Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арилжааны банкуудыг амь тавиулахгүйн тулд мөнгөний хатуу бодлогод шилжинэ

2014-7-07
0
ЖИРГЭХ
Монгол банк үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, бодлогын хүүг багасгаж, зах зээлийг тэлэх бодлогыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд барьж ирсэн.
    монгол банкЭдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг судлаачид “хямрал” “хүндрэл” гэж янз бүрээр тодорхойлдог. Сөрөг хүчний зүгээс эдийн засагт хямрал нүүрлээд байна гэж үздэг бол харин эрх баригчид эдийн засаг хямраагүй харин хүндэрсэн гэж тайлбарлаж ирсэн. Учир нь банк санхүүгийн салбарын үйл ажиллагаа хэвийн тогтвортой явж байгаа нөхцөлд эдийн засаг хямарсан гэж үздэггүй олон улсын жишиг байдаг ажээ.

    Монгол банк үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, бодлогын хүүг багасгаж, зах зээлийг тэлэх бодлогыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд барьж ирсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зах зээлд 3 их наяд төгрөг нийлүүлсэн ба үүний зэрэгцээ Засгийн газраас 1.5 тэрбум ам.доллар, самурай бондын 30 тэрбум иен, хөгжлийн банкны 580 сая ам.долларын хөрөнгийг төсвийн гадуур ямар ч хяналтгүй зах зээлд нийлүүлсэн билээ. Энэ бүх зохиомол мөнгөний нийлүүлэлт нь ДНБ-ийн 60 хувьтай тэнцэж улмаар төгрөгийн ханш 40 орчим хувиар унахад хүрсэн билээ. Ингэснээр манай улсад импортоор орж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, суурь инфляцийн өсөлтөөс шалтгаалан дотоодод үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар алдагдаж, өртөг нэмэгдэх гол үндэс суурь тавигдсан гэдгийг эдийн засагчид тайлбарладаг.

    Мөн төв банк 13.25 хувьд хүрээд байсан бодлогын хүүг шат дараатай багасгаж 10.5 болтол бууруулсан байдаг. Үр дүнд нь зах зээлд гарах зээлийн хэмжээ тэлнэ гэж тооцоолж байсан ч чанаргүй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдсэн байна. Ялангуяа Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлэнд хамрагдах иргэдийн уртаас урт оочер үүсч, банкууд Засгийн газрын баталгаатай энэ зээлд түлхүү анхаарлаа хандуулж бизнесийн зээлд бараг анхаарахаа больсон юм. Ингэснээр хувийн хэвшил санхүүгийн хүндрэлд орж цалингаа цаг хугацаанд нь тавьж чадахгүй байдалд хүрсэн ба үр дүнд нь 8 хувийн зээл авсан ажилтай иргэд хугацаанд нь зээл, хүүгээ төлж чадахгүйд хүрч чөтгөрийн тойрог бүтээжээ. Өнөөдрийг хүртэл эдийн засагт нүүрлээд байсан хямрал хүндрэлийн хажуугаар арилжааны банкууд хэрхэн ашигтай ажиллаад байсны нууц нь ердөө л валютын ханш юм. Төгрөгийн ханш унахын хэрээр арилжааны банкууд ашиг олж, зах зээлд валютыг хумих бодлого явуулж ирсэний үр дүнд тэд алдагдалгүй ажиллаад байсан аж.

    Арилжааны банкууд зах зээлийг хумих бодлого барьж  “амиа хоохойлон” ажиллаж ирснээр чанаргүй зээлийн хэмжээ банкны салбарт аюулын харанга дэгдэхэд хүргэсэн бас нэгэн чөтгөрийн тойрог бий болж эхэлжээ. Ялангуяа бүтээн байгуулалт, импортын улирлал  эхэлсэнтэй холбогдуулж валютын гадагшаа чиглэх урсгал идэвхжиж үүний хэрээр арилжааны банкуудаас долларын хадгаламжаа татах явдал ихсэх хандлагатай болсон байна. Зах зээлд зөвхөн ашгийн төлөө ажиллаж ирсэн банкууд эргээд өөрөө өөрсдийгөө төвөгтэй байдалд оруулж эхэлснээр нийт эдийн засгийн салбар муудах үндэс суурь тавигдах нь тэр. Иймд арга буюу төгрөгийн ханшийг барихын тулд, мөнгөний хатуу бодлого барьж ажиллахыг тэд хүсэх болжээ. Засгийн газрын зүгээс ч Монгол банкыг мөнгөний хатуу бодлогод шилжихийг ил далдаар шаардаад эхэлсэн аж. Ийнхүү наадмын дараагаас төв банк бодлогын хүүгээ нэмж мөнгөний хатуу бодлогод шилжих нь бараг тодорхой боллоо.

    Хэрвээ Монгол банк бодлогын хүүгээ нэмж, зах зээлийн хумих бодлого барьж эхэлбэл арилжааны банкууд эрсдэлтэй зээлд биш төв банкинд мөнгөө тушааж хадгалуулна. Үүний хэрээр зах зээлд зээл олдох боломж хомсдож, эрэлт хумигдах юм. Мөнгөний хатуу бодлого барих шалтгаан нь эргээд л арилжааны банкуудыг амь тавиулахгүй гэсэндээ хэрэгжиж эхлэх бололтой.

    Өнөөдөр Монгол улсын санхүүгийн зах зээлийг 95 хувийг арилжааны банкууд эзэлж байдаг. Хэрвээ тэд зоригтой шийдмэг хөдөлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлж чадвал үүсээд байгаа хүндрэлийг даван гарах боломж бий гэдгийг судлаачид тайлбарладаг. Гэтэл тэд маань ямар ч эрсдэл гаргахыг хүсэхгүй төв банкинд мөнгөө хадгалуулаад сууж байхыг илүүд үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.106.106)
    888 төслийн мөнгөө арын хаалгамай хүмүүс нь аваад түүнийгээ ам.дол болгоод дараад сууваа хөөрхий.Намрын чуулганаар бүгд ажлаа өгөөд авсан доллароо зараад АНУ-д сурна гээд баруун эрэгт нь биеэ шараад амарцгаах биз
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
  • 898989 (203.169.53.10)
    Монголын мөнгөний бодлогыг Монгол хүн бариад байна уу. Гаднаас удирдааад байна уу гэж асуумаар байна. Гадаадыхан хөрөнгө оруулахдаа ашигтай байдлыг заавал олж хараад байхад манай эдийн засагчид л ашиггүй ашигтай байлаа гэхэд хол явахгүй бодлого баримтлаад яваад байна уу. Сонин юм их байнааа.
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    42 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    55 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, үүлэрхэг, бороотой, уулаараа нойтон цас орно
    1 цаг 12 мин
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    7 цаг 43 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    7 цаг 48 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    20 цаг 54 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    21 цаг 1 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    21 цаг 3 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    21 цаг 8 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    23 цаг 5 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК