг танаж “иддэг”, хэдхэн жилийн настай зам тавьдаг өмнөх гашуун туршлагуудыг энэ удаа ч мөн давтахгүй гэдэгт итгэх арга алга. Хамгийн гол нь ирээдүйдээ өр үлдээн байж авч байгаа “Чингис” бондын мөнгө ийм “бүтээн байгуулалт”-д явж байгаа нь харамсалтай.  

 Эх сурвалж: Үндэсний шуудан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зориг (82.157.129.64)
    Н. Алтанхуягыг эх орноо худалдах талаар хятадын талтай хуувилдаан хийсэн магадлал өндөр байгаа тул ( эх орноо худалдах, тагнуулын үйл ажиллагаа явуулах, эх орноосоо урвах) гэх мэт ноцтой зүйл анги үүсгэн хуулын байгууллагаар шалгуулах эрэгтэй. Бас энэ хүнтэй санал нэгтэй хамтрагчдыг нь даруй шалгах шаардалгатай. ЭХ ОРОН, ЭРХ ЧӨЛӨӨ МИНь ЭНЭ ХЭДЭН ДОЛЛАРААС Ч ИЛҮҮ ИХ ҮНТЭЙ ҮНЭЛЖ БАРАШГҮЙ. ЭХ ОРНЫ МИНь ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ.
    2014 оны 06 сарын 20 | Хариулах
  • Zochin (103.26.193.11)
    Umnu n hiisen zamaa chanartai hiilguuleechee. Lungiin zam yavahiin arga alga bna
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • zzz (103.26.193.13)
    Tenderiin gajuudal ene tom tootoi ajil uchiraas mongo hiigeed suuj baigaa heden shat baigaa bol
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    42 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    54 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    1 цаг 11 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    7 цаг 42 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    7 цаг 47 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    20 цаг 53 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    21 цаг 0 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    21 цаг 3 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    21 цаг 7 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    23 цаг 4 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК